Монгол шаазан урлалын үзэсгэлэн болно Ганц бие бүсгүйчүүд хайрын аялалд гарлаа Ч.Хүрэлбаатарын баярын мишээл Н.Энхболд нарыг сайдаар томилохыг дэмжив Хувийн хэвшлийн түншлэл дээр ажил явагдана Шинэ нээлт Би С.Зоригийн амийг хохироосон хэргийг ил болгоно Томуугийн вакцин ирлээ “Зоригдолын орон”-д зочлоорой Х.Баделханыг БХБ-ын сайдаар томилохыг дэмжив Буцалтгүй тусламжаар олгосон техник хэрэгслийг хүлээлгэн өгнө Сан Паулу баг Какаг тоглуулах боломжтой гэв Надад ажил хийдэг, бяртай сайд хэрэгтэй Би том хувьцаа эзэмшигч биш Үндсэн хуулийн цэц хуралдана Халаасны хулгайчдыг барилаа Португалд түймрийн улмаас 31 хүн амиа алджээ Хотын дарга С.Батболдыг Ерөнхийлөгч хүлээн авч уулзав “ОРГИЛ” рашаан сувиллыг хувьчиллаа Хийл хөгжмийн хувцастай марафонд гүйлээ
Улаанбаатар -6°
Санкт-Петербург хотноо халдсан этгээдийг баривчилжээ
2017.4.18

 

ОХУ-ын Аюулгүй байдлын албаныхан өчигдөр Санкт-Петербург хотын метронд террорист халдлага үйлдсэн этгээдийг Москвагийн ойролцоо Одинцово орчмоос баривчилсан талаар “www.rt.com” сайт мэдээллээ.


Түүнийг энэ сарын 3-нд Санкт-Петербург  хотноо болсон халдлагад оролцсон хэмээн буруутгаж, орон даяар эрэн сурвалжиж байсан юм. Баригдсан этгээд 1990 оных бөгөөд нэрийг нь Аброр Азимов гэдэг аж. Одоогоор түүнийг Узбекстан, Туркээс гаралтай хэмээн үзэж байна.


Тэрбээр баригдах үедээ өмднийхөө ард гар буу, сум зэргийг нуусан байжээ. Аброр Азимов Москва хот дахь Мөрдөн байцаах хороонд байцааж эхэлсэн гэнэ.


Санкт-Петербург хотноо болсон халдлагаар 14 хүн амиа алдаж, 54 хүн шархтсан юм. Уг халдлагыг Киргизастан улсаас гаралтай Акбаржон Жалилов үйлдсэн болохыг ДНК-ийнх тусламжтай тогтоогоод байна.
 
 

 

Б.Дэлгэрцэцэг

 

Санкт-Петербург хотноо халдсан этгээдийг баривчилжээ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 10-р сарын 18, Лхагва гараг