Шинэ орон сууцны үнэ өсчээ ”Улаанбаатар төмөр зам”-ын даргад албан бичиг хүргүүллээ ХСИС-д томилгоо хийгджээ Жүдогийн Мастерс тэмцээнд манай 15 тамирчин мэдүүлгээ өгчээ Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг Чингэлтэйн иргэдэд үйлчилнэ Засгийн газар арилжааны банк дахь мөнгөн хөрөнгөө эргүүлэн татна Барилга, хот байгуулалтын сайдтай ажил хэргийн уулзалт хийлээ Аврах тусгай ангийн шилдгүүд тодорлоо Хатан хаан Зул сарын баяртаа Меганыг урьжээ Кирстен Данст жирэмсэн болжээ П.Орхон, Э.Бэхбаяр нар ”Бөртэ чоно”-д нэр дэвшив 1.6 сая солонгосчуудад өрөө төлөхөд нь туслах “Аз жаргалын сан” Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг баталлаа Н.Оюундарь тэргүүтэй төлөөлөгчид зөвлөлдөх уулзалтад оролцов Брэд Питт, Лауронс нар болздоггүй Өвчтний мэдээллээ солилцох боломжтой болно Зургаан хоккейчны олон улсад тоглох эрхийг хасав Зургаан настай охиныг хүчиндсэн хэрэгтэнд 18 жилийн ял оноолоо ХААН Банк, АХБ, Зээлийн батлан даалтын сантай хамтран ЖДБ эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгоно www.smartcar.mn цахим системийг танилцууллаа
Улаанбаатар -20°
“Амь ордоггүй” чөлөөт бүсийг хэрхэн хөгжүүлэх вэ
2017.4.19

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар Шадар сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийлээ. Өнөөдөр манай улсад Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуур гэсэн гурван чөлөөт бүс байгаагаас Алтанбулагийн чөлөөт бүс ажиллаж байгаа юм. Чөлөөт бүсэд өнгөрсөн хугацаанд нийт 35 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Замын-Үүдэд Хятадын хөрөнгө оруулалттай төсөл хэрэгжүүлж байгаа юм байна. Алтанбулаг чөлөөт бүсийн харуул хамгаалалт, төр, захиргааны байгууламж, дэд бүтэц нь  баригдаж ашиглалт оржээ. Тус бүсэд 49 аж ахуй нэгж хөрөнгө оруулалт хийснээс 14 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Эдгээр аж ахуй нэгж нийтдээ 24.6 сая төгрөгийн газрын төлбөрийг улсын төсөвт оруулжээ.

 

Замын-Үүд чөлөөт бүсийн хувьд стратегийн хөрөнгө оруулалтын хүрээнд хөгжүүлэхээр баримталжээ. Засгийн газраас стратегийн хөрөнгө оруулалтыг шалгаруулсан ч олигтой үр дүнд хүрээгүй байна. Тиймээс 6.6 тэрбум төгрөгийг улсын төсвөөр хийж, байр, хамгаалалтын хашаа, холбогдох судалгааны ажлыг хийхэд зарцуулжээ. Мөн 13 аж ахуй нэгжид газар эзэмшүүлж, чөлөөлт бүсэд үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээ олгожээ. Харин Хятадтай хамтарч “Замын-Үүд-Эрээний хамтарсан чөлөөт бүс байгуулахаар судалгааны ажил хийгдэж байгаа юм байна. Цагааннуур чөлөөт хувийн хувьд одоогоор 5 аж ахуй нэгж газар эзэмшиж байгаа ч хөрөнгө оруулалт татаж чадахгүй байгаа аж.

 

Цаашдаа Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн хүрээнд чөлөөт бүсийг хөгжүүлэх хүрээнд хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зэргээр хэд хэдэн ажил хийхээр төлөвлөж байгаа юм байна.  

 

 Гишүүд чөлөөт бүсийн асуудалд шүүмжлэлтэй хандаж байсан юм.  УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн  “Замын-Үүдийн чөлөөлт бүс яагаад өнгөрсөн 20 жилд хөгжсөнгүй вэ? Гэтэл Эрээн хөгжөөд байдаг. Очих бүрт судалгаа хийж, хайс барьж байна гэдэг байсан” гэсэн асуултад ажлын хэсгийн гишүүн  “Замын-Үүдийн чөлөөт бүсэд хашаа яригдаад байдаг. Нэг тэрбум төгрөгөөр хийгдсэн. Гэтэл тэр хашаа өнөөдөр говийн элсэнд дарагдаад дуусч байна. Одоо гадаадын хөрөнгө оруулалттайгаар хөгжүүлэхээр яригдсан. Нийтдээ 6.6 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил улсын төсвөөр хийгдсэн. Гадаадын хөрөнгө оруулалттайгаар 58.8 сая ам.долларын төсөл хэрэгжсэн. Үүний 50 сая ам.доллар нь Хятадын хөрөнгө оруулалттай төсөл. Замын-Үүдэд дулааны станц, дулаан, цэвэр ус, зам харилцаа гэсэн үндсэн дөрвөн төсөл хэрэгжсэн” гэсэн хариулт өглөө.  УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

 

-Чөлөөт бүсэд хашааны хэрүүл хийгээд дуусч байна. Уг нь эдийн засгийн чөлөөлт бүсүүдэд импортыг орлох үйлдвэр хэр байгуулагдсан, ажлын байр хичнээн нэмэгдсэн талаар ярьдаг. Бид 13 жил хөгжүүлэх гээд чадсангүй. Эдийн засагт өгөөж алга. Бид бодит байдал дээр үнэлэлт дүгнэлт өгөх цаг болжээ. Өнөөдөр Алибаба дэлхий даяар чөлөөт бүс гэхгүйгээр үйлдвэрээс хэрэглэгч рүү нь хүргэж байна. Бидний аж үйлдвэрийн парк нь ч босдоггүй, чөлөөт бүс нь ч амь ордоггүй. 170 тэрбум төгрөг зарчихаад чөлөөт бүс амь орохгүй байна хэмээж байлаа.

 

Харин гишүүн Ж.Ганбаатар “Сүүлийн үед татвар  нэмнэ гэхийн оронд чөлөөт бүс гэж ярьж байгаа нь тааламжтай байна. Өнгөрсөн алдаануудын талаар яримааргүй байна. Чөлөөт бүсийн талаар Бангладеш, Вьетнам руу явж танилцах хэрэгтэй. Улсын татвар байхгүй, гаднын хөрөнгө оруулагч нар чөлөөтэй ажиллах боломжийг бүрдүүлж байна. Чөлөөт бүсийн бол бидний хөгжлийн гарц гэсэн юм.

 

Алтанбулаг, Замын Үүдийн чөлөөт бусад аудит хийлгэх, үйл ажиллагааг нь сайжруулах чиглэлд арга хэмжээ авах талаар байнгын хорооноос чиглэл өглөө. 

Н.Энх

“Амь ордоггүй” чөлөөт бүсийг хэрхэн хөгжүүлэх вэ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 14, Пүрэв гараг