Дээрмийн хэргүүдийг шуурхай илрүүлжээ Д.Норов гуайд хүндэтгэл үзүүллээ Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна Иргэд тууралтат болон гэдэсний өвчний талаар зөвлөгөө авчээ Жилийн заслаа хийлгэж, буянаа арвижуулаарай Пёнчан 2018: Б.Ачбадрах 97, Ч.Отгонцэцэг 84-дүгээр байрт орлоо Олон улсын нислэг хуваарийн дагуу үйлчилж байна Ялимгүй цас орж, явган шуурга шуурна Үс засуулбал эд малтай баялаг төгс болно Пёнчан 2018: Тонга улсын тугч залуу дахин өөр төрөлд хүч сорих уу? Тайра Бэнкс: Би дахин тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй болно ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар оролцоно Өнөөдөр Балжиннямтай өдөр Баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлээрэй Пёнчан 2018: Өнөөдөр болох тэмцээний хуваарь Сайн малчин, тариаланч, фермерүүд шагналаа гардан авлаа Өөх шатааж, бодисын солилцоог сайжруулдаг хүнснүүд Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна Тасалгааны зуун настаар хоолойн өвдөлтийг намдаах арга
Улаанбаатар -27°
Миний талхаа олж идсэн газрыг дампууруулахгүй шүү
2017.4.20

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна. “Төрийг төлөөлөх, нийтийн ашгийг хамгаалах талаар энэ хуулийн төслийг улам тодорхой болгон оруулж ирсэн. Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах асуудлыг тодорхой болгон оруулж ирж байгаа юм. Төр, нийтийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзвэл өөрөө Захиргааны шүүхэд хандах эрх олгож байгаа” гэдгийг ХЗДХ-ийн сайд онцолж байлаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байгаа юм.  Гишүүн О.Баасанхүү “Хууль хяналтын байгууллагатай холбоотой гэмт хэргийн шинжтэй асуудал яригддаг. Төрийг төлөөлж, өмгөөлж болно. Хятад хэлтэй хичнээн хүн прокурорт байгаа вэ гэсэн асуултад ажлын хэсгийн гишүүн “Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулинд энэ талаар заалт орсон байгаа. Мөрдөн шалгахтай холбоотой тодорхой ажиллагааг прокурор явуулж болдог"  гэсэн юм.

 

ХЗХД-ийн сайд С.Бямбацогт “Төрийг төлөөлөх асуудлыг улам нарийвчлан оруулж өгсөн. Хохирогч байхгүйгээр хэрэг хэрэгсэхгүй болгодог. Цаана нь төр, нийтийн эрх ашиг хохирдог. Үүнийг хуульчилж өгсөн” гэлээ.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

-Одоо мөрдөж байгаа хуулийн хэдэн хувьд нь өөрчлөлт оруулаад байгаа юм. Би 2003 оны хууль дээр сууж байсан. Яг цоо шинэ зүйл үүнд байгаа юу. Эрүүгийн байцаан шийтгэх хууль, мөрдөн байцаах хууль дээр прокурорын талаар нэг бүрчлэн тусгасан. Үүнээс өөр хийх зүйл байхгүй. Ер нь прокурорын байгууллага үйл ажиллагаандаа нухацтай өөрчлөлт хийхгүй бол болохгүй. Миний ажиллаж байсан унаган байгууллага. Би хоолыг нь хороож, ажлын дортой болсон. Өнөөдрийн та нарын хийгээд байгаа ажиллагаа үнэндээ таалагдахгүй байна. Харамсаж байна. Хуулин дээр гэмгүй нэг ч хүнийг эрүүгийн хариуцлагад татахгүй байх гэсэн хатуу зарчим байгаа.

 

Прокурорт мөрдөн байцаалтыг мөрдөх ямар  ч эрх байхгүй. Зөвхөн хяналт тавина гэсэн хар аманд оруулсан. Сая хэл ам үүсгээд байгаа хэргийн мөрдөн байцаалтын ажлыг прокурор гардан явуулсан. Та нар миний талхаа олж идсэн газрыг ингэж онгичиж, дампууруулахгүй шүү. Та нарт хүний эрхийг хангах хамгийн их эрхийг өгсөн. Алдаа гаргуулахгүй байх, хүний эрх зөрчигдөж байвал хамгаалах эрх өгсөн. Та нар өнөөдөр мөрдөн байцаагч, яллагч болж хувирсан хэмээсэн.

 

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан:

 

-Хуучин хууль 53 зүйлтэй байсан өнөөдөр 69 зүйлтэй болж байна. Прокурорын чиг үүрэгт өөрчлөлт орж байгаа. Зарим чиг үүрэг шүүхэд шилжиж байгаа. Хуульд орсон нэмэлт өөрчлөлт хуулийн 50-иас илүү хувиас гарсан учир шинэчилсэн найруулгаар орсон. Тодорхой хяналтын агуулгад өөрчлөлт орсон. Тийм учраас өөрчлөлт оруулж, өргөн мэдүүлж байгаа юм.

 

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

 

-Хэрэг үүсгэхээр прокурор хяналт тавьдаг. Гэтэл хэрэг үүсгэхээс өмнө явагдаж байгаа ажиллагаанд прокурор хяналт тавих боломжтой юу. Энэ хуулинд прокурор хүний эрхийг хамгаалдаг байх боломж бүрдэх үү. Эрүүгийн хэргийн нэлээд хэсэг нь прокурорын хяналтын шатанд хэрэгсэхгүй болж байна вэ? Үүнийг журамлаж, цэгцлэх боломж гарах уу. Онц ноцтой хэргээр ялж эдэлж байгаа хүн утсаар ярьж, гүтгэж байгаа мэт зүйл гарч байна. Хорих байгууллагуудад тавих хяналт бүрдэх үү?

 

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан:

 

-Зарчим нь эрүүгийн хэрэг үүсэхээс өмнө гүйцэтгэх ажил хийхгүй байх ёстой. Бодит амьдрал дээр асуудал өөр байгаа. Хяналт тавих ёстой юу гэдэг дээр ажлын хэсгийн  анхны хэлэлцүүлэг дээр өргөн хүрээнд яригдсан. Эрүүгийн хэрэг үүсэхээс өмнө ажиллагаа явуулах ёсгүй байдаг. Нийт Тухайн жилдээ эрүүгийн хэрэг үүсгээд шалгагдсан хэргийн  20 орчим хувь нь шүүхэд, 50 орчим хувь нь түдгэлзэж, 20 орчим хувь нь хэрэгсэхгүй болдог.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

 

Миний талхаа олж идсэн газрыг дампууруулахгүй шүү
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 20, Мягмар гараг