Г. Уртнасан яллаа А.Батцэцэг хоёр дахь барилдаандаа ялагдлаа ”Имарт хороолол” салбар ажилтан сонгон шалгаруулж байна П.Орхон эхний барилдаандаа цэвэр яллаа Монгол дасгалжуулагчид Тайваний баг санал тавилаа Э.Даваачимэг яллаа А.Батцэцэг эхний учраагаа яллаа Бяцхан уран бүтээлчдийн үзэсгэлэн нээгдлээ Засардаггүй Жон Жонсын замнал дуусав уу Хойд Солонгос шинэ пуужинтай болжээ Тээврийн хэрэгслийг Авто худалдааны цогцолборт бүртгэнэ Гурилын үнэ нэмэгдэхгүй Багахангайчууд дэд бүтэцдээ түшиглэн дагуул хот болохыг хүсч байна Нүүрсний экспортын талаар санал солилцлоо Баатарлаг эрсдээ туслах аян тоглолтоор үргэлжилнэ Кэри зургаа фотошопоор янзалжээ Л.Оюун-Эрдэнэ: М.Энхболд, Б.Баатар нарын утасны яриаг гаргаж тавь ДАШТ-ий салхийг хагалж, манай 4 бөх барилдана Хөшигийн хөндий чиглэлийн хурдны замын ажил 44.1 хувьтай байна Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах асуудлаар гишүүд юу хэлэв
Улаанбаатар
1000 айлын түр сууцны ажлыг яаравчилна
2017.4.19

Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр өнөөдөр БНХАУ-ын Гадаад тусламжийн газрын Азийн хэлтсий эдийн засаг, худалдааны нарийн бичгийн дарга Цао Жяныг хүлээн авч уулзлаа.

 

 

Уулзалтад Монгол Улсын БХБЯ, Сангийн яам, Эрчим хүчний салбарын төлөөлөл болон Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү нар оролцов. Энэ үеэр БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд 1000 айлын түр оршин суух орон сууц баригдах төслийн ажлыг түргэвчлэхээр ярилцлаа. Барилга, хот байгуулалтын яамны төлөөлөл энэ сарын 10-12-нд БНХАУ-ын Орон сууц, хот хөдөөгийн сайдын урилгаар албан ёсны айлчлал хийх үеэрээ дээрх төслийг танилцуулсан аж. Одоогоор Монголын талаас уг барилгыг барих газар, дулаан, эрчим хүч, дэд бүтэц, барилгын зураг төсөл бэлэн болж зөвхөн ажлаа эхлэхэд бэлэн болоод байна.

 

Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр “Хоёр талын Засгийн газрын түвшинд асуудал шийдэгдсэн тул барилгын ажлыг эхлэх цаг болсон. Байгаль орчинд хор нөлөөгүй, буцалтгүй тусламжийн хүрээнд хийгдэж байгаа учраас чанар, хурдад яарч байна. Миний бие энэ төслөөс гадна Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй зарим төслийн ажлын хэсгийг ахалж байгаа, тэдэнтэй харьцуулбал энэ төсөл харьцангуй удааширч байгаад мэргэжлийн хүний хувьд яарч байна ” хэмээлээ. Харин БНХАУ-ын Гадаад тусламжийн газрын Азийн хэлтсийн эдийн засаг, худалдааны нарийн бичгийн дарга Цао Жян “Таныг мэргэжлийн хүний хувьд яарч, мэддэг чаддаг ажлаа цаасан дээрх үг биш бодит ажил болгож харахыг хүсч байгааг ойлгож байна. Ирэх тавдугаар сарын эхээр манай талаас зөвлөх компаниа ирүүлж ажлыг түргэвчлүүлэхэд анхаарч ажиллана” гэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

1000 айлын түр сууцны ажлыг яаравчилна
Shuud.mn
сонин хачин
2017 оны 8-р сарын 24, Пүрэв гараг