Шинэ орон сууцны үнэ өсчээ ”Улаанбаатар төмөр зам”-ын даргад албан бичиг хүргүүллээ ХСИС-д томилгоо хийгджээ Жүдогийн Мастерс тэмцээнд манай 15 тамирчин мэдүүлгээ өгчээ Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг Чингэлтэйн иргэдэд үйлчилнэ Засгийн газар арилжааны банк дахь мөнгөн хөрөнгөө эргүүлэн татна Барилга, хот байгуулалтын сайдтай ажил хэргийн уулзалт хийлээ Аврах тусгай ангийн шилдгүүд тодорлоо Хатан хаан Зул сарын баяртаа Меганыг урьжээ Кирстен Данст жирэмсэн болжээ П.Орхон, Э.Бэхбаяр нар ”Бөртэ чоно”-д нэр дэвшив 1.6 сая солонгосчуудад өрөө төлөхөд нь туслах “Аз жаргалын сан” Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг баталлаа Н.Оюундарь тэргүүтэй төлөөлөгчид зөвлөлдөх уулзалтад оролцов Брэд Питт, Лауронс нар болздоггүй Өвчтний мэдээллээ солилцох боломжтой болно Зургаан хоккейчны олон улсад тоглох эрхийг хасав Зургаан настай охиныг хүчиндсэн хэрэгтэнд 18 жилийн ял оноолоо ХААН Банк, АХБ, Зээлийн батлан даалтын сантай хамтран ЖДБ эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгоно www.smartcar.mn цахим системийг танилцууллаа
Улаанбаатар -20°
Монгол цэргүүд эх орондоо ирлээ
2017.4.19

 

Афганистан Улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хамгаалалтын ротын IV ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн Афганистан Улсын нийслэл Кабул хотод байрлах эвслийн цэргийн хүчний баазын аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлж, цэргийн дээд удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг амжилттай гүйцэтгэн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр эх орондоо ирлээ.

 

НАТО-гийн тэргүүлсэн “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаа дуусгавар болсноор Афганистан Улсын аюулгүй байдлын хүчин өөрийн орны аюулгүй байдлыг бүрэн хангах чадвартай эсэх нь тодорхойгүй болсон. Иймд Афганистан Улсын аюулгүй байдлыг хангах хүчний сургалтын бүх салбарт “сургах, зөвлөх, туслах” гэсэн зорилготойгоор 2015 оны 01 дүгээр 01-ний өдрөөс НАТО-гийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаа эхэлсэн.

 

Одоогийн байдлаар Афганистан Улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багууд Кабул, Мазар-И-Шариф хотууд дахь эвслийн цэргийн хүчний баазуудын аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна.

 

Афганистан Улсад үүрэг гүйцэтгэж буй манай цэргийн алба хаагчид хэдийнээ тус оронд Монгол Улсын Зэвсэгт хүчний нэр хүндийг өндөрт өргөж, баттай байр сууриа эзлэн, ажиллагааны үүрэг гүйцэтгэлт, мэргэжлийн ур чадвар, сахилга батаараа энэхүү ажиллагаанд хамтран үүрэг гүйцэтгэж байгаа бусад орны цэргийн алба хаагчдад хүлээн зөвшөөрөгдөж, үлгэр дуурайлал болсоор байна.

Монгол цэргүүд эх орондоо ирлээ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 14, Пүрэв гараг