ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлсэн төслийн тайлангийн хурал боллоо Залуу Ирвэсүүд Цэргийн алба хаагчид түймэр унтраалцав Б.Бат-Эрдэнэ сайд ОХУ-д айлчилж байна Сагсан бөмбөгчид сайн үйлсын аянд нэгдлээ Б.Галаарид: Улстөрчид сэтгүүлчид дургүй байж болно Архины хордлогын улмаас нэг иргэн нас баржээ Б.Батсайхан: Хотын даргын захирамж надад ирээгүй МҮЭХ тавдугаар сарын 1-нд жагсаал зохион байгуулна Рондо цувралын тав дахь тоглолтод оролцох уу Нүхтэд гарсан түймрийг цурманд орууллаа Хэн нь худалч вэ? Сагсчин залуусын аман тулаан Хууль тогтоогчид хэвлэлийнхний амыг 100 саяар үдэх үү Гурван хүүхэд гэмтсэн осол гарлаа Тоглогчдоо мөнгөөр солихгүй Нүхтийн амны 5 га талбай галд шатжээ С.Зоригийг хөнөөсөн гэх ялтнуудыг чанга дэглэмтэй хориход шилжүүлжээ Богд ууланд гал түймэр гарчээ Орланда экс эхнэртээ гэнэтийн бэлэг барьжээ
Улаанбаатар
АРДЫН ҮГ: Шударга ёсыг тогтоох Ерөнхийлөгчийн ажилд өнөөдөр дүн тавина
2017.4.19

 

“Ардын үг” аяны гурав дахь хэлэлцүүлэг “Шударга ёс: Хуулийн засаглал, Авлигагүй нийгэм, Шүүхийн шинэчлэл” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд үргэлжилж өнөөдөр өндөрлөх гэж байна. Өнгөрсөн арав хоногийн хугацаанд Монголын медиа корпораци дээрх сэдвийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн найман жилийн хугацаанд хийсэн ажил, санал, санаачилгуудыг олон нийтэд хүргэсэн. Ийм мэдээлэлжүүлэлтийн аян бол зөвлөлдөх ардчиллын нэг гол хэлбэр нь байдаг. Мэдээлэлтэй иргэн хамгийн үнэн зөв, бодитой дүгнэлтийг хийж, оновчтой шийдвэр гаргадаг. Тиймээс бид “Ардын үг” зөвлөлдөх аяныхаа хугацаанд хэлэлцэх асуудлуудтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох эх сурвалж, салбарын судлаачид, мэргэжилтнүүдийн ярилцлага, баримт, тайлбартайгаар хүргэхийг зорьдог билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилга, шүүхийн шинэчлэл, хуулийн засаглалын хүрээнд хийсэн ажлууд, авлигатай тэмцэх санаачилга, бодит ажлуудын талаар өнгөрсөн арав хоногийн турш дэлгэрэнгүй мэдээлэл хүргэсэн нь ийм учиртай.

 

Шударга ёсыг тогтоох чиглэлээр хийсэн дээрх ажлуудыг дахин багцалж сануулахад “Авлигын эсрэг  хуулийн засаглал”, “Том төрөөс ухаалаг төр рүү” зэрэг санаачилга гаргаж үндэсний хэмжээний аян болгон өрнүүлсэн, Монгол Улс цаазын ялгүй болсныг зарлаж, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Авлигатай тэмцэх хөтөлбөрийг санаачлан батлуулсан, хар тамхитай тэмцэх чиглэлээр дорвитой алхам хийсэн зэрэг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хоёр бүрэн эрхийн хугацаанд хийсэн онцлох ажлууд. Мөн шударга ёс, хуулийн засаглалыг тогтоох чиглэлээр Шилэн дансны тухай болон Захиргааны ерөнхий хуулиудыг санаачлан батлуулсан, “Шүүхийн шинэчлэлийн хөтөлбөр”-ийн хүрээнд шүүхийн багц хуулийг шинэчлэн батлуулсан юм.

 

Нийгэмд шударга ёсыг тогтоох, төрийн албыг авлигаас ангид болгох, шүүхийн шинэчлэлийг иж бүрнээр нь хийх цаг болсон гэдгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ эхний жилээс ярьж, улмаар “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс”, “Хуулийн засаглал ба шударга ёс” үндэсний чуулгануудыг санаачлан зохион байгуулж, тэндээс гарсан санал, зөвлөмжид тулгуурлан шүүх эрх мэдлийн шинэтгэлийг зоригтой эхлүүлсэн билээ. Өнгөрсөн найман жилийн хугацаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 36 хуулийг УИХ-аар батлуулсны дийлэнх нь шударга ёс, хуулийг засаглалыг тогтоох, авлигагүй нийгмийг бий болгоход чиглэсэн байна.

 

 

Энэ бүх мэдээллийг олон талын эх сурвалжтайгаар, дэлгэрэнгүй хүлээн авсан иргэд өнөөдөр МҮЭСТО-д болж иргэдийн Зөвлөлдөх хэлэлцүүлэгт оролцож, Ерөнхийлөгчийн шударга ёсны төлөөх ажлуудад нууц санал хураалтаар дүнгээ тавина. Мэдээлэлтэй иргэд хамгийн хүчирхэг байдаг. Тэгвэл “Ардын үг” зөвлөлдөх аяны хүрээнд төрийн тэргүүний хийсэн ажлууд, санаачилгууд, тэдгээрийн үр дүн, ач холбогдлын талаар цогц мэдээлэл авсан “Ардын эксперт”-үүд өнөөдрийн зөвлөлдөх хэлэлцүүлгийн хамгийн идэвхтэй оролцогч, хүчтэй шүүмжлэгчид байх болно. Санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон “Ардын эксперт”-үүд нийгмийн бүх давхаргыг төлөөлж чадахуйц гэдгээрээ мөн давуу талтай юм. Нэг ёсондоо Монголын ард түмний бичил парламент өнөөдөр чуулж төрийн тэргүүнийхээ шударга ёсыг бэхжүүлэх чиглэлээр хийсэн ажлуудыг үнэлж цэгнэх гэж байна.  

 

Дашрамд дурдахад Монголын медиа корпорациас санаачлан өнгөрсөн жилээс эхлэн “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяныг зохион байгуулсан бөгөөд энэ оны эхнээс Ерөнхийлөгчийн хоёр бүрэн эрхийн хугацаанд хийсэн ажлуудыг салбар, чиглэлээр нь төрөлжүүлэн дүгнэж байгаа. Өнгөрсөн хугацаанд УИХ Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг баталсан бөгөөд энэ хуулийн дагуу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зөвлөлдөх санал асуулга явуулахаар болоод байгаа билээ.  

АРДЫН ҮГ: Шударга ёсыг тогтоох Ерөнхийлөгчийн ажилд өнөөдөр дүн тавина
Shuud.mn
сонин хачин
2017 оны 4-р сарын 26, Лхагва гараг