ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлсэн төслийн тайлангийн хурал боллоо Залуу Ирвэсүүд Цэргийн алба хаагчид түймэр унтраалцав Б.Бат-Эрдэнэ сайд ОХУ-д айлчилж байна Сагсан бөмбөгчид сайн үйлсын аянд нэгдлээ Б.Галаарид: Улстөрчид сэтгүүлчид дургүй байж болно Архины хордлогын улмаас нэг иргэн нас баржээ Б.Батсайхан: Хотын даргын захирамж надад ирээгүй МҮЭХ тавдугаар сарын 1-нд жагсаал зохион байгуулна Рондо цувралын тав дахь тоглолтод оролцох уу Нүхтэд гарсан түймрийг цурманд орууллаа Хэн нь худалч вэ? Сагсчин залуусын аман тулаан Хууль тогтоогчид хэвлэлийнхний амыг 100 саяар үдэх үү Гурван хүүхэд гэмтсэн осол гарлаа Тоглогчдоо мөнгөөр солихгүй Нүхтийн амны 5 га талбай галд шатжээ С.Зоригийг хөнөөсөн гэх ялтнуудыг чанга дэглэмтэй хориход шилжүүлжээ Богд ууланд гал түймэр гарчээ Орланда экс эхнэртээ гэнэтийн бэлэг барьжээ
Улаанбаатар
Пхеньян: АНУ гал нээвэл цөмийн цохилт өгнө
2017.4.18

АНУ-ын дэд Ерөнхийлөгчийн айлчлалыг эсэргүүцэн Хойд Солонгос мэдэгдэл хийлээ. Энэ талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс Азийн орнуудад хийх айлчлалынхаа хүрээнд Өмнөд Солонгос улсад ирээд байна.


Тэрбээр Сөүлийн эрх баригчидтай уулзахаас илүүтэй тус улсад алба хааж буй АНУ-ын цэргийн бие бүрэлдэхүүнтэй уулзаж, нөхцөл байдалтай биечлэн танилцаж буй юм. АНУ, Хойд Солонгос олон жилийн өмнөөс дайсагнасан харилцаатай байсан ч сүүлийн үед уг хүйтэн харилцаа нэг үгээр дайны хэмжээнд хүрээд байна. Учир нь Цагаан ордны тэргүүн Дональд Трамп байлдааны хөлгүүдээ Солонгосын хойг руу илгээж, Хойд Солонгосыг буруу алхам хийлгэхэд хүргээд буйг олон улсын хэвлэлүүд цохон тэмдэглэж эхэллээ.


Саяхан тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон “Хойд Солонгосын талаар ярих бидний зүйл дууссан” гэсэн юм.

 

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майк Пенс

 

Пхеньян ямар нэгэн байдлаар АНУ-ын Батлан хамгаалахын дархан эрхэнд халдсан алхам хийхэд хариу гал нээхээ Ерөнхийлөгч Трамп мэдэгдээд байна. Дэлхийн хамгийн залуу удирдагч гэх тодотголтой Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун мөн Америкийн арми улсынх нь хилийг зөрчсөн ганц л алхам хийвэл Солонгосын хойг дахь АНУ-ын Цэргийн баазыг пуужингаар харваж, устгахаа сануулсан билээ. Хойд Солонгос улсыг үндэслэгч Ким Ир Сений мэндэлсний 105 жилийн ойг хойдууд “Нарны өдөр” хэмээж, үндэсний баярын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлдэг юм.


Энэ өдөр тус улсын Батлан хамгаалах яам олон улсад сүр хүчээ гайхуулан, цэргийн парад зохион байгуулдаг уламжлалтай. Олон улс энэ өдөр тус улсын армийн хүч чадал ямар түвшинд явж буйтай танилцдаг гэхэд болно. Хэдхэн хоногийн өмнө болсон парадаар хойдууд дэлхийн хаана ч хүрч чадах алсын удирдлагатай пуужингуудаа танилцуулахаас гадна дэлхийд ганц хувь гэгдэх жижгэрүүлсэн цөмийн хошуугаа үзүүлсэн болохыг тус улсад сурвалжлага бэлдэж буй “CNN” агентлаг мэдээлэв.


Ким Ир Сений мэндэлсэн өдөр хойдууд дунд тусгалын пуужин харвасан боловч уг пуужин хөөрсөн даруйдаа дэлбэрч, туршилт бүтэлгүйтжээ. Хэрвээ уг пуужин зорьсон газраа хүрсэн бол өнөөдөр Солонгосын хойгт дайн дэгдэх эрсдэлтэй байсан талаар Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны удирдлагууд мэдэгдэж байна. Ким Чен Ун өвөөгөө дурсан санахаас илүүтэй АНУ-тай зөрчилдөх улмаар айлган сүрдүүлэх зорилготой байсан гэв.


Пхеньяны харвасан пуужин АНУ-ын баазад туссан бол Трампийн тушаалаар тус улсын цэргүүд хойд руу гал нээх нь цаг хугацааны асуудал болох байжээ. Тоймчид “Ганцхан цагийн дотор Солонгосын хойг танигдахын аргагүй дайны талбар болох байсан” хэмээн бичиж байна. Пуужингийн туршилт амжилтгүй болсны дараахан Сөүл хотноо айлчилж буй Майк Пенс өчигдөр хоёр Солонгосын хилийн хоорондох цэрэггүй бүсэд айлчилсан нь Пхеньяны дургүйцлийг хүргэлээ.


Уг үйл явдлаас хэдхэн цагийн дараа НҮБ-д суугаа Хойд Солонгосын төлөөлөгчийн оролцогч Ким Ин Рён мэдэгдэл хийлээ.


Тэрбээр “АНУ-ын эрх баригчид Солонгосын хойг руу байлдааны хөлгөө илгээхээс гадна тус улсын удирдлага хоёр Солонгосын цэрэггүй бүсэд айлчилсан нь дайныг өдөөн турхирсан үйл явдал боллоо. Мөн тус улс Солонгосын хойгт дайн эхлүүлэхээр төлөвлөж энхтайванд аюул заналхийлэл учрууллаа. Хэрвээ АНУ ямар нэгэн байдлаар Хойд Солонгост заналхийлсэн бол бид хариуг нь барих болно. Тэд бидэн рүү пуужин харвал бид бас пуужин харвах болно” гэж мэдэгджээ.


Ким Ин Рён мөн мэдэгдлийнхээ төгсгөлд АНУ-ын сөнөөгч онгоцууд Сирийн Хомс хотноо байрлах тус улсын агаарын баазыг бөмбөгдсөн явдлыг буруутгаж “Энэ бол хүчирхийлэлээс өөрцгүй явдал” гэж хэллээ.  


Мөн Хойд Солонгосын Гадаад хэргийн дэд сайд Хан Сон Рёл өчигдөр Британийн “ВВС” агентлагт ярилцлага өгчээ. Сайд “Бид долоо хоног, сар, жилд явуулдаг пуужингийн туршилтынхаа тоог  эрс нэмэгдүүлэхээр болсон. АНУ бидний эсрэг цэргийн ажиллагаа явуулвал бид сануулга өгөхгүйгээр цөмийн цохилт өгнө” гэж мэдэгджээ.
 
 

 

Б.Дэлгэрцэцэг

 

Пхеньян: АНУ гал нээвэл цөмийн цохилт өгнө
Shuud.mn
сонин хачин
2017 оны 4-р сарын 26, Лхагва гараг