Нийслэлийн орчим ой, хээрийн түймэр гараагүй Залуучуудын шигшээ баг легионеруудыг хожлоо Засгийн газар хуралдана Жэфф ван Ганди шигшээ багаа удирдана Киев хотын төвд тагнуулын ажилтан амиа алджээ Сохор, доголон, дүлий гурав Г.Ган-Эрдэнэ “Улаанбаатар цом”-д аваргалав Мэнни Пакъяо: Би энэ тулааныг үзмээргүй байна Эвертон клубын ээлжит сонголт Сонголтгүй сонгуулийн дахилт Валенсиа баг шинэ довтлогчтой боллоо Их, дээд сургуулиудын босго оноо хэд вэ Бага насны хүүхдүүдээр цаазын ял гүйцэтгүүлжээ Дэлхийн сонгодог Монголын зүг... Голын усны ослоос сэрэмжүүлж ажиллаж Байна Нохойд хазуулсан бол хэрхэх вэ Циститийг эмчлэх хялбар аргууд Трамп, Моди нар терроризмын эсрэг хамтдаа тэмцэнэ Рианна найз залуутай болжээ Марк Кавендиш Тур де Франст оролцоно
Улаанбаатар 22°
Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд ажиллалаа
2017.4.21

 

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал  хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон бусад албаныхан энэ сарын 20-нд Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд ажиллалаа. Ажлын хэсэгт эмнэлгийн тусламж, үйлчилгээ болон шинээр байгуулах мэс заслын тасгийн зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаар тус эрүүл мэндийн төвийн дарга Л.Батжаргал дэлгэрэнгүй байлаар танилцуулсан.  

 

Түүнчлэн ахмад настан болон хүүхдийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг өргөжүүлэхээр төлөвлөж буй барилгын дотоод зохион байгуулалттай танилцсан Нийгмийн асуудал  хариуцсан  төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар тухайн барилгын орчныг тохижуулахад зарим арга хэмжээг авч ажиллах талаар ярилцсан юм гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

 

 
Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд ажиллалаа
Shuud.mn
сонин хачин
2017 оны 6-р сарын 28, Лхагва гараг