Ж.Бат-Эрдэнийг ЗТХ-ийн сайдаар томиллоо “МИАТ”-ийг ад үзсэн зүйлгүй Арьсан болон ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн 23-ныг хүртэл үргэлжилнэ БНСУ-д ажиллах иргэн ур чадварын шалгалт өгнө МСБХ-ны “Оюутны Лиг” эргэн ирлээ Автомашины хулгайн хэргийг 24 цагийн дотор илрүүллээ Ц.Цогзолмааг БСШУС-ын сайдаар томилов Чуулган хуралдаж байна Газар хөдлөлтийн улмаас хохирол учраагүй АНУ-д манай улсын иргэн буудуулж амиа алджээ Хадгаламж, зээлийн хоршоод хөгжлийн хандлагаа хэлэлцлээ Х.Баделханыг Засгийн газрын гишүүнээр томилохыг дэмжлээ Хамтрагчаа гэмтээсэн тамирчин 8 тоглолтоор шийтгүүллээ Маргааш “Залуусаа нэмье” өдөрлөг болно “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн” тодорлоо Чуулган завсарлалаа ”Үдийн хоол” хөтөлбөрт болгоомжтой хандана МҮЭХ-г АТГ гурван удаа шалгажээ УИХ-ын чуулганы эерэг ишлэлүүд 3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга Улаанбаатарт болно
Улаанбаатар 10°
Хараагүй багш, сурагчид мэдээлэл хийнэ
2017.4.18

 

НҮБ-ын Төв байрны 3 давхрын Хурлын танхимд

 

09:00 – 13:30 цагт НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ) ба Байгаль орчин, Аялал жуулчлалын Яам (БОАЖЯ)-аас хамтран зохион байгуулж буй “Биологийн олон янз байдлын санхүүжилтийн санаачилга” төслийн үр дүнг хэлэлцэх хурал болно. Утас: 99135393

 

БОАЖЯ-ны Хаан танхимд

 

09-13 цагийн хооронд “Ой, бэлчээрийн газрын эдэлбэрлэх харилцааны асуудал” сэдэвт уулзалт болно. Уулзалтад төрийн болон төрийн бус байгууллага, салбарын эрдэмтэд, мэргэжилтний төлөөллүүд оролцоно. Холбоо барих утас 99012709, 99989545

 

МУИС-ийн I байрны дугуй танхимд

 

9:30 цагт Япон улсын Чуо Их сургуулийн проф, UNEP Global Adaptation Network-ийн дарга Масатака Ватанабе-д “МУИС-ийн Хүндэт Доктор” цол гардуулах ёслол болно.

 

ГХЯ-нд

 

10.30 цагт ГХЯ-наас сар тутамд зохион байгуулдаг "Мэдээллийн цаг" хэвлэлийн хурал болно. Холбогдох утас: 9902-8994

 

Шадар сайдын ажлын өрөөнд

 

11:00 цагт “Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны Үндэсний зөвлөл”-ийн анхдугаар хурал болно. Холбогдох дугаар: 8999-9926

 

“Хэвлэлийн хүрээлэн”-д

 

11.00 цагт “Монгол-Германы Гүүр” ТББ-аас гадаадад төгсөгч залууст зориулан “Career expo-2017”-г 8 дахь удаагаа зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийнэ.

 

“Монгол ньюс” мэдээллийн төвд

 

11.00 Баянзүрх дүүргийн АН-аас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

11.30 “Хараагүй хүүхдүүдийг дорд үзсэн боловсролын сайд огцор” хэмээн шаардаж Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, 116 дугаар сургуулийн хараагүй багш, сурагчдын төлөөлөл хэвлэлийнхэнд хандлаа.

 

12.00 Залуу захирлуудын холбоо, МЗХ-ноос бизнес эрхлэгч залууст тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх боломж болон бизнес эрхлэгч залуус нэгдэж хэрхэн улсынхаа эдийн засагт хувь нэмрээ оруулах талаар мэдээлэл хийнэ.

 

“Үндэсний мэдээллийн төв”-д

 

11:30 цагт “Заамар хайрхан” ТББ, нутгийн зөвлөл хамтран Заамар сумын Төмстий багийн нутаг дэвсгэрт 21 мянга га тусгай хэрэгцээний газарт уул уурхай ашигт малтмалын зөвшөөрөл олгосон талаар мэдээлэл хийнэ.

 

Улсын Ерөнхий прокурорын газарт

 

14.00 цагт Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт судалгааны төв, МУИС-ийн Хууль зүйн их сургуультай "Санамж" бичиг байгуулах ажиллагаа болно . Ажиллагааны явцад УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат, Хууль зүйн их сургуулийн захирал Ж.Эрдэнэбулган нар байлцана. Холбогдох утас 91919122, 91112398

 

Спортын төв ордны нэг давхарын хурлын танхимд

 

14:00-16:00 цагт Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг биеийн тамир, спортын салбарын төлөөлөлтэй хийх уулзалт хийнэ. Уулзалтад УИХ-ын гишүүн Б.Саранчимэгээс гадна БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, дэд ажлын гишүүн Л.Лхагвасүрэн, БСШУСЯ-ны БТСБГ-ын дарга С.Чинбат тэргүүтэй албаны хүмүүс оролцоно.

 

 

Хараагүй багш, сурагчид мэдээлэл хийнэ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 10-р сарын 19, Пүрэв гараг