Г. Уртнасан яллаа А.Батцэцэг хоёр дахь барилдаандаа ялагдлаа ”Имарт хороолол” салбар ажилтан сонгон шалгаруулж байна П.Орхон эхний барилдаандаа цэвэр яллаа Монгол дасгалжуулагчид Тайваний баг санал тавилаа Э.Даваачимэг яллаа А.Батцэцэг эхний учраагаа яллаа Бяцхан уран бүтээлчдийн үзэсгэлэн нээгдлээ Засардаггүй Жон Жонсын замнал дуусав уу Хойд Солонгос шинэ пуужинтай болжээ Тээврийн хэрэгслийг Авто худалдааны цогцолборт бүртгэнэ Гурилын үнэ нэмэгдэхгүй Багахангайчууд дэд бүтэцдээ түшиглэн дагуул хот болохыг хүсч байна Нүүрсний экспортын талаар санал солилцлоо Баатарлаг эрсдээ туслах аян тоглолтоор үргэлжилнэ Кэри зургаа фотошопоор янзалжээ Л.Оюун-Эрдэнэ: М.Энхболд, Б.Баатар нарын утасны яриаг гаргаж тавь ДАШТ-ий салхийг хагалж, манай 4 бөх барилдана Хөшигийн хөндий чиглэлийн хурдны замын ажил 44.1 хувьтай байна Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах асуудлаар гишүүд юу хэлэв
Улаанбаатар
Байгалийн барагшуныг экспортлохыг хориглолоо
2017.4.19

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/86 дугаар тушаалаар байгалийн барагшуныг түүхийгээр болон хагас боловсруулсан түүхий эд байдлаар экспортлохыг хориглолоо. Уг шийдвэр таван жилийн хугацаанд хэрэгжих юм байна. 2014 онд түүхий барагшуныг таван жил экспортлохыг хориглосон ч 2016 оны дөрөвдүгээр сард энэ шийдвэрийг хүчингүй болгосон байна. Ингэснээр зөвхөн 2016 онд 2335 тонн түүхий барагшуныг экспортолсон байна. 

 

БОАЖЯ-ны захиалгаар МУИС-ийн эрдэмтэн судлаачид Говь-Алтай, Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн нутгуудад судалгаа хийж, ойролцоогоор 300 гаруй тонн цэвэр Барагшуны нөөцтэй болохыг тогтоосон байна. Одоогоор манай улсын хэмжээнд Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэн, Уламжлалт анагаах ухааны хүрээлэн, Мал эмнэлэгийн хүрээлэн, “Тавин-Ус”, “Монос” групп, “Мон Энзим” ХХК, “Барагшун фарм”, “Бэц Баун” ХХК, “Сауап” ХХК зэрэг 10 гаруй аж ахуйн нэгж байгууллага байгалийн барагшуныг боловсруулж, найман нэр төрлийн эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

 

Урт хугацааны туршид байгалийн үзэгдлийн хувьсац өөрчлөлтөөр хуримтлагдан бий болдог, удаан нөхөн сэргээгддэг, байгалийн барагшун түүхий эдийг дотоодын нэр бүхий аж ахуйн нэгжүүд боловсруулалт хийхгүйгээр экспортод гаргаж байгаа юм. Энэ үйл явдал удаан үргэлжилсэн бол манай улс барагшуны нөөцгүй болох, цаашид импортоор авах эрсдэлтэй тулгарах байжээ. 

Байгалийн барагшуныг экспортлохыг хориглолоо
Shuud.mn
сонин хачин
2017 оны 8-р сарын 24, Пүрэв гараг