Шинэ орон сууцны үнэ өсчээ ”Улаанбаатар төмөр зам”-ын даргад албан бичиг хүргүүллээ ХСИС-д томилгоо хийгджээ Жүдогийн Мастерс тэмцээнд манай 15 тамирчин мэдүүлгээ өгчээ Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг Чингэлтэйн иргэдэд үйлчилнэ Засгийн газар арилжааны банк дахь мөнгөн хөрөнгөө эргүүлэн татна Барилга, хот байгуулалтын сайдтай ажил хэргийн уулзалт хийлээ Аврах тусгай ангийн шилдгүүд тодорлоо Хатан хаан Зул сарын баяртаа Меганыг урьжээ Кирстен Данст жирэмсэн болжээ П.Орхон, Э.Бэхбаяр нар ”Бөртэ чоно”-д нэр дэвшив 1.6 сая солонгосчуудад өрөө төлөхөд нь туслах “Аз жаргалын сан” Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг баталлаа Н.Оюундарь тэргүүтэй төлөөлөгчид зөвлөлдөх уулзалтад оролцов Брэд Питт, Лауронс нар болздоггүй Өвчтний мэдээллээ солилцох боломжтой болно Зургаан хоккейчны олон улсад тоглох эрхийг хасав Зургаан настай охиныг хүчиндсэн хэрэгтэнд 18 жилийн ял оноолоо ХААН Банк, АХБ, Зээлийн батлан даалтын сантай хамтран ЖДБ эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгоно www.smartcar.mn цахим системийг танилцууллаа
Улаанбаатар -20°
Цэргийн алба цаазын тавцан биш
2017.4.18

 

Батлан хамгаалах салбар, тэр дундаа Зэвсэгт хүчний анги салбарын үйл ажиллагаа хуульд нийцэхгүй, гор нь хэдэн бор цэргүүдээр гарч байгаа асуудал өндрөө аван УИХ, Засгийн хэмжээнд хүрээд байна. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж зэвсэгт хүчинд цэргүүд эрүүл мэнд, амь насаараа хохирсны хариуцлагыг нэхэж Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнийг огцруулах саналыг өчигдөр Ерөнхий сайдад хүргүүлэв. Б.Пүрэвдорж гишүүнээс гадна энэ асуудалд бусад гишүүд ч нухацтай хандах ёстойг анхааруулж эхэллээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, З.Нарантуяа, АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай нар өчигдөр “Батлан хамгаалахын салбарын үйл ажиллагаа доголдсноос болж тус салбарт ажиллаж байгаа хүмүүс эрүүл мэндээрээ хохирч байна. Батлан хамгаалах салбарт мэргэжлийн удирдлага дутаж байна гэж АН-ын бүлэг үзэж байна” гэж мэдэгдлээ.

 

Зэвсэгт хүчний сургалтын бааз Таван толгойд өнгөрсөн долоо хоногт дадлага, сургуулилтын үеэр гранат дэлбэрсний улмаас амиа алдсан хоёр албан хаагчийг оршуулах ёслол болж түүнд нь Батлан хамгаалах сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагуудын зүгээс эмгэнэл илэрхийлжээ. Тэгвэл цэргийн албанд мордоод хөлийнхөө есөн хурууг тайруулсан хүүд хэн эмгэнэл илэрхийлэх вэ?

 

Дорноговь аймгийн Зүүнбаян сум дахь Зэвсэгт хүчний 336 дугаар цэргийн ангид харуулын ахлагчийнхаа дэглэлтээс болж хөлийнхөө есөн хурууг тайруулчихаад гэртээ шаналж суугаа Ж.Баярцогт, хүүгийнх нь эрүүл мэндээр тоглосон цэргийн анги, түүний удирдлагуудын өөрсдийгөө өмгөөлсөн тайлбарт аргаа барсан ээжийн яриа цахим хуудаст тавигджээ. Ж.Баярцогт өнгөрсөн оны тавдугаар сард Зэвсэгт хүчний 336 дугаар ангид хуваарилагдсан. Харуулын ахлагч Э-ийн тушаалаар өнгөрсөн нэгдүгээр сарын 17-ны үүрээр дүн өвлийн хүйтэнд хөл, цээж нүцгэн цементэн дээр хэдэн цагаар зогссоноос хоёр хөлийнх нь хуруу хөлдөж тайруулахад хүрсэн байна. Хорь хүрэхгүй настай залуу ийнхүү хөдөлмөрийн чадвараа алдаад гэртээ шаналж хэвтэнэ.  Аргаа барсан ээж нь хүүгийнхээ амьдралд бага ч болов нэмэр болгохоор группт оруулахаар хөөцөлдөхөд Зэвсэгт хүчний 336 дугаар ангиас акт тайлбараа удаашруулж, нэг бол зөрүүтэй, буруу ташаа мэдээлэлтэй бичиг ирүүлэх болсон гэнэ. Тавдугаар сард цэрэгт татагдсан Ж.Баярцогтыг аравдугаар сард явсан мэтээр, бүр албан хаагчийнх нь хариуцлагагүй үйлдлээс болсон ослыг үйлдвэрийн осол гэж акт тогтоогоод чөлөөлсөн байх юм. Ямартаа ч амьдрал нь дөнгөж эхэлсэн залуу ирээдүйд хийж бүтээх хүсэл мөрөөдөл нь унтарч насан туршдаа хүний гар харахаар болж орхилоо.

 

Цэргийн албанд мордсон олон залуус Ж.Баярцогт шиг эрүүл мэнд, бүр амь насаараа хохирсон тохиолдол ар араасаа хөвөрдөг. Хүүгээ цэрэгт үдээд шарилыг нь хүлээж авсан олон аав, ээжийн нулимс одоо ч хатаагүй байгаа.

 

Эх орноо хамгаалах эрэлхэг чадварыг эзэмшээд ирнэ гэсэн залуус энх цагт дарга сэтэртэй ойворгон нөхдийн гарт үрэгдсээр байгаа нь цэргийн ёс мөн үү. Гуравхан сая монголчуудынхаа хэдэн бор залуустаа цэргийн албанд татах нэрээр цаазын тавцан бэлдээд байж болох уу, дарга, удирдлагууд аа.

 

Б.ЗАЯА

 

Цэргийн алба цаазын тавцан биш
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 14, Пүрэв гараг