Финландад халдлага гарч, хоёр хүн амиа алдлаа Н.Наранбаатар ”Өндөр гэгээн”-ийг тайзнаа амилуулна “Цагдаагийн олимп”-оос манай тамирчин-алба хаагчид ганзага дүүрэн ирлээ Бороо орно Шарилжгүй болоход 84 саяыг зарцуулна Үс засуулахад тохиромжгүй Ерөнхийлөгч залуустай өглөөний гүйлт хийлээ Марсель Киттель ОХУ-ын багтай нэгдэнэ Бүтэлгүй оролдлого Залилан хийсэн хэрэгтнүүдэд 10.1 жилийн ял оноолоо Уотфорд клубын 8 дахь тоглогч Ерөнхий сайд Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн авах үүрэг өглөө Бурхадын орноор зочилхуй Өнөөдөр тэгш дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно Кавай Леонард Хятад улсад айлчилж байна Таван хүүхдийг эсэн мэнд олжээ Дуулиант хэргүүдийн шалгалтыг шуурхайлах үүрэг өглөө Үс засуулбал өлзийтэй сайн Улаанбаатарт 20 хэм дулаан байна Монголбанкны экс Ерөнхийлөгч Н.Золжаргалыг шалгаж байна
Улаанбаатар 13°
Шүд эрүү нүүрний эмнэлгийн өргөтгөл нээгдлээ
2017.4.19

 

АШУҮИС, НАСС-ийн Шүд эрүү нүүрний эмнэлгийн өргөтгөлийн барилгын нээлт өнөөдөр боллоо. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нээж хэлсэн үгэндээ, Нүүр ам судлалын сургуулийн Шүд эрүү нүүрний эмнэлэг үйл ажиллагаагаа өргөжүүлснээр эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлын нэг болох нүүр, амны хөндийн өвчлөл буурахад тодорхой хувь нэмэр оруулах болно. Иргэд маань шүд, амны хөндийн өвчнөөс сэргийлснээрээ бусад олон өвчнөөр өвчлөхгүй байх, тухайлбал бөөрний дутагдалд орох, үе мөчний өвчнүүдээс урьдчилан сэргийлж чадах юм. Ирэх 10 жилд хэрэгжүүлэх “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-д нүүр ам судлал, амны хөндийн эрүүл мэндийн чиглэлээр тодорхой үе шаттай ажлуудыг хийхээр төлөвлөсөн байгаа гэв.

 

        Нүүр ам судлалын сургууль нь судалгаа, сургалт, эмнэлзүйн үйл ажиллагааны нэгдлийг хангаж, оюутны суралцах орчин болон эмчилгээ, үйлчилгээ явуулах таатай нөхцөл бүрдүүлж, чанартай мэргэжилтэн бэлтгэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Шүд эрүү нүүрний эмнэлгийн өргөтгөл нээгдлээ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 8-р сарын 20, Ням гараг