Г. Уртнасан яллаа А.Батцэцэг хоёр дахь барилдаандаа ялагдлаа ”Имарт хороолол” салбар ажилтан сонгон шалгаруулж байна П.Орхон эхний барилдаандаа цэвэр яллаа Монгол дасгалжуулагчид Тайваний баг санал тавилаа Э.Даваачимэг яллаа А.Батцэцэг эхний учраагаа яллаа Бяцхан уран бүтээлчдийн үзэсгэлэн нээгдлээ Засардаггүй Жон Жонсын замнал дуусав уу Хойд Солонгос шинэ пуужинтай болжээ Тээврийн хэрэгслийг Авто худалдааны цогцолборт бүртгэнэ Гурилын үнэ нэмэгдэхгүй Багахангайчууд дэд бүтэцдээ түшиглэн дагуул хот болохыг хүсч байна Нүүрсний экспортын талаар санал солилцлоо Баатарлаг эрсдээ туслах аян тоглолтоор үргэлжилнэ Кэри зургаа фотошопоор янзалжээ Л.Оюун-Эрдэнэ: М.Энхболд, Б.Баатар нарын утасны яриаг гаргаж тавь ДАШТ-ий салхийг хагалж, манай 4 бөх барилдана Хөшигийн хөндий чиглэлийн хурдны замын ажил 44.1 хувьтай байна Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах асуудлаар гишүүд юу хэлэв
Улаанбаатар
Монгол Улс сансрын хиймэл дагуултай боллоо
2017.4.19

Гэрэл зургийг MPA.mn

 

Сансарт долоон хиймэл дагуул эзэмшдэг Сингапурын “ABS” компани манай улсын “МонголСат Нэтворкс” компанитай хамтран сансарт шинээр хиймэл дагуул хөөргөжээ.  Шинээр хөөргөсөн “ABS-2A” хиймэл дагуулынхаа 12х27 мгц-ийн багтаамжийг “Монголсат-1” брэнд нэрээр Монголын зах зээлд нэвтрүүлсэн байна. “Монголсат-1” брэндийг албан ёсоор танилцуулж, тамгалан тунхаглах ёслолоын арга хэмжээ өнөөдөр /2017.04.19/ “Шангри-Ла” зочид буудалд боллоо. Арга хэмжээнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, “ABS” компанийн гүйцэтгэх захирал Том Чойг нарын хүмүүс оролцов.

 

“Монголсат-1” брэнд нь Монгол улсын түүхэн дэх хамгийн анхны албан ёсоор тамгалан тунхагласан сансрын хиймэл дагуул болж буйгаар онцлог юм. Манай улс өөрийн гэсэн хиймэл дагуултай болсноор олон сувгийн тоон телевизийн үйлчилгээ, харилцаа холбооны болон өндөр хурдны өргөн зурвасын үйлчилгээг үнэ төлбөргүй ашиглах боломж бүрдэж буйг албаны хүмүүс хэлж байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Энэ талаар “АBS” компанийн гүйцэтгэх захирал Том чойг хэлэхдээ “Шинээр хөөргөсөн хиймэл дагуулынхаа багтаамжийг “Монголсат-1” брэнд нэрээр ашиглах болсноо баяртайгаар дуулгаж байна. Энэхүү хиймэл дагуул нь монголын ард түмэн хйигээд мэдээллийн дэд бүтцийн салбарт дэвшил, бүтцийн хөгжлийг авчрах ач холбогдолтой үйлчилгээ юм.  Тухайлбал 100 телевизийн сувгийг үнэ төлбөргүй үзэх боломж энэхүү хиймэл дагуулын тусламжтайгаар нээгдэж байна. Өөрөөр хэлбэл алслагдмал газарт оршин сууж буй өрх айл, сансрын төхөөрөмж, антенийг байрлуулан үнэ төлбөргүй 100 суваг үзэх боломжтой болно. Мөн “Монголсат-1”-ийн тусламжтайгаар 100 мв бүхий үйлчилгээг нэвтрүүлэх боломжтой болж байна. Энэхүү үйлчилгээг 300 доллар буюу I phono  утасны тал үнээр нэвтрүүлэх боломжтой юм. Эн үйлчилгээний минутын тариф эдүгээ монголд ажиллаж байгаа үүрэн холбооны оператор компанийнхаас хямд байх болно. Тиймээс монголын компаниуд хиймэл дагуулын тусламжтайгаар харилцаа холбооны салбар хямд үнээр үйлчилгээ явуулах боломж нээгдэж байна гэсэн үг. Мэдлэг мэдээлэл бол хүч. Мэдлэгтэй мэдээлэлтэй харилцаа холбоо нь хөгжсөн ард түмэн хүчтэй байдаг” хэмээн ярилаа.

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “АBS” компани болон “Mongolsat-1”   компани хамтран хиймэл дагуул хөөргөлөө. Ингэснээр Монголчууд бид нийслэлийн захын дүүргүүд болон орон нутагт ажиллаж амьдарч байгаа ард иргэд, сансрын холбооны үйлчилгээ, телевиз, интернет үйлчилгээг өндөр хөгжилтэй орнуудын жишигт нийцэхүйц хэмжээнд хүртэх боломж бүрдэж байна. Тариаланч, уурхайчид сансрын холбооны үйлчилгээг өнөөдрийн түвшнээс харьцангуй өндөр хурдтайгаар, хямд үнээр авах боломж бүрдлээ” хэмээсэн юм.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Харин “МонголСат Нэтворкс” компанийн гүйцэтгэх захирал Ц.Бат-Эрдэнэ “Манай улсад гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаагийн нэг илрэл бол энэ юм. “Mongolsat-1” хиймэл дагуулын хүчин чадлыг манай улсын нутаг дэвсгэрийг бүрэн хамарсан телевиз радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ, харилцаа холбооны үйлчилгээ болон өндөр хурдны өргөн зурвасын үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэхэд ашиглах юм. Тэр дундаа хөдөө, орон нутгийн иргэдийг мэдээллээр хангах, тоон хуваагдлыг багасгах болон орон нутгийн хөгжилд ихээхэн дэмжлэг үзүүлнэ гэдэгт бат итгэлтэй байна. Нийт хэрэглэгчид мэдээлэл холбооны үйлчилгээг илүү өндөр чанартай, өрсөлдөхүйц үнээр, зарим тохиолдолд үнэгүй авах боломж “Mongolsat-1” хиймэл дагуулыг ашигласнаар нээгдэж байгаа юм” хэмээлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Ийнхүү Монгол Улс сансрын хиймэл дагуултай боллоо. “Монголсат-1” хиймэл дагуул энэ оны нэгдүгээр сараас сансрын тойрог замд ороод байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын 19 буюу өнөөдрөөс Монгол улс ашиглаж эхэлж байгаа юм.  Ингэснээр олон нийт хямд үнээр хиймэл дагуулын үйлчилгээ авах боломжтой болж буй юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Монгол Улс сансрын хиймэл дагуултай боллоо
Shuud.mn
сонин хачин
2017 оны 8-р сарын 24, Пүрэв гараг