“Формула 1” -ийн шинэ ОД Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж байна Бэлхүүсээрээ хэрхэн турах вэ Төрсний дараах үс уналтыг хэрхэн зогсоох вэ Нийт дүнгээр Х.Баттулга тэргүүллээ Сөүлийн саналаас Пхеньян татгалзжээ Челси клубын эхний сонголт “Ройтерс”: Монголчууд Ерөнхийлөгчөө сонгож “чадсангүй” Улаанбаатарт 33 хэм дулаан байна Үс засуулахад сайн өдөр Сонгууль: Дахин санал хураалт явагдана Моди АНУ-д айлчилж, Трамптай уулзжээ Дөрвөн хэсгийн хорооны саналын дүн хүлээгдэж байна В.Путинд ”тоогдсон” монгол бүсгүй Х.Баттулга тэргүүлж, М.Энхболд удаалж эхэллээ Э.Эрдэнэжамъян: Сонгуулийн луйвараа зогсоо МАХН-ын дэмжигчид үймээн дэгдээлээ Намуудын төлөөлөл СЕХ-нд иржээ Намайг дэмжсэн монголчууддаа баярлалаа Нийслэлийн санал хураалтын ирц 67.73 хувьтай гарлаа
Улаанбаатар 23°
УИХ-ын Тамгын газар номын өдөрлөг зохион байгуулав
2017.4.19

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО) анх 1995 онд жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг “Дэлхийн номын өдөр” болгон зарласан билээ. Энэ өдөр дэлхийн 100 гаруй оронд зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, ном уншихын ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулж иржээ.

 

 

Улсын Их Хурлын Тамгын газрын номын сангаас санаачлан “Дэлхийн номын өдөр”-ийг өнөөдөр (2017.04.19) Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газар, хэвлэлийн газруудтай хамтран Төрийн ордонд зохион байгуулж байна. Номын өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд болон намын бүлгийн ажилтнууд, гишүүдийн зөвлөх, туслахууд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газрын ажилтнууд оролцов.

 

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ “Улсын Их Хурлын зүгээс хүүхэд залуучуудыг номонд дуртай болгох, номыг нийтэд түгээх үүднээс Номын сангийн тухай хуулийг 2014 онд баталсан. Энэ хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх номын сангийн удирдлага, зохион байгуулалт, номын сангийн фонд, номын сантай холбоотой бүхий л асуудал хуулийн хүрээнд зохицуулагдаж байгааг дуулгахад таатай байна” гээд УИХ-ын Тамгын газар гурав дахь жилдээ “Дэлхийн номын өдөр”-ийг амжилттай зохион байгуулж байгааг онцоллоо.

 

Дараа нь УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Монголын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Зүмбэрэллхам нарт УИХ-аас хэвлэгдэн гарсан хандивын багц ном гардуулан өглөө.

 

Мөн ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга үг хэлсэн юм. Тэрбээр "Энэ жил "Дэлхийн номын өдөр"-ийг тохиолдуулан ЮНЕСКО хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал хандуулж байна. Үүний дотор хараагүй, харах мэлмийний бэрхшээлтэй иргэдийг номоор хангах ажлыг чухалчилж байна. Манай улсад 16 мянган хараагүй иргэд бүртгэлтэй байдаг. Нийт 2005 оноос хойш ердөө 260 ширхэг хэвлэмэл материалыг хараагүй иргэдэд зориулж гаргасан тоон баримт байна. Ялангуяа хараагүй хүүхдүүдэд зориулсан сурах бичиг, гарын авлага дутмаг байгаа тул төр, засаг, олон нийтийн байгууллагууд, тэр дундаа ном, хэвлэмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид энэ асуудлыг анхааралдаа авна уу" хэмээн хүссэн юм.

 

 

Номын өдөрлөгт “Интерном”, “Аз хур”, “Непко”, “Мөнхийн үсэг”, “Мон судар”, “Болор судар”, “Мир ном”, “Сэлэнгэ пресс” зэрэг хэвлэлийн газрууд оролцож, шинэ ном товхимлын дээжээ танилцуулж, номны хямдралтай үйлчилгээ үзүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

УИХ-ын Тамгын газар номын өдөрлөг зохион байгуулав
Shuud.mn
сонин хачин
2017 оны 6-р сарын 27, Мягмар гараг