Жүжигчин Г.Анхбаяр аав болжээ Кевин Дюрантын зун Ерөнхийлөгч Дорнод аймагт ажиллаж байна Хараагүйчүүд өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ МАН нэр дэвшигчээсээ гурван тэрбумын хандив авах уу Хаяг, шошгогүй гүзээлзгэнэ худалдаж авахгүй байхыг анхааруулав Монголд тоглож буй хамгийн үнэтэй ЛЕГИОНЕР Хүүхэд хулгайлсан гэх ташаа мэдээлэл тархжээ МАН-ын бүлэг 17.00 цагт үргэлжлүүлэн хуралдана Лэброн Жэймс түүхэн амжилтын эзэн боллоо Арван саяын гоол Блэйк Грипффин плэй офф-д тоглох боломжгүй боллоо Х.Бадамгэрэл “Хуба хаяа”-аар гэр бүлээ дархлаажуулав Райан Рейнольдс: Дараа төрөлдөө шувуу болохыг хүсч байна О.Баасанхүү талбайд гэр барих зөвшөөрөл хүслээ Асашёорү Д.Дагвадорж тулааны спортыг хөгжүүлнэ Солонгос эмч нар 26 хүнд элэг шилжүүлэн суулгасан Лионель Мессигийн үдэш Нголо Канте Английн хөлбөмбөгийн холбооны шилдэг тоглогчоор тодорлоо 2017 онд 458 мянган га талбайд тариалалт хийнэ
Улаанбаатар
Улаанбаатар хотын автозам анх удаа мастер төлөвлөгөөтэй боллоо
2017.4.18

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү тэргүүтэй албаны хүмүүс энэ сарын 15-нд Сонгинохайрхан дүүргийн 7, 9, 24, 25 дугаар хорооны ард иргэдтэй уулзан, санал хүсэлтийг нь сонслоо.

 

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, НЗД-ын орлогч П.Баярхүү нар салбарын хэмжээнд болон нийслэлд хийж, хэрэгжүүлж буй ажлаа товч танилцуулаад, иргэдийн асуултад хариулт өгсөн юм. Нийслэлийн Засаг даргын орлогч  П.Баярхүү “Нийслэл Улаанбаатар хот 2017 онд 660 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг үйл ажиллагааны зардалд тусгасан. Энэ хүрээнд хамгийн эхэнд хэд хэдэн томоохон ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. 2017 оныг “Эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Үүний дагуу Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг Засгийн газарт өргөн барьсан. Мөн нийслэлийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах зорилгоор “Нэг өрх-нэг ажлын байр” хөтөлбөрийн Ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулж, тус  хөтөлбөр хэрэгжиж эхэлж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд нээлттэй өдөрлөг өчигдөр Сүхбаатарын талбайд болж, 2000 гаруй ажлын байранд иргэдийг зуучилсан.  Цаашид хийгдэх  томоохон ажлын нэг бол нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд нэгдсэн камерын системд шилжүүлнэ. Мөн Улаанбаатар хотын автозамын хувьд  анх удаа мастер төлөвлөгөөтэй болж, нийслэлийн Засаг даргаар батлуулсан. Тус ажлын хүрээнд  автозамын засвар тэмдэглэгээ, нөхөөс, шинэ зам тавих зэрэг ажлууд хийгдэх бөгөөд  37.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж байгаа.

 

Нийтийн тээврийн салбарт бид гурван сарын хугацаанд судалгаа хийж, 100 хувь картаар зорчих системд нэвтрүүллээ. Иргэдийн хувьд картаар зорчих болсонд ам сайтай байна. Картын борлуулалт нэмэгдэж байна. Үүнийгээ дагаад ухаалаг системийн энэ ажил сайжрах боломжтой гэж үзэж байна. Цаашдаа бид бүхий л төлбөрийн хэрэгслүүдээр автобусанд зорчих боломж болоод орон нутгаас ирсэн иргэдэд зориулсан нэг удаагийн карт гаргах талаар судалж байна. Мөн нийтийн тээврийг 2 жилийн дотор 100 хувь газын системд шилжүүлэхээр ажиллаж байна” хэмээлээ.

 

Иргэдийн зүгээс төр засгийн бодлогын түвшинд хийж буй үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, эрүүл мэндээс гадна боловсрол, нийгмийн хамгаалал, нийтийн тээвэр, гэр хорооллын дахин төлөвлөлт, орлогод нийцсэн орон сууц барих, гэр хорооллын гудамж талбайг  камержуулах, хүүхдийн чөлөөт цагийг өнгөрүүлэх   газруудыг бий болгох зэрэг  асуултуудыг илүү асууж байлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 
 
 
Улаанбаатар хотын автозам анх удаа мастер төлөвлөгөөтэй боллоо
Shuud.mn
сонин хачин
2017 оны 4-р сарын 24, Даваа гараг