Гаалийнхан ажиллаж байна Жазз хөгжмийн өдөр тохиож байна Парламентын гишүүдийн тоог нэмэх үү АИХ-тай байх эсэхийг хэлэлцэж байна Парламентыг хоёр танхимтай болгох уу Улаанбаатарт 24 хэм дулаан байна Үсээ засуулбал эрч хүч сайжирна Эерэг, сөрөг талын мэдээллийг тэнцүү өгөх ёстой Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг сунгах уу Засгийг ”давхар дээл”-гүй болгох уу Дурсгалын зургаа татуулав Япон дахь монгол судлаачдын форум болно “Монголиа Опен”-д ирсэн хүчтэнүүд Тоттенхэм клуб Уэмблид тоглоно Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх нь зөв үү ЕАБХАБ-ын шинжээчид Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглана Аавын тарьсан хор уршиг Домогт Ларри Бөрд ажлаа хүлээлгэн өглөө Хэсгийн хэлэлцүүлгээр үргэлжилнэ Нэн хариуцлагатай хандана гэдэгт итгэж байна
Улаанбаатар 17°
Ж.Эрдэнэбат: Элэгний С вирусыг устгахад Засгийн газар бодлогоор дэмжинэ
2017.4.20

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат АНУ-ын Гилеад Сайнсес компанийн Ази Номхон Далайн орнууд хариуцсан захирал Бен Камарк тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.  

 

 

Архангай аймгийн “Элэгний эмгэггүй Архангай” төсөлд дэмжлэг үзүүлж  дэлхийн улс орнуудад хэрэгжүүлдэг “Хүртээмж”  хөтөлбөрийнхөө хүрээнд Гилеад Сайнсес компаниас 3000 хүн тун Харвони эм хандивлахаар шийдвэрлэж эхний 1000 хүн  тун эм хэрэглэгчиддээ хүрээд байна. Энэ үед Монгол Улсын Засгийн газраас “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг баталж иргэдийнхээ элэгний өвчлөлийг бууруулах, цаашлаад монгол хүн бүрийг элэгний С вирусээс хамгаалах  зорилго тавиад байна.  

 

Элэгний С вирусыг 98 хүртэл хувийн үр  дүнтэй эмчилдэг Харвони эм нь дэлхийн зах зээл дээр ижил төрлийн үйлчилгээтэй ерөнхий нэршлийн эмнүүдээс хамгийн өндөр  үнэтэй борлуулагддаг. Гэсэн ч бизнесийн зорилгогүйгээр Архангайн иргэдэд хандивлаж, Засгийн газраас  нь дэмжлэг үзүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлсэн хэрэглэгчдэд ач тусаа өгч байна гэж Гилеад Сайнсес компанийн төлөөлөл хэлээд Цаашид “Хүртээмж” хөтөлбөрөө  Архангай аймагт бүрэн хэрэгжүүлж дуусгана гэлээ.

 

 

 

Архангай аймагт эхлүүлсэн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлээрэй, Цаашид бусад аймагт хэрэгжүүлэх тохиолдолд  бизнесийн зарчмаар ажиллах учиртай гэж Монгол Улсын Ерөнхий сайд  хэллээ гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл  олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ 

Ж.Эрдэнэбат: Элэгний С вирусыг устгахад Засгийн газар бодлогоор дэмжинэ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 4-р сарын 30, Ням гараг