“Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-д хугацаатай үүрэг өгчээ Монголбанкнаас тайлбар хийв Холливуудын одод баатруудаа дурсав Хүүхдүүдийг сонсох өдөртэй боллоо Стэфэн Көрри хамгийн өндөр оргилд гарлаа Фань Бинбин: Шинэ зүйлс үргэлж давтагдашгүй байдаг “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-д 2538,9 сая төгрөгийн зөрчил илэрчээ Шалгалтаар зөрчил илэрсэн тул ЕБС-ийн захирлуудыг халсан Эдийн засаг баталгаатай биш эмзэг байгаа Хоёр багийн ноёрхол бизнесийн хувьд таатай зүйл үү Цагаан бар хүний аминд хүрчээ NHL-ийн шигшээ цуврал өнөөдөр эхэллээ Машин нь шатсан залуу шинэ “Приус”-тэй болжээ Ц.Сувд-Эрдэнэ дөрвөн хүүхэдтэй эмэгтэйд туслахаар болжээ Цагдаагийн алба хаагчид гурван хүүхдийг галаас аварчээ Вольфсбург клуб Бундеслигт үлдлээ Т.Бархүү М.Анхцэцэгийн дүүд сая төгрөг хандивлав Халдлагаар 13 хүн амиа алджээ М. Ундрамын анхны ДАШТ, анхны хожил Алдаагаа засах боломж
Улаанбаатар 22°
Хөрөнгө оруулалтын банк буюу хөрөнгө оруулагчдыг татах хувилбар
2017.4.21

 

Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны 14 банкны 8 нь гадаадын хөрөнгө оруулалттай. Гэвч энэ хэрээр хөрөнгө оруулалт нэмэгдэж, валют хэмжээ өсдөггүй. Учир нь  хэдий ч Төвбанкны хуулиар эрхзүй нь зохицуулагдаж,  хөрөнгө оруулагчид  үндсэн дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг байна.  Тиймээс ч эдийн засгийг сэргээх, зах зээлийг тэлэхэд, наанадаж валютын нөөцийг өсгөхөд нэмэр болдоггүй аж.

 

Харин хаврын чуулганаар гишүүн Б.Жавхлан Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг боловсруулан хэлэлцүүлж байна.  Ямартай ч чуулганы эхний босгыг давсан энэ хууль батлагдсанаар манай улсад ямар  үр дүнтэйг гишүүд нухацтай хэлэлцлээ. Хөрөнгө оруулалтын банкны дүрмийн сан 500 тэрбум төгрөгөөс доошгүй байхаар  заасан байна. Мөн Хөрөнгө оруулалтын банкнаас олгох зээл, баталгаа, батлан даалтын хэмжээ нь 100 тэрбум төгрөгөөс доошгүй байхаар тусгажээ.

 

Монгол Улстай ижил төстэй харьцангуй жижиг, нээлттэй эдийн засаг бүхий улс орнуудын хувьд дотоодын зах зээлдээ гадаадын банкийг нэвтрүүлэх нь санхүүгийн салбарын интеграцид нэгдэх, банк санхүүгийн салбарын хөгжлийг хурдасгахад онцгой ач холбогдолтой байдаг байна.  Манай улын  хувьд гадаадын банк, санхүүгийн байгууллагад дотоодын банкинд хөрөнгө оруулж, хувь эзэмших хэлбэрээр л үйл ажиллагаагаа явуулж байгаа.  Гадаад банк Монгол Улсад байгуулагдах, банкны үйл ажиллагаа явуулах талаарх харилцааг Банкны тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай, Компанийн тухай хууль болон Монголбанкны Банкны зөвшөөрлийн журам, Банкны нэгжийн журмаар зохицуулж  иржээ.

 

Монголбанкны Банкны зөвшөөрлийн журамд заасны дагуу дээрх төлөөлөгчийн газрууд нь манай улсад нэгээс доошгүй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан бол банкны үйл ажиллагааг эрхлэх хүсэлтээ Монголбанк болон бусад эрх бүхий байгууллагуудад тавих эрхтэй.  Ингэхдээ банкны нэгжийн журамд зөвхөн гадаадын банкны төлөөлөгчийн газар байгуулах зөвшөөрөл олгох, татгалзах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай асуудлыг журамласнаас өөрөөр гадаадын банкны талаар нарийвчилсан зохицуулалт байхгүй аж. . Өнөөдөр манай улсад Японы хоёр, Хятадын хоёр, Голландын нэг банкны төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байгаа юм.

 

 

Иймд гадаадын банкийг зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлээр дотоодын зах зээлд нэвтрэхийг зөвшөөрөх, ингэхдээ томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд шаардлагатай зээлийг хуулийн этгээдэд олгох, гадаад дотоодын төлбөр тооцоог гүйцэтгэх, зээлийн баталгаа, батлан даалт гаргах, үнэт цаас худалдах, худалдан авахыг зөвшөөрч, бусад үйл ажиллагааг тэр тусмаа иргэдийн хадгаламж авах зэргийг хориглосон хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгох зайлшгүй шаардлагатай болсныг үндэслэн уг хуулийн төслийг боловсруулжээ.

 

Гадаадын хөрөнгө оруулалттай банк нэмэгдсэнээр банкны системийн өрсөлдөөнийг нэмэгдүүлж, зээлийн хүү буурна гэж үзжээ. Түүнчлэн зээл хуваарилалтын үр ашиг нэмэгдэхээс гадна дотоодын санхүүгийн зах зээлийн хөгжилд түлхэц үзүүлнэ гэж үзэж байгаа юм байна. Мөн дотоодын зах зээлийн тогтвортой байдал нэмэгдэх эерэг нөлөөтэй  аж.  Урт хугацаанд дотоод, гадаадын банкуудын эрсдэлийн удирдлагын тогтолцоо нэг түвшинд хүрснээр чанаргүй зээлийн хэмжээ буурч, зээлийн багцын удирдлага сайжрах гэнэ. Гэхдээ гаднын хөрөнгө оруулалттай банкны мөнгийг  банкуудаар дамжуулж ЖДҮ рүү чиглүүлэх хэрэгтэй гэж хууль боловсруулагчид үзэж байна лээ.

 

“Оюутолгой” зэрэг томоохон төслүүдийн мөнгө манай улсаар дамждаггүй. Учир нь  хөрөнгө оруулагч нарын шаардлагад нийцсэн тодорхой зэрэглэлийн гадаадын хөрөнгө оруулалттай банк байдаггүй холбон тайлбарлаж байна лээ. Харин энэ хуулийн төслийг баталснаар гаднын Хөрөнгө оруулалттай өндөр зэрэглэлийн банк манай улсад үйл ажиллагаагаа явуулах боломж бүрдэж, цаашлаад томоохон мега төсөл хөтөлбөрүүдийн мөнгийг ч дотооддоо авч үлдэх эрхзүйн орчин бүрдэх аж.

 

Томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр гадаадын хөрөнгө оруулалттай банкнаас зээл авахдаа мөнөөх л уул уурхайн тусгай зөвшөөрлөө барьцаанд тавих болно. Зээлээ төлж чадахгүй бусдад алдах эрсдэл үүсэх вий гэдэг дээр зарим гишүүд болгоомжилж байсан. Гэхдээ бид гадаадын зах зээлд очиж, хөрөнгөө барьцаалаад байх уу, дотооддоо үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулагч нарт барьцаалан зээл авах уу гэсэн сонголт гарч ирэх аж. Дотооддоо үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулагч нарт  барьцаалан зээл авах нь Төв банкны хяналтад, дотоодынхоо хууль эрхзүйгээр зохицуулагдах эерэг талтайг онцолж байсан.

 

Ямартай ч Хөрөнгө оруулалтын банкны хууль батлагдсанаар наадаж гадаадын хөрөнгө оруулагчдад хууль эрхзүйн орчин бүрдсэнийг сурталчилна. Цаашлаад валютын урсгалыг нэмэгдүүлж, эдийн засгийн сэргээхэд түлхэц болох чихэнд чимэгтэй мэдээлэл дуулдана лээ.

 

Хэрвээ энэ хууль батлагдаж, хөрсөн дээрээ бууж хэрэгжвэл нийгэм, эдийн засаг төдийгүй улсын хөгжилд ч нэмэртэй л юм. 

Н.Энхлэн 

Хөрөнгө оруулалтын банк буюу хөрөнгө оруулагчдыг татах хувилбар
Shuud.mn
сонин хачин
2017 оны 5-р сарын 30, Мягмар гараг