Финландад халдлага гарч, хоёр хүн амиа алдлаа Н.Наранбаатар ”Өндөр гэгээн”-ийг тайзнаа амилуулна “Цагдаагийн олимп”-оос манай тамирчин-алба хаагчид ганзага дүүрэн ирлээ Бороо орно Шарилжгүй болоход 84 саяыг зарцуулна Үс засуулахад тохиромжгүй Ерөнхийлөгч залуустай өглөөний гүйлт хийлээ Марсель Киттель ОХУ-ын багтай нэгдэнэ Бүтэлгүй оролдлого Залилан хийсэн хэрэгтнүүдэд 10.1 жилийн ял оноолоо Уотфорд клубын 8 дахь тоглогч Ерөнхий сайд Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн авах үүрэг өглөө Бурхадын орноор зочилхуй Өнөөдөр тэгш дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно Кавай Леонард Хятад улсад айлчилж байна Таван хүүхдийг эсэн мэнд олжээ Дуулиант хэргүүдийн шалгалтыг шуурхайлах үүрэг өглөө Үс засуулбал өлзийтэй сайн Улаанбаатарт 20 хэм дулаан байна Монголбанкны экс Ерөнхийлөгч Н.Золжаргалыг шалгаж байна
Улаанбаатар 13°
Кардашианыг 20 кг тураасан дэглэм
2017.4.21

Америкийн телевизийн сувгийн од Ким Кардашиан хоёр хүүхэд гаргасан ч гэсэн түүний хэлбэр өмнөх шигээ сайхан харагддаг билээ.

 

Тэрбээр жирэмсэн байхдаа хамгийн багадаа 20-25 кг нэмдэг гэнэ.  Тэгвэл Кардашиан бага хүү Сэйнт Уэстийгээ төрүүлсэний дараа хэрхэн турсан тухайгаа “www.etonline.com” сайтын уншигчидтай хуваалцжээ.

 

Жирэмсэлсэн цагаасаа йогоор хичээллэх

 

 

Би хүүгээ тээж байхдаа 22.4 кг нэмсэн. Сүүлийн сар миний жин их нэмэгдэж, надад ямар ч хувцас таарахгүй байсан. миний гол зорилго хүүгээ эрүүл саруул төрүүлэх байсан учир би жирэмсэн байх хугацаандаа хүссэн зүйлээ идэж, сэтгэлийн таашаалыг авдаг байсан. Харин жирэмсэн болоод эхний долоо хоногоос л йогоор эрчимтэй хичээллэсэн. Харин сүүлийн хоёр сар гэдэс их томорсон учир йогоо хийгээгүй.

 

Өөртөө зорилго тавь

 

 

Би хүүгээ төрүүлээд л турах ажилдаа орсон. Учир нь би олны өмнө байдаг учир орондоо зүгээр хэвтэхийг хүсээгүй. /Кардашианы хүү 2015 оны арванхоёрдугаар сарын 5-нд мэндэлсэн/ Би өөртөө зорилго тавьж, 2-3 сарын дотор жирэмсэн байхдаа нэмсэн жингээ хасах, улмаар арьсаа чангалах зорилго тавьсан.

 

Боксоор хичээл

 

 

Би хурдан хугацаанд жингээ хаяхын тулд 21 хоног тасралтгүй спорт зааланд өнгөрүүлсэн. Би 21 хоног боксоор хичээллээд 9.5 кг хассан. Гайхалтай үр дүн.

 

Эрт бос

 

 

Би их эрт босч, хамгийн багадаа 1-2 цаг нэг хэмнэлээр алхдаг байсан. Дараа нь хүйтэн шүршүүрт ордог байлаа.

 

Амттан, түргэн хоолонд баяртай гэж хэл

 

 

Би энэ хүнсээс шууд татгалзсан. Би зөвхөн ногоо болон өтгөрүүлсэн шүүс уудаг.

 

Бариун хувцас өмс

 

 

Бариун хувцас таныг турахад их нөлөөлнө. Энэ төрлийн хувцас таныг эмэгтэйлэг харагдуулна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Кардашианыг 20 кг тураасан дэглэм
Shuud.mn
сонин хачин
2017 оны 8-р сарын 20, Ням гараг