128 мянган иргэнийг тогтвортой ажлын байртай болгоно Саналын хуудсыг орон нутагт нисдэг тэргээр хүргэнэ Гэрэлтүүлгийн шонд цэцгийн мандал хийж байна Фил Жэксон халагдаж болзошгүй БНХАУ-ын иргэд тарваснаас хордлого авчээ Монгол кино Москвад нээлтээ хийв Монгол шатарчид Зүүн Азидаа номер 1 Ц.Амгаланбаатар нарыг шүүх хурал дахин хойшиллоо Алба хаагчдыг нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэлээ Дахин санал хураалтыг долоодугаар сарын 7-нд явуулна Майкл Картэр Уиллиамс чөлөөт агент боллоо Орбитын уулзвараас Толгойт хүрэх замыг засч байна Хуушуурын зөвшөөрлийн материал авах хугацааг сунгалаа АН-ын гишүүд, дэмжигчид жагсаал хийнэ Рассэл Вэстбрүүк лигийн хамгийн үнэтэй тоглогч болно Сонгогчийн саналын нууцлал алдагдах магадлалтай байжээ Дэнвэр миний эхний сонголт биш УИХ-ын чуулган хуралдана Хурд хэтрүүлэх ослын тэргүүлэх шалтгаан болж байна Баян-Өлгийн сонгуулийн саналын хуудсыг гараар тоолохыг шаардлаа
Улаанбаатар 31°
Монголын дипломатч тамхины хэргээр саатуулагдлаа
2017.4.21

МОНГОЛЫН ДИПЛОМАТ АЖИЛТАН ХУУЛЬ БУСААР ТАМХИ ЗӨӨСӨН ХЭРГЭЭР СААТУУЛАГДЖЭЭ

 

 

Өчигдөр Монгол Улсын дипломат ажилтан Украин-Унгарын хилийн Лужанка боомтоор хууль бусаар их хэмжээний тамхи нэвтрүүлэхийг завдан саатуулагдсан талаар Корреспондент сонин мэдээллээ. Онцгой албан татварын наалт бүхий баглаатай тамхинуудыг дүүрэн ачсан микроавтобусны жолооч сандарч тэвдсэн, сэжигтэй санагдсан тул саатуулсан байна.

 

Харин хилийн албаныхныг машинд үзлэг хийхээр очих үед жолооч машинаа онгойлгохгүй, ажилтнуудад саад учруулсан байна. Хилийн үнэрч нохойны тусламжтай үзлэг хийхэд хууль бусаар тамхи тээвэрлэж явсан нь илэрсэн тул машиныг битүүмжлэн, цагдаагийн газар болон аюулгүй байдлын төлөөлөгчдийг дууджээ. Цагдаагийн үзлэгээр Белоруссын дипломат дугаар бүхий Мерседес маркийн автомашинд дипломат шуудан нэрийн дор Монгол Улсын иргэн их хэмжээний тамхи тээвэрлэж явсан нь тогтоогдсон байна. Саатуулагдсан этгээд өөрийгөө Австрийн дипломат төлөөлөгчийн газар ажилладаг гэж мэдэгджээ. Хичнээн хэмжээний хууль бус бараа тээвэрлэж явсан, энэ барааны үнийн дүн хэд болох талаар тодорхой мэдээлэл гараагүй байна.

 

 

Эх сурвалж: ekhsurvalj.mn

Монголын дипломатч тамхины хэргээр саатуулагдлаа
Shuud.mn
сонин хачин
2017 оны 6-р сарын 28, Лхагва гараг