Захирах, захирагдах ёсыг эрхэмлээрэй Бид нийгмийн шударга ёсыг сэргээнэ Д.Сарангэрэлийг ЭМ-ийн сайдаар томиллоо Эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулна Ц.Даваасүрэнг ЭХ-ний сайдаар томиллоо Би мэргэжлийн багтай гар нийлж ажиллана Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдаар томилов Ажилгүйдэл, ядуурлыг шийдвэрлэх салбар бол ХХААХҮЯ Д.Сумъяабазарыг УУХҮ-ийн сайдаар томиллоо Ж.Бат-Эрдэнийг ЗТХ-ийн сайдаар томиллоо “МИАТ”-ийг ад үзсэн зүйлгүй Арьсан болон ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн 23-ныг хүртэл үргэлжилнэ БНСУ-д ажиллах иргэн ур чадварын шалгалт өгнө МСБХ-ны “Оюутны Лиг” эргэн ирлээ Автомашины хулгайн хэргийг 24 цагийн дотор илрүүллээ Ц.Цогзолмааг БСШУС-ын сайдаар томилов Чуулган хуралдаж байна Газар хөдлөлтийн улмаас хохирол учраагүй АНУ-д манай улсын иргэн буудуулж амиа алджээ Хадгаламж, зээлийн хоршоод хөгжлийн хандлагаа хэлэлцлээ
Улаанбаатар -5°
О.Баасанхүү бол хоёр нүүртэй өмгөөлөгч
2017.4.21

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байгаа юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуультай холбоотой ҮХЦ-ийн дүгнэлтэд гишүүн О.Баасанхүү “Шүүх ажиллагааг шоронд явуулдгийг болих хэрэгтэй. Цэцийн дүгнэлтийг дэмжихгүй байна” гэдгээ хэлсэн юм. Үүнд Хуульзүйн байнгын хороон даргыг төлөөлж гишүүн Ц.Нямдорж хариуллаа. Учир нь байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “ажил”-тай яваа аж. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

-Шоронд хэргийг таслаад байгаа зүйл байхгүй. Шинээр баригдсан 461 дүгээр ангийн дэргэд шинээр барилга барьж, онцгой тохиолдолд шүүх хурал хийдэг юм. Тоноглогдсон бүх шүүх ажиллагааны дэглэм дүрэм тэнд хэрэгжиж байгаа. Хүн чөлөөтэй байдаг гээд яриад байх юм. Би Японд шүүх хуралд шүүж байсан. Гар хөлийг нь гинжилж шүүхэд оруулж ирчихээд гинжтэй нь гаргаад 2 сарын дараа хэргийг тасалдаг юм билээ. Манайтай ойролцоо юм билээ. Юмыг сүр бадруулж ярьдгаа болих хэрэгтэй. Сүүлийн үед О.Баасанхүү өмгөөлөгч байсан гэж сүрхий яриад байгаа юм. Би О.Баасанхүүг өмгөөлөгчийн ажилд улс төрийн асуудлаар ханддаг хоёр нүүртэй хүн гэж яриад  байгаа юм. Хүний эрхийн асуудлаа ярь гэж би Өмгөөлөгчийн холбооны Ерөнхийлөгчтэй утсаар ярьсан. Хаана байна тэр хүний төлөө ярьдаг чинь. Ер нь хуулийн систем ерөнхийдөө хямарч байна. Би ҮХЦ-ийн дүгнэлтийг дэмжиж байгаа хэмээлээ.

 

Гишүүн Ц.Даваасүрэн “Хүн өөрөө өөрийгөө л хамгаална. Сүүлийн үед өмгөөллийн асуудал ноцтой яригдаж байна. Аливаа асуудлыг татаж хэлэлцэх зүйл УИХ-д бий. УИХ онцгой бүрэн эрхээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Сүүлийн үед алийг нь ч оролцуулахгүй шийддэг болж байна. С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн шүүх хурлын шийдвэрийг  С.Баяр, С.Оюун хоёр хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдгээ хэлсэн байна. Энэ бол ноцтой зүйл шүү. Засаглалын хямрал гарч байна. УИХ-ын  эрхээ хэлэлцэх хэрэгтэй. Сүүлийн үед олныг гайхашруулсан хэрэг их гарч байна. Хүн өөрийнхөө итгэл үнэмшлээр байх хэрэгтэй. Ард түмний эргэлзээд байгаа зүйлийг бид шийдвэрлэх хэрэгтэй" гэсэн юм. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

О.Баасанхүү бол хоёр нүүртэй өмгөөлөгч
Shuud.mn
сонин хачин
2017 оны 10-р сарын 20, Баасан гараг