Захирах, захирагдах ёсыг эрхэмлээрэй Бид нийгмийн шударга ёсыг сэргээнэ Д.Сарангэрэлийг ЭМ-ийн сайдаар томиллоо Эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулна Ц.Даваасүрэнг ЭХ-ний сайдаар томиллоо Би мэргэжлийн багтай гар нийлж ажиллана Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдаар томилов Ажилгүйдэл, ядуурлыг шийдвэрлэх салбар бол ХХААХҮЯ Д.Сумъяабазарыг УУХҮ-ийн сайдаар томиллоо Ж.Бат-Эрдэнийг ЗТХ-ийн сайдаар томиллоо “МИАТ”-ийг ад үзсэн зүйлгүй Арьсан болон ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн 23-ныг хүртэл үргэлжилнэ БНСУ-д ажиллах иргэн ур чадварын шалгалт өгнө МСБХ-ны “Оюутны Лиг” эргэн ирлээ Автомашины хулгайн хэргийг 24 цагийн дотор илрүүллээ Ц.Цогзолмааг БСШУС-ын сайдаар томилов Чуулган хуралдаж байна Газар хөдлөлтийн улмаас хохирол учраагүй АНУ-д манай улсын иргэн буудуулж амиа алджээ Хадгаламж, зээлийн хоршоод хөгжлийн хандлагаа хэлэлцлээ
Улаанбаатар -5°
Ажлын төлөвлөгөөгөө баталлаа
2017.4.19

 

Өргөдлийн байнгын хороо хуралдлаа. Хуралдааны эхэнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох байсан боловч тус яамнаас үүрэг бүхий ажлын хэсэг арьс ширний үйлдвэрүүдэд ажиллаж байгаа тул хойшлуулах хүсэлт ирүүлжээ. Тиймээс байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар ирэх долоо хоног хүртэл хойшлуулахаар тогтов.

 

Үүний дараагаар Өргөдлийн байнгын хорооны 2017 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж тайлбар авч, санал хэлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дэргэд зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр барих асуудлаар ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх асуудал ирэх тавдугаар сард төлөвлөгдсөн байсныг энэ сардаа багтаан хэлэлцэх санал гаргав. Байнгын хорооны дарга Д.Сарангэрэл төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж, уг саналыг хүлээн авах боломжтой гэдгээ илэрхийллээ. 

 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Өргөдлийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд олон чухал асуудлыг энэ хугацаанд төлөвлөсөн болохыг тодотгож, хийх ажлын төлөвлөгөөнд нэг асуудал нэмж оруулах санал хэлэв. Тэрбээр, СХД-ийн 30-р хорооны “Хилчин” хотхоны асуудал өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй байгаа. Тус хотхонд 178 өрх буюу 800 гаруй иргэд амьдардаг гэтэл цэвэр, бохир усны шугамын гүйцэтгэл дуусаагүй тул уг асуудлыг эрчимжүүлэх хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулах санал хэлэв.

 

 

Байнгын хорооны дарга хэлэхдээ, 900-аас дээш иргэний гарын үсэгтэй өргөдөл ирүүлсэн тохиолдолд Өргөдлийн байнгын хороо тухайн асуудлыг шийдвэрлэх үүрэг хүлээдэг тул УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын гаргасан саналаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах боломжтой хэмээн хариулав. 

 

Түүнчлэн уул уурхай, ашигт малтмал, барилгын салбарын үйл ажиллагаа ид идэвхждэг улирал ирж байгаатай холбогдуулан энэ чиглэлийн хууль бус ажиллагаанд хяналт тавихад анхаарлаа хандуулах саналыг УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат, Д.Тогтохсүрэн нар гаргаж байлаа. Мөн Агаарын бохирдол, утааны асуудлыг урин дулаан цагт марталгүй, энэ чиглэлээр хийх үйл ажиллагааг одоо идэвхжүүлэх шаардлагатайг УИХ-ын гишүүн А.Сүхбат хэлсэн юм. 

 

Ийнхүү Өргөдлийн байнгын хорооны 2017 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг батлах тухай төслийг гишүүдийн 73.3 хувийн саналаар батлав.

Н.Энх

Ажлын төлөвлөгөөгөө баталлаа
Shuud.mn
сонин хачин
2017 оны 10-р сарын 20, Баасан гараг