Монгол шаазан урлалын үзэсгэлэн болно Ганц бие бүсгүйчүүд хайрын аялалд гарлаа Ч.Хүрэлбаатарын баярын мишээл Н.Энхболд нарыг сайдаар томилохыг дэмжив Хувийн хэвшлийн түншлэл дээр ажил явагдана Шинэ нээлт Би С.Зоригийн амийг хохироосон хэргийг ил болгоно Томуугийн вакцин ирлээ “Зоригдолын орон”-д зочлоорой Х.Баделханыг БХБ-ын сайдаар томилохыг дэмжив Буцалтгүй тусламжаар олгосон техник хэрэгслийг хүлээлгэн өгнө Сан Паулу баг Какаг тоглуулах боломжтой гэв Надад ажил хийдэг, бяртай сайд хэрэгтэй Би том хувьцаа эзэмшигч биш Үндсэн хуулийн цэц хуралдана Халаасны хулгайчдыг барилаа Португалд түймрийн улмаас 31 хүн амиа алджээ Хотын дарга С.Батболдыг Ерөнхийлөгч хүлээн авч уулзав “ОРГИЛ” рашаан сувиллыг хувьчиллаа Хийл хөгжмийн хувцастай марафонд гүйлээ
Улаанбаатар -6°
БНЧУ-ын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2017.4.18

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд нар өнөөдөр (2017.04.18) манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Чех Улсын парламентын төлөөлөгчдийн танхимын Өргөдлийн байнгын хорооны дарга, парламент дахь Монгол, Чехийн найрамдлын бүлгийн дарга Зузка Бебарова-Руйброва тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

 

 

Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, Бүгд Найрамдах Чех Улсын парламентын төлөөлөгчдийн танхимын Өргөдлийн байнгын хорооны дарга, парламент дахь Монгол, Чехийн найрамдлын бүлгийн дарга Зузка Бебарова-Руйбровад Монгол Улсад өргөн бүрэлдэхүүнтэй айлчлал хийж байгаад болон Чех улсад ажиллаж, амьдардаг монгол иргэдийн эрх ашгийг хамгаалж, Монгол Улсад элэгтэй байдагт талархал илэрхийлсэн.

 

Тэд хоёр улсын парламентын Өргөдлийн байнгын хороодын үйл ажиллагааны талаар харилцан мэдээлэл солилцсоноос гадна Чех улсын төлөөлөгчдийн Монгол Улсын Өргөдлийн байнгын хорооны шийдвэр гаргадаг процесс болон бусад асуудлын талаархи сонирхсон асуултад Байнгын хорооны дарга Д.Сарангэрэл дэлгэрэнгүй хариулт өглөө.

 

Хатагтай Зузка Бебарова-Руйброва “Манай хорооны үйл ажиллагаа танайхтай төстэй, иргэдийн өргөдлөөс гадна хүний эрх, мэдээлэл авах эрхийн асуудлыг хариуцдаг. Танай Байнгын хороо иргэдээс өргөдөл хүлээн авах үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, иргэдийг чирэгдүүлэхгүй гэж хичээдэг бол манай хувьд цахимаар авахын эсрэг байдаг. Зөвхөн гар бичмэлээр авдаг” хэмээн ярилаа.

 

Уулзалтын үеэр талууд Чех улсад амьдарч буй монгол иргэдийн ажлын  байр, цалин хөлс, нийгмийн баталгааг илүү сайжруулах, хамтын ажиллагаагаа хөгжүүлж, харилцан туршлага солилцох чиглэлд өргөн хүрээтэй хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

 

Энэ уулзалтад Өргөдлийн байнгын хорооны гишүүн М.Оюунчимэг, Д.Дамба-Очир, М.Билэгт, А.Сүхбат, Бүгд Найрамдах Чех Улсын парламентын төлөөлөгчдийн танхимын Өргөдлийн байнгын хорооны дэд дарга Мирослава Стрнадлова, Карел Фиедлер, Байнгын хорооны гишүүн Хелена Лангшадлова нарын зэрэг хүмүүс  байлцсан.

 

Дараа нь төлөөлөгчдийг Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хүлээн авч уулзав. Уулзалтад тус Байнгын хорооны гишүүн Л.Энхболд байлцлаа.

 

 

Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд уулзалтын эхэнд хоёр улсын хууль тогтоомж, эрх зүйн орчны талаар харилцан чөлөөтэй ярилцах хүсэлт тавьж, Байнгын хорооныхоо үйл ажиллагааг товч танилцуулав. Тэрбээр уулзалтын явцад төлөөлөгчдийн асуусан Монгол Улсын Их Хурлын хууль батлах процедурын талаархи асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 
 
 
БНЧУ-ын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Shuud.mn
сонин хачин
2017 оны 10-р сарын 18, Лхагва гараг