Ерөнхий сайд “Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” зөвлөгөөнд оролцоно Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах төслийг хэлэлцэнэ АНУ-ын Төрийн департментын туслахыг хүлээн авч уулзлаа Алессандра Амбросио: Мөрөөдөл, карьерээ одоохондоо орхиж чадахгүйн Эд Ширан сүй тавьжээ Хоёр Солонгосын хамтарсан хоккейн баг олимпт орно Турк, Сирид цохилт өгч эхэллээ Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа өргөжин хөгжихийн ерөөл дэвшүүлье Монгол Улс дундаж орлоготой орны эгнээнд шилжих зорилт дэвшүүлсэн Ерөнхийлөгчийг манлайлан ажиллахыг хүслээ Улаанбаатарт 26 хэм хүйтэн байна Үс засуулбал бие эрхтэний хүч сайжирна Утаанаас дүрвэх бус тэмцэх хэрэгтэй, хотын дарга аа Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна Чили-Монголын парламентын бүлэг байгуулагдана Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга генералуудтай уулзлаа Улаанбаатарт 19 хэм хүйтэн байна Улаан Үдийн сургуульд сүхээр зэвсэглэсэн этгээд халджээ О.Баасанхүү гишүүний халдашгүй байдалд халдсан уу Ө.Энхтүвшин: 14 аймгийн 110 сум өвөлжилт хүндэрсэн
Улаанбаатар -32°
Морин хуурын музейд 200 гаруй үзмэр бий
2017.4.19

Гэрэл зургийг MPA.mn

 

Монголын анхны морин хуурын музейг морин хуур урлаач, морин хуурч, ая зохиогч, "Монгол хуур" төвийн захирал Б.Сүхбаатар 2008 онд анх үүсгэн байгуулжээ. Гэвч уг музей нь сууц, танхимгүй өдийг хүрчээ.

 

Морин хуурч Б.Сүхбаатар “Морин хуурын музей”-г шинэ байртай болгох төслийг эхлүүлсэн байна. Төслийн хүрээнд тэрбээр энэ сарын 24-нд монгол бөхийн өргөөнд бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөжээ. Тоглолтын орлогыг морин хуурын музейг шинэ байртай болгоход зориулах ажээ.

 

Одоогоор морин хуурын музейн цуглуулгууд “Морин хуур” төвд хадгалагддаг байна.  Музейн сан хөмрөгт дэлхийн улс орнуудын хөгжмийн зэмсгийн цуглуулгааас гадна 1800-иад оны төмөр цартай боржигин хуур, Манжийн дарлалын үед холбогдох хуур зэрэг 200 гаруй үзмэр бий ажээ.

 

Морин хуурч Б.Сүхбаатар бие даасан тоглолтынхоо үеэр “Монгол бөхийн өргөө” дахь үзмэрийн танхимд музейн үзмэрийн дээжээс дэлгэхээр төлөвлөжээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Г.Тэгшсүрэн

Морин хуурын музейд 200 гаруй үзмэр бий
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 21, Ням гараг