Ерөнхийлөгч залуустай өглөөний гүйлт хийлээ Марсель Киттель ОХУ-ын багтай нэгдэнэ Бүтэлгүй оролдлого Залилан хийсэн хэрэгтнүүдэд 10.1 жилийн ял оноолоо Уотфорд клубын 8 дахь тоглогч Ерөнхий сайд Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн авах үүрэг өглөө Бурхадын орноор зочилхуй Өнөөдөр тэгш дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно Кавай Леонард Хятад улсад айлчилж байна Таван хүүхдийг эсэн мэнд олжээ Дуулиант хэргүүдийн шалгалтыг шуурхайлах үүрэг өглөө Үс засуулбал өлзийтэй сайн Улаанбаатарт 20 хэм дулаан байна Монголбанкны экс Ерөнхийлөгч Н.Золжаргалыг шалгаж байна Чехийн компани Монголын арилжааны банкуудыг шалгана Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Ж.Нарантунгалаг ирэх сард тулалдана Бэлхээс таван хүүхэд алга болжээ Олимпийн аварга сэргээшийн шинжилгээнд бүдэрчээ Мэнни Пакьяо даагаа нэхэх үү
Улаанбаатар 11°
Сонгуулийн салбар комисс байгуулагдлаа
2017.4.20

Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа иргэдээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны  ээлжит сонгуулийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий Төв комисс 2017 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр хуралдлаа.

 

Хуралдаанаар гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах салбар комисс байгуулав. Хуулийн дагуу Төв комисс нь салбар комиссыг гадаадад санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө ахлах зохион байгуулагч, зохион байгуулагч гэсэн орон тоогоор, нийт гурваас долоо хүний бүрэлдэхүүнтэйгээр дипломат төлөөлөгчийн газрын дэргэд ийнхүү байгууллаа.

 

Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулахаар Австрали, Англи, АНУ, ХБНГУ, Казахстан, ОХУ, БНСУ, БНХАУ зэрэг  32 улсад нийт 45 салбар комисс байгуулагдаж байна.

 

Гадаад улсад байгаа сонгогчдын саналыг 2017 оны 06 дугаар сарын 10-11-ний өдөр авахаар Улсын Их Хурал тогтоосон  юм гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Сонгуулийн салбар комисс байгуулагдлаа
Shuud.mn
сонин хачин
2017 оны 8-р сарын 20, Ням гараг