Ерөнхийлөгч залуустай өглөөний гүйлт хийлээ Марсель Киттель ОХУ-ын багтай нэгдэнэ Бүтэлгүй оролдлого Залилан хийсэн хэрэгтнүүдэд 10.1 жилийн ял оноолоо Уотфорд клубын 8 дахь тоглогч Ерөнхий сайд Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн авах үүрэг өглөө Бурхадын орноор зочилхуй Өнөөдөр тэгш дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно Кавай Леонард Хятад улсад айлчилж байна Таван хүүхдийг эсэн мэнд олжээ Дуулиант хэргүүдийн шалгалтыг шуурхайлах үүрэг өглөө Үс засуулбал өлзийтэй сайн Улаанбаатарт 20 хэм дулаан байна Монголбанкны экс Ерөнхийлөгч Н.Золжаргалыг шалгаж байна Чехийн компани Монголын арилжааны банкуудыг шалгана Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Ж.Нарантунгалаг ирэх сард тулалдана Бэлхээс таван хүүхэд алга болжээ Олимпийн аварга сэргээшийн шинжилгээнд бүдэрчээ Мэнни Пакьяо даагаа нэхэх үү
Улаанбаатар 17°
”Монголиа Опен”-д Венесуэлийн 11 бөх оролцоно
2017.4.19

“Мongolia open-2017” чөлөөт бөхийн олон улсын тэмцээн долоо дахь удаагаа энэ сарын 29-30-нд Буянт-Ухаа спортын төв ордонд болно. 

 

Тэмцээнд олон улсын тамирчид оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн байна. Тухайлбал Венесуэлийн баг тамирчид МЧБХ-нд мэдүүлгээ ирүүлжээ. Тус багийн тамирчдын бүрэлдэхүүнд Дубраика Родригес, Ривас Гонзалес Агуис, Натали Гриман, Мариа Агоста, Солейми Крабалло, Педро Межиас, Вильфредо Родригес, Кристиан Сарко, Педро Себаллос, Хосе Диас Роберти, Луис Оливерес нарын 11 тамирчин багтсан байна.

 

Хамгийн анх 2011 оноос эхэлсэн энэхүү олон улсын "А" зэрэглэлийн тэмцээнийг "Женко клубыг" үүсгэн байгуулагч, ОУХМ, Х.Баттуул анхлан санаачилан эх орондоо зохион байгуулсан.

 

Дашрамд 2011 оноос хойш "Монголиа Опен" тэмцээнд аваргалж байсан бөхчүүдийн нэрийг сонирхуулж байна.

 

Эрэгтэй:

 

  • 57 кг: Д.Цогтбаатар 2011 онд,

 

  • Т.Даваахуяг 2012 онд,

 

  • Б.Номин 2013 он,

 

  • Виктор Рассадин 2014 онд,

 

  • Э.Бэхбаяр 2015,2016 онд

 

  • 61 кг:Г.Мандахнаран, 2011,2012 онд

 

  • Б.Нэмэхбаяр 2013,2015 онд,

 

  • Тимур Пестерев 2014 онд,

 

  • Т .Түвшинтулга 2016 онд

 

  • 66 кг:Б.Батзориг 2011,2012 онд

 

  • Г. Мандахнаран 2013,2015,2016 онд,

 

  • Б.Батмагнай 2014 онд

 

Г.Тэгшсүрэн

”Монголиа Опен”-д Венесуэлийн 11 бөх оролцоно
Shuud.mn
сонин хачин
2017 оны 8-р сарын 19, Бямба гараг