128 мянган иргэнийг тогтвортой ажлын байртай болгоно Саналын хуудсыг орон нутагт нисдэг тэргээр хүргэнэ Гэрэлтүүлгийн шонд цэцгийн мандал хийж байна Фил Жэксон халагдаж болзошгүй БНХАУ-ын иргэд тарваснаас хордлого авчээ Монгол кино Москвад нээлтээ хийв Монгол шатарчид Зүүн Азидаа номер 1 Ц.Амгаланбаатар нарыг шүүх хурал дахин хойшиллоо Алба хаагчдыг нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэлээ Дахин санал хураалтыг долоодугаар сарын 7-нд явуулна Майкл Картэр Уиллиамс чөлөөт агент боллоо Орбитын уулзвараас Толгойт хүрэх замыг засч байна Хуушуурын зөвшөөрлийн материал авах хугацааг сунгалаа АН-ын гишүүд, дэмжигчид жагсаал хийнэ Рассэл Вэстбрүүк лигийн хамгийн үнэтэй тоглогч болно Сонгогчийн саналын нууцлал алдагдах магадлалтай байжээ Дэнвэр миний эхний сонголт биш УИХ-ын чуулган хуралдана Хурд хэтрүүлэх ослын тэргүүлэх шалтгаан болж байна Баян-Өлгийн сонгуулийн саналын хуудсыг гараар тоолохыг шаардлаа
Улаанбаатар 31°
Хавьер Бардем: Би эхнэртээ өдөр бүр дурладаг
2017.4.20

Холливуудын нэрт жүжигчин, “Оскар”-ын шагналт Хавьер Бардем ирэх сард худалдаанд гарах “Esquire” сэтгүүлийг чимэхээс гадна сонирхолтой ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 


 

 

-Та тийм ч их сэтгүүлийг чимээгүй. Гэхдээ та “Esquire” сэтгүүлийн шинэхэн дугаарыг гайхалтай төрхөөрөө чимлээ. Сэтгэгдэл ямар байна?
 


-Гайхалтай байна. Үнэнийг хэлэхэд миний зурагтай сэтгүүл борлогдох болов уу хэмээн сэтгэл зовниж байна. /инээв/


 
-Та тун хөгжилтэй юм.


 
-Би үнэнгээ л хэлсэн юмсан.


 
-Испанийн кино урлагийг холливуудад төлөөлж буй цөөхөн уран бүтээлчийн нэг бол та. Заримдаа энэ бүхэн дарамттай санагддаг уу?
 


-Үгүй гэвэл худлаа ярьсан болох байх. Заримдаа Америк, Испани хоёрын голд гацчихдаг.


 
-Яагаад?


 
-Зарим үзэгчид намайг Испани хүн учир холливуудад алдаршихад хялбар байсан гэдэг. Харин зарим нэг үзэгч өөрийн боломжоороо холливуудад танигдсан гэдэг. Гэхдээ энэ хоёр хоёулаа нөлөөлсөн гэж бодож байна.


 
-Таны эхнэр гайхалтай үзэсгэлэнтэй. Пенелопе Крус өнөөг хүртэл олон залуусын харцыг булаасаар байгаа. Энэ бүхэн танд хэрхэн нөлөөлж байна.


 
-Пенелопе Крус  бол миний эхнэр. Тиймээс түүн рүү минь харах хэрэггүй. Эхнэрийн минь гоо үзэсгэлэн намайг галзуурах шахдаг. Би түүнгүйгээр ирээдүйн амьдралаа төсөөлж чадахгүй. Би эхнэртээ ухаангүй дурласан.


 
 

 

-Та хоёр 2008 онд дэлгэцнээ гарч байсан “Vicky Cristina Barcelona” кинонд хамтран тоглосны дараагаас болзож эхэлсэн. Энэ талаараа?


 
-Тийм ээ. Би одоо хүртэл найруулагч Уоду Элленд талархдаг. Хэрвээ намайг энэ киноны нэг хэсгээр  сонгоогүй байсан бол би энэ гайхалтай бүсгүйтэй учрахгүй байсан. Би түүнийг их эртнээс мэддэг байсан. Гэхдээ анх удаагаа л “Vicky Cristina Barcelona” кинонд л хамтран ажилласан. Зураг авалт эхэлсэн цагаас л миний бүх анхаарал Пенелопе дээр төлөвлөрчихсөн. Би түүнээс харцаа салгаж чадахгүй байсан. Тэр үед л би энэ бүсгүйг заавал эхнэрээ болгох хэрэгтэй юм байна гэх бодол төрсөн.


 
-Гэхдээ “Vicky Cristina Barcelona” кинонд Пенелопегээс гадна Скарлет Йохансон тоглосон. Яагаад хоёр бүсгүйгээс нэгийг нь сонгов?


 
-/инээв/ Чи ч ямар асуулт асуухаа мэдэх юм аа. Би хоёр зүрхтэй байсан бол хоёулыг нь зэрэг хайрлаж болох л байлаа. Гэхдээ би чинь ганцхан зүрхтэй шүү дээ.


 
-2010 оны долоодугаар сард холливууд дахин нэг хосоор бүл нэмсэн. Та хоёр гэрлээд хэдийнэ долоон жил болжээ.


 
-Тийм ээ цаг хугацаа хэтэрхий хурдан явж байна. Үнэнийг хэлэхэд би эхнэртээ өдөр бүр дурладаг. Анх түүнийг болзоонд урьж байхад миний зүрх их хүчтэй цохилж байсан. Одоо хүртэл зүрх минь тэр өдрийх шиг хүчтэй цохилсоор байгаа.
 


-Яриаг тань сонсохоор та үнэхээр романтик нэгэн бололтой.


 
-Тийм шүү.


 

 

-Лео, Луна нар сайн уу. /Лео бол хосын том хүү бөгөөд 2011 онд мэндэлсэн юм. Харин Луна 2013 онд мэндэлсэн билээ/


 
-Тийм ээ тэд сайн байгаа.


 

Б.Дэлгэрцэцэг 

Хавьер Бардем: Би эхнэртээ өдөр бүр дурладаг
Shuud.mn
сонин хачин
2017 оны 6-р сарын 28, Лхагва гараг