ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлсэн төслийн тайлангийн хурал боллоо Залуу Ирвэсүүд Цэргийн алба хаагчид түймэр унтраалцав Б.Бат-Эрдэнэ сайд ОХУ-д айлчилж байна Сагсан бөмбөгчид сайн үйлсын аянд нэгдлээ Б.Галаарид: Улстөрчид сэтгүүлчид дургүй байж болно Архины хордлогын улмаас нэг иргэн нас баржээ Б.Батсайхан: Хотын даргын захирамж надад ирээгүй МҮЭХ тавдугаар сарын 1-нд жагсаал зохион байгуулна Рондо цувралын тав дахь тоглолтод оролцох уу Нүхтэд гарсан түймрийг цурманд орууллаа Хэн нь худалч вэ? Сагсчин залуусын аман тулаан Хууль тогтоогчид хэвлэлийнхний амыг 100 саяар үдэх үү Гурван хүүхэд гэмтсэн осол гарлаа Тоглогчдоо мөнгөөр солихгүй Нүхтийн амны 5 га талбай галд шатжээ С.Зоригийг хөнөөсөн гэх ялтнуудыг чанга дэглэмтэй хориход шилжүүлжээ Богд ууланд гал түймэр гарчээ Орланда экс эхнэртээ гэнэтийн бэлэг барьжээ
Улаанбаатар
Оны онцлох тулаан болоход 10 хоног үлдлээ
2017.4.21

Сонирхогчийн боксоор хичээллэж байхдаа хоёул Олимпийн аварга болж байсан хүнд жингийн шилдгүүд энэ сард хоорондоо тулна. Энэ бол Украйны шилдэг тулаанч Владимир Кличко, Их Британийн тулаанч Энтони Жошуа нар юм. Туршлага илүү Украйн эрийн хувьд мэргэжлийн боксын хүнд жинд сүүлийн 10 жилд хамгийн  өндөр амжилттай тоглосон нэгэн. Тэрбээр мэргэжлийн рингэнд өмнө нь 68 тулаан хийснээс 64 ялалт байгуулж, нийт ялалтынхаа 53-ыг нь  хүнд цохилтоор авч чадсан юм. Өнгөрсөн III сард 41 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн Кличко тулааны өмнөх бэлтгэлээ Герман улсад хангаж байгаа талаар Associated Press мэдээллээ.

 

 

Харин түүний өрсөлдөгч Энтони Жошуа Английн Шеффилдэд байрлах өөрийн бэлтгэлийн бааздаа гарчээ. 2012 онд нутагтаа болсон Олимпийн наадмаас алтан медаль хүртсэн тэрбээр 2013 оноос мэргэжлийн тамирчны замналаа эхлүүлж, нийт 18 тулаан хийснээс нэг ч  ялагдал хүлээгээгүй байгаа юм.

 

Энэ тулаанд ялалт байгуулсан тамирчин IBF, WBA гэсэн хамгийн нэр хүндтэй хоёр холбооны аваргын бүсийг зэрэг эзэмших юм. Оны онцлох тулаанаар нэрлэгдэж байгаа 2 тамирчны өрсөлдөөн яг 10 хоногийн дараа буюу Улаанбаатар хотын цагаар энэ сарын 30-ны шөнө Лондон хотын алдарт Уэмбли цэнгэлэх хүрээлэнд болно. 

 

Г.Баяраа

 

Оны онцлох тулаан болоход 10 хоног үлдлээ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 4-р сарын 26, Лхагва гараг