“Формула 1” -ийн шинэ ОД Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж байна Бэлхүүсээрээ хэрхэн турах вэ Төрсний дараах үс уналтыг хэрхэн зогсоох вэ Х.Баттулга, М.Энхболд нар хамгийн олон санал авав Сөүлийн саналаас Пхеньян татгалзжээ Челси клубын эхний сонголт “Ройтерс”: Монголчууд Ерөнхийлөгчөө сонгож “чадсангүй” Улаанбаатарт 33 хэм дулаан байна Үс засуулахад сайн өдөр Сонгууль: Дахин санал хураалт явагдана Моди АНУ-д айлчилж, Трамптай уулзжээ Дөрвөн хэсгийн хорооны саналын дүн хүлээгдэж байна В.Путинд ”тоогдсон” монгол бүсгүй Х.Баттулга тэргүүлж, М.Энхболд удаалж эхэллээ Э.Эрдэнэжамъян: Сонгуулийн луйвараа зогсоо МАХН-ын дэмжигчид үймээн дэгдээлээ Намуудын төлөөлөл СЕХ-нд иржээ Намайг дэмжсэн монголчууддаа баярлалаа Нийслэлийн санал хураалтын ирц 67.73 хувьтай гарлаа
Улаанбаатар 23°
Барилгын компаниуд НДШ-ээ төлөхгүй үнэтэй орон сууц ”шахсан” зөрчил илэрчээ
2017.4.19

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар  Боловсролын зээлийн сан, Оюутны хөгжлийн зээл олголтын өнөөгийн байдлын талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын мэдээлэл сонсож, Боловсролын тухай хууль, ерөнхий боловсролын болон тусгай хэрэгцээт сургууль, үдийн цай хөтөлбөр, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцэхээр байлаа.  Гэвч эдгээр асуудлыг хойшлуулсан юм.

 

Ингээд Нийгмийн даатгалын сангийн 2016 оны тайланг хэлэлцэж байна. ХНХ-ын сайд Н.Номтойбаяр тайлангаа танилцууллаа. Нийгмийн даатгалын  Үндэсний зөвлөлийн 9 гишүүн олон нийтийн төлөөллөөс орсон байна. МҮЭ, Монголын ахмадын холбоо зэрэг олон нийтийн төлөөллийн байгууллагууд оржээ.

 

Аудитаар олон жилчил илэрсэн байна. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд 9 бүрэлдэхүүн цуглаагүй, 4-5 хүний бүрэлдэхүүнтэй цуглаж шийдвэрээ гаргаж байсан байна.Өнгөрсөн онд нийгмийн даатгалын санд 1.7 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр 1.8 тэрбумыг төвлөрүүлж, 103 хувиар орлогоо давуулан биелүүлжээ. Төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа явуулжээ. Монгол Улсын нийт хүн амын 95 хувь нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамрагдсан. Нийт салбарын хэмжээнд 1500 ажилтан ажиллаж байгаа аж. Хяналт шалгалтын эхнийхнийг хийж дуусжээ. Нэлээдгүй зөрчил илэрсэн байна.

 

Тэтгэвэр тэтгэмж тогтоохтой холбоотой 1.1 тэрбум төгрөгийн зөрчил гарсан байна. 840 орчим сая төгрөгийг хууль тогтоомж зөрчин, зарим хүмүүсийн тэтгэврийг нэмж тогтоосон байна. 136 нийгмийн даатгалын байцаагч нараас зөрчил илэрчээ. Зарим аж ахуй нэгж нийгмийн даатгалаа төлөхгүй зөрчил илэрсэн гэнэ. 2300 барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдээс 20 орчим тэрбум төгрөгийн өр авлага үүссэн. Санаатай өр, авлага үүсгээд, даатгалын шимтгэлээ төлөхгүй өндөр үнэтэй  орон сууцаа шахах тохиолдолд гарчээ. Үндсэндээ 2100 орчим барилгын компанийн асуудал байгаа.

 

Нас барсан иргэдийн нэрий барьж тэтгэвэр аваад байгааг шалгаач ээ гэсэн. Үндсэндээ 15 мянган иргэн итгэмжлэлээр тэтгэвэр авч байсны 30 гаруй иргэд нь хасагджээ. Шалгалтын хоёр дахь үе шат удахгүй эхлэх юм байна. АТГ-тай хамтарч ажиллаж байгаагаа салбарын сайд мэдээлсэн юм. Ингээд гишүүдийн асуултад хариулж байна. 

Н.Энх

Барилгын компаниуд НДШ-ээ төлөхгүй үнэтэй орон сууц ”шахсан” зөрчил илэрчээ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 6-р сарын 27, Мягмар гараг