Чингэлтэй дүүрэг 2018 оны төсвөө баталлаа Хар тамхичдыг баривчилжээ Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийлээ Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа Болор цом-2017: ИЖИЙДЭЭ НАС ГУЙЖ БИЧСЭН ШҮЛЭГ Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна Үйлдвэрийн ажилтнуудыг санаатай хордуулжээ Шүүхийн шилдэг тамгын газруудыг шалгарууллаа УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар нээлттэй сонсгол зохион байгууллаа Энэ сард 43 эмч Япон, БНСУ-д суралцана Жэфф Хорн аваргаа хамгаалж чадлаа АНУ-ын шилдэг хөлбөмбөгчнөөр 19 настай тамирчин тодров Амьтанд ээлтэй иргэд, хамт олон тодорлоо Иргэнээ сонсдоггүй УИХ-ын дарга хэнд үйлчилдэг вэ ШӨХТГ, ГИХГ-ын байцаагч нар хууль зөрчжээ Шилдэг хэсгийн төлөөлөгчийг “УАЗ-469” машинаар шагналаа Путин, Трамп нар Пхеньяны асуудлаар утсаар ярилцжээ “Алтай холдинг групп”-ийг “2017 оны шилдэг компани”-аар шалгарууллаа Никола Димитров Элчин сайд Д.Батсайханыг хүлээн авч уулзав Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар Д.Сарангэрэлийг томиллоо
Улаанбаатар -23°
116 дугаар сургуулийн захирлыг огцруулах үндэслэлгүй
2017.4.20

“Хараагүйчүүдийн үндэсний холбоо”-ны Ерөнхийлөгч Д.Гэрэл нарын хүмүүс энэ сарын 18-нд хэвлэлийн бага хурал хийж, 116 дугаар сургуультай холбоотой хэд, хэдэн асуудлыг хөндөж, төрийн гурван өндөрлөг болон БСШУСЯ-нд шаардлага хүргүүлсэн.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Шаардлагад:

 

  • Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг үл тоосон Ж.Батсуурийг нэн даруй огцруулах

 

  •  Нийслэлийн Сүхбаатар дүүргийн харъяад байгаа 116-р тусгай сургуулийг БСШУС-ын яамны харъяанд шилжүүлэх

 

  •  Хараагүй хүүхдүүдийн сургалтын орчин, ном сурах бичиг хэрэглэгдэхүүний хүртээмжийг сайжруулах

 

  • Асуудлаа мэддэггүй, мэдлэггүй, сэтгэлгүй өнөөгийн удирдлагыг өөрчлөх гэсэн хүсэлтийг тусгасан байв.

 

Эдгээр шаардлагад БСШУСЯ-наас дараах хариуг өгчээ.

 

 

“Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”-ноос  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын нэр дээр ирүүлсэн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн  албан бичигтэй танилцаж дараах хариуг өгч байна. Үүнд:

 

“Сургуулийн харьяалал өөрчлөх” тухайд:

 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хууль 2016 онд батлагдсантай холбоотойгоор Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, Бага, дунд боловсролын тухай хуульд өөрчлөлт орж, ерөнхий боловсролын тусгай сургууль, цэцэрлэгийг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд байхаар хуульчилсан.

 

Тус яамнаас нийслэлийн өмчийн тусгай сургууль, цэцэрлэгийг төрийн өмчид шилжүүлэх, харьяаллыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Хууль, тогтоомжид заасны дагуу орон нутгийн өмчийг төрийн өмчид шилжүүлэх талаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас шийдвэр гаргах ёстой. Тус яамнаас Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад уг асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг 2017 оны 2 дугаар сард хүргүүлсэн. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гарсны дараа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хандаж төрийн өмчид бүртгэх асуудлыг зохион байгуулна. /Тус яамнаас Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуйд 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдөр явуулсан 3/1075 албан бичгийн хуулбарыг хавсаргав/

 

“Сургуулийн удирдлагыг өөрчлөх, ингэхдээ сургуулийн захирлаар хараагүй хүнийг томилох” тухайд:

 

“Сургуулийн удирдлагыг өөрчлөх, ингэхдээ сургуулийн захирлаар хараагүй хүнийг томилох” шаардлагыг тавьжээ. Ийм үндэслэлээр тус сургуулийн захирлыг чөлөөлөх, томилох хууль эрх зүйн зохицуулалт байхгүй байна.

 

Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.14 дүгээр заалт, 30.1.15 дугаар заалтад заасны дагуу тус сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх асуудал нь одоогоор Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарч байна.

 

Нийслэлийн ерөнхий боловсролын тусгай 116 дугаар сургуулийн талаар тавьсан хүсэлт, шаардлагад хариу өгч байгаатай тохиолдуулан тус сургуулийн талаар хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч танилцуулъя.

 

Төсөв, санхүүжилтийн талаар:

 

Ерөнхий боловсролын 116 дугаар тусгай сургуулийн төсөв 2016 онд 673.9 сая төгрөг байсан бол 2017 оны төсвийг 829.4 сая төгрөг болгож, 155.5 сая төгрөгөөр нэмэгдүүлсэн.

 

Тус сургуулийн үдийн цай/хоолны төсвийг өнгөрсөн оноос 34.4 сая төгрөгөөр, туслах багшийн орон тоог 10-аар нэмэгдүүлж 111.1 сая төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн. Өнгөрсөн онд 1-5 дугаар ангийн сурагчид үдийн цайны зардлаар халуун хоолны үйлчилгээтэй байсан бол энэ оноос 1-12 дугаар ангийн бүх сурагчдыг хамруулж байна.   

 

Тус сургуулийн 2017 оны төсөвт хичээл, практикийн  зардалд 5.8 сая, урсгал засварын зардалд 4.4 сая төгрөг тусгасан.

 

Үдийн хоолны тухайд:

 

БСШУСЯ тусгай сургуулиудын суралцагчийн үдийн хоолны зардлыг хүүхдийн нас хүйс, эрүүл мэндийн байдал, хөгжлийн онцлогоос хамааруулж нэг өдөрт 2400 төгрөг байхаар тооцон төсөвлөж, Засгийн газарт өргөн мэдүүлээд байна. Үдийн хоолны нэг өдрийн төсөв нь дотуур байрны хүүхдийн нэг өдрийн /3 удаагийн халуун хоол, 2 удаагийн цай/ хоолны төсөвтэй тэнцүү хэмжээтэйгээр тусгагдсан болно.

 

Тусгай сургуулиудын 1602 суралцагчдийн үдийн хоолны зардалд өдөрт 2400 төгрөгөөр тооцож санхүүжүүлэхэд жилд 746,9 сая төгрөг зарцуулагдах бөгөөд энэ зардал 2017 оны улсын төсөвт тусгагдсан болно.

 

Ном сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний талаар

 

Ерөнхий боловсролын тусгай 116 дугаар сургуулийн сурагчид болон хараагүй иргэдэд зориулан Брайль үсгээр, Дейзи форматаар ном сурах бичиг хэвлэх 2015 оны улсын төсвийн 99.870.340 төгрөгийн хөрөнгө оруулалттай ажлыг Танай холбоо буюу Монголын хараагүй иргэдийн үндэсний холбоогоор гүйцэтгүүлж ном, сурах бичгийг тус сургуульд болон Улаанбаатар хотын номын санд 2016 онд нийлүүлсэн.

 

Энэ ажлын хүрээнд IX ангийн 3 нэрийн брайлын 168 сурах бичиг, DVD хэлбэрийн сонсдог 32 Дейзи номыг бүтээсэн.  Цаашид ерөнхий боловсролын тусгай сургуулийн сурагчдын сургалтын тусгай хэрэглэгдэхүүн, сургалтын материалын зардлыг сургуулийн төсөвт нь байнга, тогтвортойгоор тусгаж байх хууль, эрх зүйн зохицуулалтыг бий болгох асуудлыг  Боловсролын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөлд тусгаж байгаа болно.

 

Хөрөнгө оруулалт, засварын ажлын хүрээнд:

 

  • 2011 онд брайл принтер, хэвлэмэл материал уншигч төхөөрөмж, зөөврийн брайль дэлгэц, бичвэр томруулагч, харааны бэрхшээлтэй хөгжимчдөд зориулсан программ хангамж, график, томьео зэргийг брайл руу хөрвүүлэгч программ, текст зургийг брайл руу хөрвүүлэгч программ, текстийг аудиогоор уншигч программ болон хөгжмийн сургалтад зориулсан 37 нэр төрлийн техник хэрэгслийг нийлүүлсэн. Үүнд 117.8 сая төгрөгийг зарцуулсан.

 

  • 2013 онд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан 26 хүний суудалтай  98.0 сая төгрөгийн үнэтэй автобусыг нийлүүлсэн.

 

  • 2014 онд 79.8 сая төгрөгийн өртөгтэй автобусны гарааш барьсан.

 

  • 2015 онд 30.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Багшийн хөгжлийн төв”-ийг байгуулж багш нарын болон сургалтын тавилга, техник, тоног төхөөрөмжийг нийлүүлсэн.

 

  • 2015 онд сургуулийн цахилгааны засварт 11.0 сая төгрөг зарцуулсан.

 

  • 2016 онд 79.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сургуулийн сантехникийн засварыг гүйцэтгэсэн.

 

Тус сургуулийг 2006 онд бие даан байгуулсан цагаас эхлэн Япон Улсын Ротари байгууллага, АДРА олон улсын байгууллага, Италийн Олон улсын дэмжлэг туслалцааны байгууллага, ЮНЕСКО зэрэг олон улсын хөгжлийн болон тусламжийн байгууллагуудтай хамтран брайль хэвлэлийн цех байгуулах, брайль принтер, брайлын цаас бусад дагалдах хэрэгслийг хангах зэрэг ажлыг зохион байгуулж ирсэн.

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах, тэднийг нийгэм, ахуйн баримжаатай болгож, бие даах чадварт сургах, тухайн хүүхдийн онцлогт тохирсон нөхөн засах, сэргээн сайжруулах, дэмжих орчинг бүрдүүлэн боловсролын үйлчилгээ үзүүлэх, улмаар амьдралд бэлтгэх, бие даан амьдрах, мэргэжил эзэмших, тасралтгүй суралцах адил тэгш боломжийг бүрдүүлэх бодлогыг баримталж ажиллаж байна. Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд Төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажиллах болно.

116 дугаар сургуулийн захирлыг огцруулах үндэслэлгүй
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 17, Ням гараг