”Тамхи хулгайллаа” хэмээн бусдыг хөнөөсөн хэрэгтэнд ял оноолоо Д.Тэрбишдагва БНХАУ-ын Элчин сайдтай уулзлаа Авто спортын залуус түймэр унтраалцахыг уриалж байна Нийслэлд 200 автомашины төлбөргүй зогсоол нэмэгдэв Шилдэг залуу эмчид Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртээлээ Буцалтгүй тусламжаар 22 залуу Японд суралцана Хонконгчууд Си Зиньпинийг эсэргүүцэв У.Хүрэлсүх: Монгол наадмаар монгол морь уралдах ёстой Онгоцонд зорчигчийн бие муудаж, эмч нар амийг нь аварчээ “Одод” наадамлаж байна Дүүргүүдийг хотын дагуул болгоно Тэтгэврийн насыг сонголттой болгосноор төсөвт дарамт учруулахгүй Шүүгчийн сонгон шалгаруулалтын босго өндөрслөө Мотоциклийн ослоор 12 хүн амь нас хохирчээ Явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироожээ Гордон Хэйвард багуудтай уулзана Орон нутагт шатахуун түгээх станцууд ажиллахгүй байна Филийн залгамжлагч Рокэтсийн талбайн шинэ жанжин Залуу буудагчид ДАШТ-д оролцлоо
Улаанбаатар 27°
Зөвлөлдөх санал асуулгын талаар мэдээлэл өгөв
2017.4.18

 

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөл, уг ажлын зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэгтэйгээр байгуулагдсан Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсэг, Улсын Их Хурлын Тамгын газраас анхдугаар зөвлөлдөх санал асуулгын талаар өнөөдөр (2017.04.18) хэвлэл мэдээллийнхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

 

Энэ үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны ажлын хэсгийн гишүүн Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, ажлын дэд хэсгийн ахлагч М.Оюунчимэг, анхдугаар санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн дарга, Улсын Бага Хурлын гишүүн асан Үндсэн хууль судлаач Д.Ламжав, зөвлөлийн гишүүн, ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, доктор Г.Чулуунбаатар, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан нар оролцов.

 

Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны ажлын хэсгийн гишүүн  Г.Занданшатар энэ үеэр хэлэхдээ, Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд долоо хэмжиж, нэг огтлох зарчмаар хандаж байгаа. Эхний хэмжилт нь Үндэсний статистикийн хорооноос олон улсын аргачлалын үндсэн дээр боловсруулсан санамсаргүй түүврийн аргаар Монгол Улсын нийт өрхөөс 1570 өрхийг сонгон авч, тэдгээр айл өрхөөс нэг хүнийг анхдугаар зөвлөлдөх санал асуулгын судалгаанд хамруулсан. Энэ судалгааны ажлыг 2017 оны 04 дгээр сарын 12-ны өдрөөс эхлэн орон даяар явуулж байна. Харин хоёр дахь хэмжилт нь зөвлөлдөх санал асуулгын судалгааны эхний шатанд хамрагдсан эдгээр иргэдээс 750 иргэнийг сонгож, энэ сарын 29, 30-ны өдрүүдэд Төрийн ордны Их танхимд болох хэлэлцүүлэг мэтгэлцээнд оролцуулах юм. Эдгээр иргэдэд “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад заагдсан үндсэн зургаан сэдвийн хүрээний 13 асуудлаар мэдээлэл өгч, хэлэлцүүлэг мэтгэлцээн өрнүүлэн тодорхой мэдээлэл, ойлголтой болсны дараа санал асуулгыг явуулах юм. Энэхүү мэтгэлцээний үр дүнгээс монгол хүний саруул ухаан харагдана гэдэгт итгэлтэй байна гэлээ.

 

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийг Улсын Их Хурлын тогтоолоор найман гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Уг зөвлөл нь анхдугаар зөвлөлдөх санал асуулгын дүнг нэгтгэн зөвлөмж гаргаж Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэх үүрэгтэй ажиллаж байгаа юм.

 

Байнгын хорооны ажлын хэсгийн гишүүд болон анхдугаар санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгч, санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Зөвлөлдөх санал асуулгын талаар мэдээлэл өгөв
Shuud.mn
сонин хачин
2017 оны 6-р сарын 29, Пүрэв гараг