Отгонтэнгэрт сураггүй болсон 19 уулчинг хайх эрлийн ажиллагаа үргэлжилж байна Отгонтэнгэрт 19 иргэн сураггүй болжээ Японд ээлжилт бус сонгууль болж байна 50 хотын дарга нар “Хүртээмжтэй өсөлт” сэдвээр чуулж байна Трамп, Кеннедийн аллагатай холбоотой нууц баримтыг дэлгэнэ Тэрбумтан эр Чехийн Ерөнхий сайдаар сонгогдлоо “Намянжү Дасаны ой” төсөл хэрэгжүүлнэ Исламын улс бүлэглэл Кабул хотноо халджээ 2017 оны Төсвийн тодотголыг хэлэлцэнэ Сөүл, Улаанбаатар хотын харилцаа шинэ шатанд гарлаа Улаанбаатарт 10 хэм дулаан байна Балжинням, Дашням давхацсан өдөр “Оддын академи”-ын ялагчийг 100 сая төгрөгөөр шагнана Энэ онд гадаадын 30 иргэнийг албадан саатуулжээ О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн болно Маркус Рэшфорд талбайд гарахад бэлэн Фэйсвүүкээр танилцан, бусдыг дээрэмддэг бүлгийг илрүүллээ Зепп Блаттер В.Путины урилгыг хүлээн авчээ Нойтон цас орж, сэрүүснэ УИХ-ын дэд даргаар Л.Энх-Амгаланг сонголоо
Улаанбаатар
Тавантолгойн ордод метан хий олборлох үйлдвэр барьж байна
2017.4.19

Тавантолгой Монголын эрчим хүчний хэрэгцээг хангах метан хийн нөөцтэй гэж геологичид онцолж байна. Монгол Улс нүүрсний баялгаараа дэлхийд эхний 10 -т орох хэмжээний нөөцтэй учраас түүнийгээ дагаад байгалийн бэлэн бүтээгдэхүүнийг олборлон ашиглах эрчим хүчний ихээхэн нөөцтэй гэж үзэж байна. Манай улс 200 гаруй орд, 150 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэж тоймлон тогтоосон байдаг. Эдгээр ордод асар их байгалийн хийн нөөц байх магадлалтай гэнэ. Одоогийн мэдэгдсэнээр метаны хамгийн их нөөцтэй нь Тавантолгойн орд юм. Энэ сургаар Тавантолгой орд илүү үнэ цэнэтэй болж байна. Тавантолгойн ордын коксжих нүүрсийг олборлохын зэрэгцээ байгалийн хийг ч мөн ашиглах болж байна. Байгалийн хийг олборлох, ашиглахын тулд нөөцийг тогтоох шаардлага байгаа юм. Хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдэхэд Улаанбаатар хотыг эрчим хүчээр хангах утаанаас салгах шинэ гарц нээгдэнэ гэж харж болох билээ. Засгийн газар болон нүүрсний салбарынхан метан хийг ашиглахад ач холбогдол өгч эхэлсэн байна. Тодруулбал, Таван толгойн ордод нүүрсэн давхаргын метан хий олборлох туршилтын үйлдвэрийг хоёр жилийн өмнө байгуулжээ.

 

Ц.БАЯР

Эх сурвалж:www.polit.mn

Тавантолгойн ордод метан хий олборлох үйлдвэр барьж байна
Shuud.mn
сонин хачин
2017 оны 10-р сарын 23, Даваа гараг