Ерөнхийлөгч болох шаардлагыг өндөрсгөе Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцлаа Хур хог хаягдлыг цэвэрлэлээ Фнатикын шинэ дасгалжуулагч Дилан Фалко Зүрхний хэм алдагдлын эмчилгээг амжилттай хийж байна Том Дюмулины төлөвлөөгүй зогсолт ОУВС-гийн шийдвэрийг мэдээлнэ Монгол Улсын автозамын мэдээллийг гар утсандаа үнэгүй суулгуулаарай Сэм Аллэрдайсын шинэ ажил юу вэ Тэмцээн уралдааны үеэр хамгаалалтыг чангатгана УИХ-ын 30 дугаар тогтоолоор ҮХЦ-д ханджээ Мияконожо хотын дарга бараалхлаа Антуан Гризманны Манчестер Юнайтед багт очих боломж 60% Кейт Бекинсейл: Олны танил байх амархан зүйл биш Төсвийн алдагдлыг ОУВС-гийн зээлээр нөхнө Сул шороон хөрсийг хатуу хучилттай болголоо Жоковичийн шинэ дасгалжуулагч Аггаси Нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэж байна Крис Бош эргэж ирэх үү Дэлхийн аварга Ники Хэйдэн хорвоог орхилоо
Улаанбаатар 12°
Тод гэрэлтээрэй, Г.Цагаандарь аа
2017.4.20

Г.Цагаандарь бүсгүй  хашаа, байшин,  иж бүрэн тавилгатай таван ханатай шинэ гэрээ хүлээн авлаа.

 

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Хоёр охины хамт амьдрах газаргүй болсон Г.Цагаандарь гэх бүсгүйд туслах хандивын аяныг “Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ эхлүүлсэн. Аяны хүрээнд цугларсан 13 орчим сая төгрөгөөр  БЗД-ийн 19-р хороо Цайз орчимд хашаа, байшин худалдан авч өгчээ. Мөн "Хужирт Эко гэр" ХХК-ийн  Г.Цагаандарьт иж бүрэн таван ханатай шинэ гэр бэлэглэсэн.

 

Хашаа байшин болон шинэ гэрийг нь өнөөдөр /2017.04.20/ албан ёсоор хүлээлгэн өгөв. Г.Цагаандарь “Хэлэх үг олдохгүй баярлаж байна. Улам бүр хичээж, хүний дайтай сайхан амьдрана. Хоёр хүүхдээ сайн хүн болгож өсгөнө.  Тусласан бүх хүнд маш их баярлалаа” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.

 

Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдлагууд Г.Цагаандарийг ажилд авахаар болсон. Түүнийг байгууллагын хашаандаа гэрээр нь буулгаж, манаачын ажилд авахаар болсон аж. Г.Цагаандарийг 650 мянган төгрөгөөр цалинжуулах  бөгөөд нэмэгдэл 20 хувийг сар бүр олгох болсон байна. Тэрбээр үндсэн ажилтны гэрээгээ хийсэн бөгөөд энэ сарын 24-нөөс албан ёсоор ажилдаа орно.

 

Иймд хандивын мөнгөөр худалдан авсан байшинг нь засварлаж хүнд түрээслэж түүний амьдралд нь нэмэр болгох шийдвэрийг “Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-аас гаргажээ.

 

Г.Цагаандарь бүсгүйг хүнд өвчтэй эмнэлэгт хэвтэж байх хугацаанд нь нөхөр нь хоёр хүүхдээ орхиод гэрээ ачаад зугтсан тухай тэрбээр хэлсэн.  Улмаар амьдрах газаргүй болж Толгойт өртөөний буудалд хоног төөрүүлж явсан ч сайхан сэтгэл хүмүүсийн ачаар өнөөдөр гэртэй, байшинтай, ажилтай боллоо.

 

Өдгөө 23 настай залуу бүсгүйд одоо итгэл дүүрэн, сэтгэл тэнэгэр тод гэрэлтэж амьдрах  боломж бүрэн нээгдлээ. Хэрсүү бяцхан хүүхдүүд нь сайн цагийн эхлэл болох болтугай.

 

 

 

 

 

Г.Тэгшсүрэн

Тод гэрэлтээрэй, Г.Цагаандарь аа
Shuud.mn
сонин хачин
2017 оны 5-р сарын 24, Лхагва гараг