Шинэ орон сууцны үнэ өсчээ ”Улаанбаатар төмөр зам”-ын даргад албан бичиг хүргүүллээ ХСИС-д томилгоо хийгджээ Жүдогийн Мастерс тэмцээнд манай 15 тамирчин мэдүүлгээ өгчээ Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг Чингэлтэйн иргэдэд үйлчилнэ Засгийн газар арилжааны банк дахь мөнгөн хөрөнгөө эргүүлэн татна Барилга, хот байгуулалтын сайдтай ажил хэргийн уулзалт хийлээ Аврах тусгай ангийн шилдгүүд тодорлоо Хатан хаан Зул сарын баяртаа Меганыг урьжээ Кирстен Данст жирэмсэн болжээ П.Орхон, Э.Бэхбаяр нар ”Бөртэ чоно”-д нэр дэвшив 1.6 сая солонгосчуудад өрөө төлөхөд нь туслах “Аз жаргалын сан” Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг баталлаа Н.Оюундарь тэргүүтэй төлөөлөгчид зөвлөлдөх уулзалтад оролцов Брэд Питт, Лауронс нар болздоггүй Өвчтний мэдээллээ солилцох боломжтой болно Зургаан хоккейчны олон улсад тоглох эрхийг хасав Зургаан настай охиныг хүчиндсэн хэрэгтэнд 18 жилийн ял оноолоо ХААН Банк, АХБ, Зээлийн батлан даалтын сантай хамтран ЖДБ эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгоно www.smartcar.mn цахим системийг танилцууллаа
Улаанбаатар -20°
Баянзүрх дүүрэгт 1000 оюутан эргүүл хийж байна
2017.4.18

 

“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлууд” сэдэвт  зөвлөгөөн болсон билээ. Зөвлөгөөнөөр гэмт хэрэг, захиргааны зөрчил ихээр үйлдэгдэж байгаа газруудын нарийвчилсан судалгааг гаргах, их дээд сургууль болон ТББ-тай хамтран нийтийн хэв журмыг сахиулах хамтарсан эргүүлийн ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар болсон.

 

Тус ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн I, II, III хэлтэс хамтран дүүргийн  нутаг дэвсгэр, гудамж талбай, олон нийтийн газарт гэмт хэрэг, нийгмийн хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн албан хаагчид, Батлан хамгаалахын их сургуулийн 1000 оюутантай  “хамтарсан эргүүл”-ийг ажиллуулж эхлээд байна.

 

Хамтарсан эргүүлийн багийнхан иргэдийг гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирох гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, хуулийн хэрэгжилт эрчимжих, үйлдэгдсэн гэмт хэргийг богино хугацаанд илрүүлж, гэмт санаа бодол тээгчийн сэтгэл санаанд нөлөөлж, өөрчлөлт оруулах зэрэг олон эерэг үр дүн гарна хэмээн холбогдох албаныхан үзэж байгаа юм хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Баянзүрх дүүрэгт 1000 оюутан эргүүл хийж байна
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 14, Пүрэв гараг