Г. Уртнасан яллаа А.Батцэцэг хоёр дахь барилдаандаа ялагдлаа ”Имарт хороолол” салбар ажилтан сонгон шалгаруулж байна П.Орхон эхний барилдаандаа цэвэр яллаа Монгол дасгалжуулагчид Тайваний баг санал тавилаа Э.Даваачимэг яллаа А.Батцэцэг эхний учраагаа яллаа Бяцхан уран бүтээлчдийн үзэсгэлэн нээгдлээ Засардаггүй Жон Жонсын замнал дуусав уу Хойд Солонгос шинэ пуужинтай болжээ Тээврийн хэрэгслийг Авто худалдааны цогцолборт бүртгэнэ Гурилын үнэ нэмэгдэхгүй Багахангайчууд дэд бүтэцдээ түшиглэн дагуул хот болохыг хүсч байна Нүүрсний экспортын талаар санал солилцлоо Баатарлаг эрсдээ туслах аян тоглолтоор үргэлжилнэ Кэри зургаа фотошопоор янзалжээ Л.Оюун-Эрдэнэ: М.Энхболд, Б.Баатар нарын утасны яриаг гаргаж тавь ДАШТ-ий салхийг хагалж, манай 4 бөх барилдана Хөшигийн хөндий чиглэлийн хурдны замын ажил 44.1 хувьтай байна Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах асуудлаар гишүүд юу хэлэв
Улаанбаатар
Татварын өртэй 620 гаруй аж ахуйн нэгж байна
2017.4.19

Татварын Ерөнхий газрын дарга Л. Зориг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаяр нар төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, өр барагдуулах чиглэлд үр дүнтэй ажиллах зорилгоор өнөөдөр хамтран ажиллах гэрээ байгууллаа. 

 


Арга хэмжээний үер ТЕГ-ын дарга Л.Зориг өр барагдуулах гэдэг татварын албаны чухал асуудал гэдгийг дурдаад, ШШГЕГ энэ чиглэлд олон жил, үр дүнтэй хамтран ажиллаж байгааг онцоллоо. ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр ард олныхоо амгалан тайван байдлын төлөө хүчин зүтгэж байдаг төрийн байгууллагууд хуулиар заасан үндсэн үүргээ хэрэгжүүлэхийн төлөө энэхүү хамтран ажиллах гэрээг байгуулж байна гэлээ. 


Өнөөдрийн байдлаар ШШГЕГ-т шилжсэн татварын өртэй 620 гаруй аж ахуйн нэгж, татвар төлөгчийн 41,8 тэрбум төгрөгний өр байгаа аж. 2017 оны эхний улиралд ТЕГ, ШШГЕГ хамтран ажиллаж, шат дараалсан арга хэмжээ авсны үр дүнд 224 татвар төлөгчийн 1.4 тэрбум төгрөгийн татварын өрийг барагдуулжээ.

Татварын өртэй 620 гаруй аж ахуйн нэгж байна
Shuud.mn
сонин хачин
2017 оны 8-р сарын 24, Пүрэв гараг