Үйлдвэрийн ажилтнуудыг санаатай хордуулжээ Шүүхийн шилдэг тамгын газруудыг шалгарууллаа УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар нээлттэй сонсгол зохион байгууллаа Энэ сард 43 эмч Япон, БНСУ-д суралцана Жэфф Хорн аваргаа хамгаалж чадлаа АНУ-ын шилдэг хөлбөмбөгчнөөр 19 настай тамирчин тодров Амьтанд ээлтэй иргэд, хамт олон тодорлоо Иргэнээ сонсдоггүй УИХ-ын дарга хэнд үйлчилдэг вэ ШӨХТГ, ГИХГ-ын байцаагч нар хууль зөрчжээ Шилдэг хэсгийн төлөөлөгчийг “УАЗ-469” машинаар шагналаа Путин, Трамп нар Пхеньяны асуудлаар утсаар ярилцжээ “Алтай холдинг групп”-ийг “2017 оны шилдэг компани”-аар шалгарууллаа Никола Димитров Элчин сайд Д.Батсайханыг хүлээн авч уулзав Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар Д.Сарангэрэлийг томиллоо Далай ламд зориулан утасны апплейкшн бүтээжээ В.Путин: Трампын өрсөлдөгчид л биднийг холбоотой хэмээн буруутгадаг Сум бүрт малзүйчтэй байна Тим Хардавэйн гэмтэл санаснаас ч ноцтой гэв Онцгойгийнхон цэргийн тангарагаа давтав Б.Хурцыг Элчин сайдаар томиллоо
Улаанбаатар -27°
200 “намчин” Эрдэнэт үйлдвэрт хурган даргаар шургахад бэлэн болжээ
2017.4.19

 

Эрдэнэт үйлдвэрт цехийн даргаас дээшхи албан тушаалд халаа солио хийж, шинээр 200 хүн томилохоор нэрсийн жагсаалтыг баталж бэлдсэн байна. Тэдгээр залуус МАН-ын нөлөө бүхий хүмүүсийн захиас буюу сонгуулиар хандив өргөөд ажлаа хүлээн суугаа намчид аж. Шинээр ажилд томилогдсон орлогч захирлууд, зөвлөхүүд цех тасаг бүрт шигшилт явуулж, дээрх “намчин”-гуудын золиосонд явуулчихаар инженерүүдийг сонгож байгаа юм байна. Азгүйчүүдийн дунд үйлдвэрт анхан шатнаас нь эхэлж ажилласаар туршлага мэдлэгээрээ шалгарч цехийн дарга болсон хүмүүс ч бий. Үйлдвэрийн 6000 ажилтанаас удирдах түвшний 200-г нь солиход хэл ам гарахгүй гэж МАН-ынхан үзсэн биз. Харамсалтай нь одоо ажиллаж байгаа туршлагажсан залуусын оронд мөнгө завших ганцхан зорилготой учраа мэдэхгүй нэгэн орж ирснээр үйлдвэрийн үйл ажиллагаа доголдоход хүрч болзошгүй. Х.Бадамсүрэнд ирсэн 200 хүний жагсаалтад багтах гэж юу ч долооход бэлэн “намчид” шинээр томилогдсон ТУЗ-ийн гишүүдийг Эрдэнэтэд байрлах үед буудлынх нь коридорт анкетаа урдаа пайз мэт бариад үүрийн 5 цаг хүртэл дугаарлаж зогссон гэх яриа байдаг. Хууль бусаар бүрэлдсэн ТУЗ Улаанбаатар хотод хуралдах аргагүй болж, Эрдэнэтэд очиж үргэлжүүлээд орлогч захирлуудыг томилсон өдөр буюу дөрөвдүгээр сарын 4-5 шилжих шөнө дээрх 200 хүний ихэнх нь жагсаалтад бичигдсэн ажээ.

 

Ш.Даваа
 

200 “намчин” Эрдэнэт үйлдвэрт хурган даргаар шургахад бэлэн болжээ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 16, Бямба гараг