Шинэ орон сууцны үнэ өсчээ ”Улаанбаатар төмөр зам”-ын даргад албан бичиг хүргүүллээ ХСИС-д томилгоо хийгджээ Жүдогийн Мастерс тэмцээнд манай 15 тамирчин мэдүүлгээ өгчээ Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг Чингэлтэйн иргэдэд үйлчилнэ Засгийн газар арилжааны банк дахь мөнгөн хөрөнгөө эргүүлэн татна Барилга, хот байгуулалтын сайдтай ажил хэргийн уулзалт хийлээ Аврах тусгай ангийн шилдгүүд тодорлоо Хатан хаан Зул сарын баяртаа Меганыг урьжээ Кирстен Данст жирэмсэн болжээ П.Орхон, Э.Бэхбаяр нар ”Бөртэ чоно”-д нэр дэвшив 1.6 сая солонгосчуудад өрөө төлөхөд нь туслах “Аз жаргалын сан” Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг баталлаа Н.Оюундарь тэргүүтэй төлөөлөгчид зөвлөлдөх уулзалтад оролцов Брэд Питт, Лауронс нар болздоггүй Өвчтний мэдээллээ солилцох боломжтой болно Зургаан хоккейчны олон улсад тоглох эрхийг хасав Зургаан настай охиныг хүчиндсэн хэрэгтэнд 18 жилийн ял оноолоо ХААН Банк, АХБ, Зээлийн батлан даалтын сантай хамтран ЖДБ эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгоно www.smartcar.mn цахим системийг танилцууллаа
Улаанбаатар -20°
Тавдугаар сард цочир хүйтэрнэ
2017.4.19

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар цаг агаарын 4, 5 дугаар сарын төлөв байдлын талаархи Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлэл сонссон юм.

 

Энэ сарын 17-нд зүүн аймгуудын нутгаар, 18-нд баруун ба төвийн нутгаар,19-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 20-нд зүүн аймгуудын өмнөд хэсгээр, 22, 26-нд төв, зүүн аймгуудын зарим нутгаар, 23, 24, 27-нд зүүн аймгуудын зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орох төлөвтэй. Энэ үед салхи говь, тал хээрийн нутгаар 12-14 м/с, говийн нутгаар зарим үед 16 м/с хүрч шороон шуурга хүрч шороон болон цасан шуурга шуурах нь. Мөн хуурайшилт ихтэй байх нь.

 

Агаарын температур 17, 22-24-нд нутгийн зүүн хагаст, 18-19-нд ихэнх нутгаар сэрүүсч, цас бүрэн арилаагүй байгаа нутгаар өдөртөө 3-8, шөнөдөө -6-гаас -11 градус, говийн бүс нутгаар өдөртөө 11-16, шөнөдөө 0-5, бусад нутгаарөдөртөө 6-11, шөнөдөө -3-аас -8 градус байх төлөвтэй байна. Бусад хугацаанд бүх нутгаар дулаарч өдөртөө говийн бүс нутгаар 17-22, бусад нутгаар 11-16 градус дулаан байх аж.

 

Харин ирэх тавдугаар сард ихэнх нутгаар агаарын температур уур амьсгалын дундажийн орчим, хур тунадас Баян-Өлгий,Увс, Архангай, Булган, Ховд, Баянхонгор, Төв, Сүхбаатар, Дорнод аймгийн өмнөд сумдаар, Сэлэнгэ аймгийн ихэнх нутгаар дунджаас ахиу, бусад нутгаар дундаж хэмжээний орчим, зөвхөн Алтайн өвөр хэсгээр дунджаас бага орох төлөвтэй. Сүүлийн жилүүдэд газар тариалангийн үйлдвэрлэлд онцгой нөлөөлдөг цаг уурын үзэгдэл, давтамжид ихээхэн өөрчлөлт орж, температурын огцом өсөлт, хур тунадасны бууралтаас хуурайшилт нэмэгдэж хөрсний чийгийн хангамж улам бүр багасаж байна. үүнтэй уялдан цаг агаарын таагүй үзэгдэл ажиглагдах боллоо. Тиймээс тавдугаар сарын сүүлчээр цочир хүйтрэл болж магадгүй байна.

Н.Энх

Тавдугаар сард цочир хүйтэрнэ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 14, Пүрэв гараг