”Тамхи хулгайллаа” хэмээн бусдыг хөнөөсөн хэрэгтэнд ял оноолоо Д.Тэрбишдагва БНХАУ-ын Элчин сайдтай уулзлаа Авто спортын залуус түймэр унтраалцахыг уриалж байна Нийслэлд 200 автомашины төлбөргүй зогсоол нэмэгдэв Шилдэг залуу эмчид Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртээлээ Буцалтгүй тусламжаар 22 залуу Японд суралцана Хонконгчууд Си Зиньпинийг эсэргүүцэв У.Хүрэлсүх: Монгол наадмаар монгол морь уралдах ёстой Онгоцонд зорчигчийн бие муудаж, эмч нар амийг нь аварчээ “Одод” наадамлаж байна Дүүргүүдийг хотын дагуул болгоно Тэтгэврийн насыг сонголттой болгосноор төсөвт дарамт учруулахгүй Шүүгчийн сонгон шалгаруулалтын босго өндөрслөө Мотоциклийн ослоор 12 хүн амь нас хохирчээ Явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироожээ Гордон Хэйвард багуудтай уулзана Орон нутагт шатахуун түгээх станцууд ажиллахгүй байна Филийн залгамжлагч Рокэтсийн талбайн шинэ жанжин Залуу буудагчид ДАШТ-д оролцлоо
Улаанбаатар 27°
Бүх оддын тоглолтын гарааны тоглогчид тодорлоо
2017.4.21

 

МСБХ-ны Ниссан Дээд лигийн тэмцээний 18 дахь удаагийн бүх оддын тоглолт энэ бямба гарагт Буянт-Ухаа цогцолборт болно. Тус тоглолтонд оролцох 21 тоглогч болон гараанд гарах 10-ыг үзэгчдийн саналаар тодруулсан юм. Саналаар Өрнөд бүсээс ОУХМ Д.Мөнхтүвшин (Этүгэн Ирвэсүүд), ОУХМ О.Сэргэлэн (SBL Хасын хүлэгүүд), ОУХМ О.Ууганбаяр (Дархан Гарьд), ОУХМ Ц.Болортулга (ҮБТДС Харцага)  О.Эрдэнэцогт (ҮБТДС Харцага) нар гараанд гарахаар болж, тэднийг Дархан Гарьд багийн ерөнхий дасгалжуулагч Ү.Давхарбаяр удирдах юм байна.

 

Харин Дорнод бүсээс  Спортын мастер А.Тэмүүжин (Дархан Гарьд), ОУХМ Б.Мөнхболд (Дархан Гарьд), Нэйт Барнс (Этүгэн Ирвэсүүд), ОУХМ Ц.Азбаяр (ҮБТДС Харцага), ОУХМ Т.Санчир (SBL Хасын хүлэгүүд) нар хамгийн олон санал авч гараанд гарах болжээ. Тэднийг энэ жил SBL Хасын хүлэгүүд багийн ерөнхий дасгалжуулагч Д.Пүрэвдорж удирдах юм.

 

Энэ жилийн Бүх оддын тоглолтын гарааны тоглогчдыг үзэгчдийн саналаар тодруулсан нь тун шинэлэг байсан бөгөөд хамгийн өндөр санал авсан тоглогч нь ҮБТДС Харцага багийн хамгаалагч О.Эрдэнэцогт болжээ. Лигт анхны улирлаа үдсэн залуу тоглогчийн хувьд 600 санал авсан нь бусад тоглогчдоос хол илүү үзүүлэлт болсон байна.   

 

 

Г.Баяраа

Бүх оддын тоглолтын гарааны тоглогчид тодорлоо
Shuud.mn
сонин хачин
2017 оны 6-р сарын 29, Пүрэв гараг