Отгонтэнгэрт сураггүй болсон 19 уулчинг хайх эрлийн ажиллагаа үргэлжилж байна Отгонтэнгэрт 19 иргэн сураггүй болжээ Японд ээлжилт бус сонгууль болж байна 50 хотын дарга нар “Хүртээмжтэй өсөлт” сэдвээр чуулж байна Трамп, Кеннедийн аллагатай холбоотой нууц баримтыг дэлгэнэ Тэрбумтан эр Чехийн Ерөнхий сайдаар сонгогдлоо “Намянжү Дасаны ой” төсөл хэрэгжүүлнэ Исламын улс бүлэглэл Кабул хотноо халджээ 2017 оны Төсвийн тодотголыг хэлэлцэнэ Сөүл, Улаанбаатар хотын харилцаа шинэ шатанд гарлаа Улаанбаатарт 10 хэм дулаан байна Балжинням, Дашням давхацсан өдөр “Оддын академи”-ын ялагчийг 100 сая төгрөгөөр шагнана Энэ онд гадаадын 30 иргэнийг албадан саатуулжээ О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн болно Маркус Рэшфорд талбайд гарахад бэлэн Фэйсвүүкээр танилцан, бусдыг дээрэмддэг бүлгийг илрүүллээ Зепп Блаттер В.Путины урилгыг хүлээн авчээ Нойтон цас орж, сэрүүснэ УИХ-ын дэд даргаар Л.Энх-Амгаланг сонголоо
Улаанбаатар
Монголын эдийн засаг дахь эерэг ДОХИО
2017.4.21

Монголын эдийн засагт цөөнгүй өөрчлөлт гарсан гэдгийг Төв банкнаас хэлж байна. Хамгийн чухал нь хөрөнгө оруулагчид Монголын эдийн засгийг эерэг өнцгөөс харж эхэлсэн гэдгийг онцолж байна. Бодлогын сахилга бат хангагдаж, хууль эрхзүйн орчинтой холбоотой бүтцийн өөрчлөлт шинэчлэлт хийгдэнэ гэсэн мэдээлэл хөрөнгө оруулагч нарт эерэг дохио болон очиж байна. Энэ нь Монголын  эдийн засагт таатай нөхцөл байдлыг үүсгэнэ гэдгийг Монголбанкны удирдлагууд хэлж байна.

 

 

Энэ оны эхнээс мэдрэгдэж эхэлсэн эерэг өөрчлөлтүүдийг тоймлож байна.

 

  • Гадаад эдийн засаг талаас нь авч үзвэл оны сүүлийн хагасаас экспортын үнийн өсөлт эерэг үзүүлэлт болж байна. Дэлхийн томоохон улсуудын эдийн засгийн бодлогын өөрчлөлт, Европт хүлээгдэж байгаа сонгуулийн үр дүн, Хятадын бодлого, геополитикийн асуудал зэрэг олон зүйлээс хамаараад экспортод савлагаа үүсэх ч эерэг үр дүн хүлээж буй.

 

  • 2017 оны III сард эргэн төлөгдөхөөр байсан Хөгжлийн банкны 580 сая долларыг дахин санхүүжүүлэх арга хэмжээ амжилттай болсон. Үүний үр дүнд шинээр гаргасан бондын захиалга 30 дахин нэмэгдсэн. Энэ нь гадны гадны эдийн засагчид манай эдийн засгийг эерэгээр харж эхэлсний дохио.

 

 

  • Экспортын барааны эрэлт талаас авч үзвэл Хятадын эдийн засгийн ирээдүйн төлөв байдал нөлөөлнө. Өнгөрсөн оны эдийн засгийн өсөлтийн урьдчилсан гүйцэтгэл хүлээж байснаас өндөр гарсан. Цаашдаа хадгалагдвал эерэг нөлөө үзүүлнэ.

 

  • ОХУ болон Европын эдийн засгийн өсөлтүүд харьцангуй өндөр, буцан сэргэх төлөвтэй байна. Энэ манай эдийн засагт гадаад орчин талаасаа ирж байгаа эерэг үзүүлэлт юм.

 

 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн сэргэлттэй холбоотойгоор өнгөрсөн оны сүүлийн хагаст экспортын бараа тэр дундаа алт, нүүрсний экспорт өссөн. Үүнийг дагаад үйлдвэрлэлийн хэмжээ ч нэмэгдсэн. Энэ өсөлт эдийн засагт эерэгээр нөлөөлсөн.

 

  • Банкны системд байгаа чанаргүй зээлийн хэмжээ буурсан эерэг үзүүлэлт гарсан. Энэ нь бизнес идэвхжих хандлагатай байгааг харуулна. Мөн ажилгүйдлийн түвшин өнгөрсөн хоёр жилээс буурсан үзүүлэлт гарлаа.

 


 

  • Энэ онд хийгдэх гадаадын хөрөнгө оруулалт, Оюутолгойн 800 орчим сая долларын хөрөнгө манай эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ.

 

  • ОУВС-гийн хөтөлбөрийн үр дүнд гадаадын хөрөнгө оруулагчдын манай эдийн засгийг харж байгаа өнцөг өөрчлөгдөж байна. Тухайлбал, зээлжих зэрэглэлийн агентлагууд манай эдийн засгийн талаарх дүгнэлтээ өөрчилж эхэлж байна.

 

В.Бат

Монголын эдийн засаг дахь эерэг ДОХИО
Shuud.mn
сонин хачин
2017 оны 10-р сарын 23, Даваа гараг