Ж.Эванстыг илүү үнэлсэн санал “Ялагчийн цуваа”-д Польшийн жүжигчин тэргүүллээ Цаазын ялыг сэргээхийг дэмжиж байна уу Филиппин дэх Исламын улсын толгойлогчийг устгажээ ЦЕГ-аас зарим хэргийн талаар тодруулга гаргалаа Хүний эрхийн 16 дахь илтгэлийг хэлэлцэнэ Хөдөөд ядуурлын түвшин 10.1 пунктээр өсчээ Эд эхлүүлж, тэд хүртэв Аялалд явахдаа анхаарах зүйлс Монголын шигшээ баг Японд бэлтгэл хангаж байна Хамар битүүрсэн үед хэрхэх вэ Улаанбаатарт 12 хэм дулаан байна Монгол тамирчид эв нэгдлийн төлөө тэмцэж байна Ерөнхийлөгч Х.Баттулга цаазын ялыг сэргээхээр хуульчдын баг ажиллуулж байна Гамшгийн үед ажиллах сайн дурын идэвхтэн бэлтгэх сургалт эхэллээ Пак Ын Хэг өөрийн хүсэлтээр намаасаа гарахыг шаарджээ НӨАТ-ын сугалааны 100 саяын азтан батламжаа гардлаа Даамын спортоор дэлхийд эхний аравт орлоо ГЕГ-ын дарга Б.Асралт гаалийн дарга нарын уулзалтад оролцож байна Х.Баттулга: Багш, эмч нарын цалингаа нэмүүлэх шаардлага зүй ёсных
Улаанбаатар -2°
Багш, эмч нарын цалингийн зээлийн шимтгэлийг тэглэнэ
2017.4.20

 

Төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, эмнэлгийн эмч, ажилтнуудын цалингийн зээлийн хүүгийн хувь хэмжээг бууруулах, шимтгэлийг тэглэх талаар хийж байгаа ажлаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Засгийн газрын гишүүдэд танилцуулжээ.

 

Дээрх зорилтот бүлгийн ажиллагсдын цалингийн зээлийн хүү, шимтгэлийг хоёр үе шаттай бууруулахаар Төрийн банкны удирдлагуудтай урьдчилан тохирсон байна. Эхний ээлжинд төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, эмнэлгийн эмч, ажилтнуудын цалингийн зээлийн шимтгэлийг тэглэж, дараа нь зээлийн одоо төлж байгаа хүү болох жилийн 21.11 хувийг 18 хувь болгон бууруулахаар болжээ. Төрийн банкнаас 48.2 тэрбум төгрөгийн цалингийн зээлийг ойролцоогоор 8316 багш, эмч, ажилтнуудад олгож, тэдгээр нь жилдээ 1-1.6 тэрбум төгрөгийн хүү, шимтгэлийн зардлаас чөлөөлөгдөх урьдчилсан тооцоо гарчээ. 

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхан Хаан банкны удирдлагуудтай мөн энэ талын яриа хэлэлцээ хийж байна.

Багш, эмч нарын цалингийн зээлийн шимтгэлийг тэглэнэ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 10-р сарын 17, Мягмар гараг