Жуд Лоу: Шар хэвлэл гэдэг зүйл амьдралыг баллаж байна Ө.Энхтүвшин та өөрөөсөө ич, зөв зөнө Багш нар энэ онд багтаан цалингаа 50 хувь нэмүүлэхийг шаардлаа Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулган болно НБА: Нээлтийн тоглолт ба гэмтэл бэртэл “Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадал”сургалт болов Журмын нөхөд маань надад албан тушаал ”тулгасан” Марк Овермарс Арсеналтай нэгдэнэ Эдийн засгийн байнгын хороо 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болно Сайд нарын томилгоог хэлэлцэж эхэллээ Дотуур байрны оюутнуудыг эерэг хандлагад уриална “Таван сая доллар босгосон анхны технологийн компани” Орон сууцны борлуулалт өсчээ Сөрөг хүчнээ бүү бас, эрх баригчид аа Я.Санжмятав ОУПХ-ны Ассамблейн 137 дугаар чуулганд үг хэллээ Трансжендер тамирчны асуудал Шинэ Засгийн газарт шаардлага хүргүүлнэ Дэд хурандаа Ш.Баасандоржийг ОБГ-ын даргаар томиллоо Засгийн газрын гишүүдийн томилгоог хэлэлцэнэ
Улаанбаатар
БСШУС-ын сайдыг огцрохыг шаардав
2017.4.18

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо болон хараагүй хүүхдүүдийн суралцдаг 116-р тусгай сургуулийн багш нар хамтран мэдээлэл хийлээ. Тэд БСШУС-ын сайдад удаа дараа шаардлага хүргүүлсэн ч албан ёсны хариу өгөөгүй учир огцруулах хүсэлтийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарт уламжлав.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооноос харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцдаг 116-р тусгай сургуулийн үйл ажиллагаа маш тааруу, суралцагчдад чанартай боловсрол олгох, харааны бэрхшээлтэй багш, ажигсад, хүүхдүүдийн эрх зөрчигдөж  байгаа талаар БСШУС-ын сайд Ж.Батсуурьт хандан удаа дараа хүсэлт тавьсан аж. Гэвч тус яамнаас өнөөг хүртэл арга хэмжээ авахгүй байгаа тул дараах шаардлагыг Засгийн газарт тавьж буй юм байна. Шаардлагад:

 

  • Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг үл тоосон Ж.Батсуурийг нэн даруй огцруулах

 

  • Нийслэлийн Сүхбаатар дүүргийн харъяад байгаа 116-р тусгай сургуулийг БСШУС-ын яамны харъяанд шилжүүлэх

 

  • Хараагүй хүүхдүүдийн сургалтын орчин, ном сурах бичиг хэрэглэгдэхүүний хүртээмжийг сайжруулах

 

  • Асуудлаа мэддэггүй, мэдлэггүй, сэтгэлгүй өнөөгийн удирдлагыг өөрчлөх гэсэн хүсэлтийг тусгажээ.

 

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл “Улсын хэмжээнд хараагүй хүүхдийн ганц сургууль  үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл уг сургууль сурагчдад өнөөдрийг хүртэл чанартай боловсрол эзэмшүүлж чадахгүй байна. Бид зөвхөн өнөөдөр энэ асуудлыг гаргаж тавиагүй. Шат дараалсан арга хэмжээ авч суралцах орчин нөхцлийг сайжруулахыг  хүсэлтийг БСШУС-ын яаманд тавьж, уулзалт хийж байсан. Гэтэл БСШУС-ын яам харъяандаа шилжүүлж авахгүй орчин нөхцлийг сайжруулах тохиролцоонд хүрч байсан ч бодитой арга хэмжээ авахгүй өдийг хүрсэн. Тиймээс бид өнгөрсөн оны арванхоёрдугаар сард албан бичиг өгсөн. Арав гаруй хоногийн өмнө өмнө өгсөн албан бичгийн хариугаа авъя гэхэд огт хариу өгөөгүй учраас хэвлэлд хандан, Ж.Батсуурь сайдыг огцрох шаардлагыг хүргүүлж байна” хэмээлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тус холбооны удирдлагууд Засгийн газарт хүргүүлсэн шаардлагын хариуг энэ сарын 21-ны өдрийн 12.00 цагаас өмнө өгөхийг шаардав. Хэрэв заасан хугацаанд хариуг ирүүлээгүй тохиолдолд БСШУСЯ-ны гадна жагсаал зохион байгуулж, тууштай тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ.

 

116-р тусгай сургуулийн сурагчид сургалтын орчин нөхцлийг сайжруулахыг шаардаж тэмцлийн арга хэмжээ зохион байгуулах тухайгаа Хараагүйчүүдийн үндэсний холбоонд хэлж байгаа ажээ.

 

Г.Тэгшсүрэн

БСШУС-ын сайдыг огцрохыг шаардав
Shuud.mn
сонин хачин
2017 оны 10-р сарын 18, Лхагва гараг