Ерөнхийлөгч болох шаардлагыг өндөрсгөе Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцлаа Хур хог хаягдлыг цэвэрлэлээ Фнатикын шинэ дасгалжуулагч Дилан Фалко Зүрхний хэм алдагдлын эмчилгээг амжилттай хийж байна Том Дюмулины төлөвлөөгүй зогсолт ОУВС-гийн шийдвэрийг мэдээлнэ Монгол Улсын автозамын мэдээллийг гар утсандаа үнэгүй суулгуулаарай Сэм Аллэрдайсын шинэ ажил юу вэ Тэмцээн уралдааны үеэр хамгаалалтыг чангатгана УИХ-ын 30 дугаар тогтоолоор ҮХЦ-д ханджээ Мияконожо хотын дарга бараалхлаа Антуан Гризманны Манчестер Юнайтед багт очих боломж 60% Кейт Бекинсейл: Олны танил байх амархан зүйл биш Төсвийн алдагдлыг ОУВС-гийн зээлээр нөхнө Сул шороон хөрсийг хатуу хучилттай болголоо Жоковичийн шинэ дасгалжуулагч Аггаси Нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэж байна Крис Бош эргэж ирэх үү Дэлхийн аварга Ники Хэйдэн хорвоог орхилоо
Улаанбаатар 24°
Хакүхогийн сонголт “Хуба хаяа” чацаргана
2017.4.20

 

“Хаан жимс” компанийн “Хуба хаяа” чацарганы үйлдвэрийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн таашаалд нийцдэг.

 

Тухайлбал Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга, Хакүхо М.Даваажаргал “Хуба хаяа” үйлдвэрийн “Чацарганы охь” бүтээгдэхүүний байнгын хэрэглэгч юм. Тэрбээр чацарганы охь нь А, К, С, Е витаминаар баялаг бөгөөд хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулж, дархлааг нэмэгдүүлдэг ач тустай болохыг хэлж, олон нийтийг хаврын ядаргаагаа “Хуба хаяа” чацарганаар тайлахыг уриалжээ.

 

Их аварга Хакүхо М.Даваажаргал өнгөрөгч гуравдугаар сарын барилдааныг баруун хөлний бэртлийн улмаас өнжсөн бол энэ сарын 16-наас тойргийн барилдаанд гарч эхэлсэн байна.

 

Дашрамд сонордуулахад “Хуба хаяа” чацарганын үйлдвэрийн “Хуба хаяа хаврын ядаргааны эсрэг бослоо” амталгаат худалдааны өдөрлөг 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ны өдрөөс эхлэн сарын тавдугаар сарын 14 хүртэл бүтэн сарын хугацаанд Улаанбаатар хотын томоохон сүлжээ дэлгүүрт явагдаж байгаа юм.

 

Амталгаат худалдаа болох газрууд:

 

  • Good Price - Хүүхдийн 100, Зайсан, Их Монгол салбарууд

 

  • Номин - Их дэлгүүр, Хороолол, Хан-Уул, Жуков, Өнөр хороолол салбарууд

 

  • Улаанбаатар их дэлгүүр

 

  • Homeplaza

 

  • Сансар супермаркет - Яармаг салбар

 

  • Миний дэлгүүр - Нарны зам салбар

 

Г.Тэгшсүрэн

Хакүхогийн сонголт “Хуба хаяа” чацаргана
Shuud.mn
сонин хачин
2017 оны 5-р сарын 24, Лхагва гараг