Импортын эрчим хүчийг татвараас чөлөөлөх хуулийн төсөл өргөн барилаа ЗХЖШ-ын удирдлагууд генералууддаа хүндэтгэл үзүүллээ 248 дугаар цэцэрлэг нээлтээ хийлээ Гал түймэр унтраах машинуудын сэлбэг хэрэгслийг хүлээлгэн өглөө Буруутай этгээдээр нөхөн сэргээлт хийлгэх хэрэгтэй Хятадын интернэтийн од 62 давхраас унаж, амиа алджээ Гвен Стефани найз залуутайгаа гэрлэхгүй Суданд гэмтсэн Монгол цэрэг эх орондоо иржээ Эрүүл мэндийн дэд сайд БНСУ-д айлчилж байна Аргентиний хамгаалагч асан Габриэл Хайнц клуб дасгалжуулна Пхеньян цөмийн туршилт хийхээр бэлтгэж байна гэв Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс “Тэргүүний хамт олон”-оор шалгарав Хамгийн их утаатай бүсийн сургууль, цэцэрлэгийг агаар шүүгчээр хангана Австралийн оны шилдэг баг тамирчид тодорлоо Авто худалдааны цогцолборын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна Засгийн газар хоорондын хөтөлбөрт гарын үсэг зурав Трамп чи эх орноо хамгаалж чадаагүй Үндсэн хуулийн төсөлд иргэдийн саналыг тусгана Эдийн засгийн байнгын хороо хуралдав Газрын тосны үйлдвэрийн ТЭЗҮ 2018 онд бэлэн болно
Улаанбаатар -15°
Захиалагчийг олохгүй бол хэрэг илэрсэнд тооцохгүй
2017.4.20

“Ардчиллын алтан хараацай”-уудын нэг Санжаасүрэнгийн Зориг 1962 оны энэ өдөр Улаанбаатар хотод төрсөн. Түүний мэндэлсний 55 жилийн ойд зориулан гэр бүлийнхэн, журмын нөхөд, монголын ард түмэн хөшөөнд нь цэцэг өргөлөө. Мөн Монголын Үндэсний музей “Зориг сан”-тай хамтран гэрэл зураг болон эдлэл хэрэглэлийг нь үзэгслэнд дэлгэж, үзэсгэлэнгийн нээлтэд түүний төрсөн ах С.Баяр, С.Оюун нар оролцов.

 

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурал 18 жилийн дараа болж, хэрэгтнүүдийг ялласан. Энэ талаар С.Зориг агсны төрсөн ах, дүү хоёрын байр суурийг сонслоо.

 

С.Баяр: Итгэл төрөхөөр хэмжээнд шүүгээгүй

 

Гэрэл зургийг MPA.mn

 

С.Баяр: Гэр бүлийн зүгээс С.Зоригийн шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Олон жилийн туршид монголын ард түмэн энэ хэрэг  илрэх үү үгүй юу, хэрхэн шийдэгдэх бол гэж хүлээж байсан. Гэтэл үүнийг хаалттай явуулсан учраас олон түмэн мэдээлэлгүй байна. Анхнаас нь олон хүн улс төрийн аллага гэж үзсэн. Бид  ч тэгж үздэг. Тиймдээ ч хэргийг шүүхдээ захиалагчтай аллага гэх зүйл ангиар шүүсэн. Гэтэл захиалагч нь одоо болтол илрээгүй байна. Тийм болохоор захиалсан этгээдийг олж илрүүлээгүй цагт бид хэрэг шийдэгдсэн гэж үзэхгүй.  Ял авсан этгээдүүд хэрэг үйлдсэн гэдгийг итгэл үнэмшил төрөхөөр хэмжээнд нотлосон, шүүсэн гэж бид бодохгүй байна.  

 

С.Оюун: Ард түмэн хэргийн үнэнийг мэдэх эрхтэй

 

Гэрэл зургийг MPA.mn

 

С.Оюун: Шүүх хурлыг нээлттэй явуулах ёстой гэсэн манай гэрбүлийн байр суурь хэвээрээ байгаа. Олон түмэн юу болсныг мэдэх эрхтэй. Бид энэ хүсэлтээ өнгөрсөн оны арваннэгдүгээр сард прокурор, анхан шатны шүүхэд, энэ оны гуравдугаар сард Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд ч тавьсан. Харамсалтай нь энэ хүсэлт, шаардлагыг биелүүлээгүй. Цаашид бид энэхүү хүсэлтээ дээд шүүхэд тавина. Бид арванхоёрдугаар сарын сүүлээр болсон шүүх хурлын дараа УИХ-ын тусгай хяналтын дэд хороонд хандсан. Хуулийн хэрэгжилт дээр хяналт тавьж өгөөч, хаалттай байх нь зөв үү буруу юу гэдэг хүсэлтийг тавьсан. Хариу нь одоо болтол ирээгүй байна. Улсын нууц гэхээр мэдээлэл өгөх боломжгүй л болчихдог юм байна.  Бид мөрдөн байцаалтын нууцыг  хүндэлж байсан. Гэтэл хэрэг илрээд шүүх рүү шилжсэн тохиолдолд ил болох ёстой гэж бид үзээд байгаа” хэмээлээ.

 

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурлаар Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт 24-25 жилийн ял оноосон билээ.

 

Г.Тэгшсүрэн

Захиалагчийг олохгүй бол хэрэг илэрсэнд тооцохгүй
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 13, Лхагва гараг