Рианнад экс хайр нь баяр хүргэжээ Пёнчан 2018: АНУ-ын хоккейн баг мултарлаа Хүүгээ чемоданд нууж, хил давахыг завдсан эрийг суллажээ Вашингтоны саналаас Ким Чен Уны дүү татгалзлаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн талаарх УИХ-ын тогтоол хууль зөрчсөн үү Жастин Биберийн аав хуримаа хийжээ Увс аймагт 4.12 магнитудын газар хөдлөлт болжээ Жерар Депардье дахин иргэншлээ сольж, Алжирийн иргэн боллоо “Миний эх орон” үзэсгэлэн Дундговь аймагт нээлтээ хийлээ Том Круз: Миний амьдрал бүтэлгүйтдэг нь урлагтай холбоотой Монгол сэтгүүлчийг дэлхий үнэлэв Фэйсбүүкээр танилцсан бүсгүйгээ хөнөөжээ Эх хэлний олон улсын өдөр тохиож байна БНХАУ хөлбөмбөгийг удаан хугацаанд тогтвортой хөгжүүлэх тал дээр анхаарч байна Оросын хакерууд Монголыг онилж эхэлжээ Гар утаснаасаа хувьцаа худалдаж аваарай Пёнчан 2018: Францын баг алтан медалийн тоогоо ахиуллаа ШУУД:“ЛэндМН”-ийн хувьцааны нээлт болж байна Майкл Жексоны охин ижил хүйстэн болжээ Есөн аймгийн 15 суманд хорио тогтоожээ
Улаанбаатар -14°
Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарлаа
2017.4.20

Энэ оны эхний гурван сарын гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 33.3 хувиар буюу 518.1 сая ам.доллараар өсч, 2076.1 сая ам.долларт хүрсэн байна. Үүнд экспорт 35.6 хувиар буюу 340.9 сая ам.доллараар, импорт 29.6 хувиар буюу 177.2 сая ам.доллараар өссөн нь нөлөөлжээ. Тайлант хугацаанд экспортын дүн импортын дүнгээс 523.7 сая ам.доллараар давж гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 163.8 сая ам.доллараар өссөн үзүүлэлт юм.

 

Хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл, нийт бараа эргэлтийн 68.7 хувь буюу 1427.0 сая ам.долларын худалдааг БНХАУ улстай, 11.6 хувь буюу 241.0 сая ам.долларын худалдааг ОХУ-тай хийжээ. БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 47.7 хувиар, ОХУ-тай хийсэн худалдаа 42.1 хувиар өссөн байна. 

Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарлаа
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 21, Лхагва гараг