128 мянган иргэнийг тогтвортой ажлын байртай болгоно Саналын хуудсыг орон нутагт нисдэг тэргээр хүргэнэ Гэрэлтүүлгийн шонд цэцгийн мандал хийж байна Фил Жэксон халагдаж болзошгүй БНХАУ-ын иргэд тарваснаас хордлого авчээ Монгол кино Москвад нээлтээ хийв Монгол шатарчид Зүүн Азидаа номер 1 Ц.Амгаланбаатар нарыг шүүх хурал дахин хойшиллоо Алба хаагчдыг нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэлээ Дахин санал хураалтыг долоодугаар сарын 7-нд явуулна Майкл Картэр Уиллиамс чөлөөт агент боллоо Орбитын уулзвараас Толгойт хүрэх замыг засч байна Хуушуурын зөвшөөрлийн материал авах хугацааг сунгалаа АН-ын гишүүд, дэмжигчид жагсаал хийнэ Рассэл Вэстбрүүк лигийн хамгийн үнэтэй тоглогч болно Сонгогчийн саналын нууцлал алдагдах магадлалтай байжээ Дэнвэр миний эхний сонголт биш УИХ-ын чуулган хуралдана Хурд хэтрүүлэх ослын тэргүүлэх шалтгаан болж байна Баян-Өлгийн сонгуулийн саналын хуудсыг гараар тоолохыг шаардлаа
Улаанбаатар 31°
Амжилтын эзэд эх орондоо ирлээ
2017.4.18

 

Малайзын нийслэл Куала Лумпур хотноо Ази тивийн оюутны аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний шигшээ тоглолт болж өндөрлөв. Манай улсын баг тамирчид аваргын алтан медаль хүртсэн амжилт үзүүлсэн. Тэд эх орондоо ирлээ.

 

 Монголын баг эхний тоглолтоо БНХАУ-ын хоёрдугаар багтай хийж 17:13 хожигдсон. Харин сүүлийн гурван тоглолтондоо дараалан хожсон юм. Хагас шигшээ тоглолтод Монголын баг "Б" хэсгийн аварга болсон Тайландын багтай амжилттай сайн тоглож 18:11 харьцаагаар хожсон. Улмаар Азийн оюутны аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний аваргын алтан медалийн төлөө БНХАУ-ын багийг 17:14 гэсэн оноогоор хожиж, Азийн аваргын алтан медалийн эзэд болов.

 

 Манай баг түрүүлснээр ирэх есдүгээр сард болох Дэлхийн Оюутны 3х3 лигийн тэмцээнд Ази тивээ төлөөлөн оролцох эрхээ авлаа. Ази тивийг төлөөлөн Азийн аваргын эхний хоёр байранд орсон багууд өрсөлдөх байсан юм.

 

 

Энэ удаагийн тэмцээнд дасгалжуулагч С.Тулга, тамирчид Б.Батзолбоо(ахлагч), О.Энхбаатар, А.Сүхбат, Б.Наранбаатар гэсэн бүрэлдэхүүнтэй оролцсон.  Тэд өмнө нь 2016 оны оюутны ДАШТ-ий мөнгөн медаль, Азийн оюутны АШТ-д 2015 онд мөнгөн медаль тус тус хүртэж байсан билээ.

 

Г.Тэгшсүрэн

Амжилтын эзэд эх орондоо ирлээ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 6-р сарын 28, Лхагва гараг