”Тамхи хулгайллаа” хэмээн бусдыг хөнөөсөн хэрэгтэнд ял оноолоо Д.Тэрбишдагва БНХАУ-ын Элчин сайдтай уулзлаа Авто спортын залуус түймэр унтраалцахыг уриалж байна Нийслэлд 200 автомашины төлбөргүй зогсоол нэмэгдэв Шилдэг залуу эмчид Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртээлээ Буцалтгүй тусламжаар 22 залуу Японд суралцана Хонконгчууд Си Зиньпинийг эсэргүүцэв У.Хүрэлсүх: Монгол наадмаар монгол морь уралдах ёстой Онгоцонд зорчигчийн бие муудаж, эмч нар амийг нь аварчээ “Одод” наадамлаж байна Дүүргүүдийг хотын дагуул болгоно Тэтгэврийн насыг сонголттой болгосноор төсөвт дарамт учруулахгүй Шүүгчийн сонгон шалгаруулалтын босго өндөрслөө Мотоциклийн ослоор 12 хүн амь нас хохирчээ Явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироожээ Гордон Хэйвард багуудтай уулзана Орон нутагт шатахуун түгээх станцууд ажиллахгүй байна Филийн залгамжлагч Рокэтсийн талбайн шинэ жанжин Залуу буудагчид ДАШТ-д оролцлоо
Улаанбаатар 27°
Дональд Трампын бас нэг АЛДАА
2017.4.21

Трампийн нэгэн мэдэгдэл солонгосчуудын дургүйцлийн хүргэжээ. Энэ талаар “www.qz.com”сайт мэдээллээ.

 

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 10-нд БНХАУ-ын дарга Си Зиньпинийг Флорида муж дахь хувийн эдлэндээ хүлээн авсан юм. Уулзалт эхнээсээ хаалттай болсон. Өнөөг хүртэл удирдагчдын ярилцсан зарим сэдэв нууц хэвээр байгаа.

 

Тэгвэл Ерөнхийлөгч Трамп, Си даргатай ярилцсан зарим асуудлынхаа талаар “Wall Street Journal” сонинд ярилцлага өгөх үеэрээ дурджээ. Ерөнхийлөгчийн ярилцлагатай сонины дугаар өчигдөр хэвлэлтээс гарч, уншигчдын гарт очсон байна. Харин уг ярилцлага дунд Өмнөд Солонгосын талаар хэлсэн Трампийн үг олны дургүйцлийг хүргэжээ.

 

Тэрбээр “Солонгос, БНХАУ-ын нэг хэсэг байсан” хэмээн хэлсэн аж. Трамп “Энэхүү уулзалт амжилттай болсон. Бид маш олон сэдвийн талаар ярилцсан. Си Зиньпин Хятад болон Солонгосын түүхийн талаар ярьсан. Хойд Солонгосын талаар биш шүү. Бид Хойд Солонгос, Өмнөд Солонгос, Солонгосын хойгийн талаар ярьсан. Түүний ярьсан зүйл олон жилийн өмнөх үйл явдал бас олон зуун дайны талаар байсан. Үнэнийг хэлэхэд Солонгос, Хятадын нэг хэсэг байсан” гэж хэлсэн байна.

 

“Солонгос, Хятадын нэг хэсэг байсан” гэх үг Трамп, Си Зиньпин нарын хэнийх нь амнаас гарсан нь одоогоор тодорхойгүй байна. “Трамп маш том алдаа гаргаж, солонгосчуудын бухимдуулыг төрүүллээ. Гэхдээ солонгосчуудыг бухимдуулсан уг өгүүлбэр Си Зиньпийн үзэл бодол уу эсвэл Трампийн үзэл бодол уу” хэмээн өмнөдийн хэвлэлүүдээр шуугиж байна.

 

“Трампийн ярьсан зүйл ил болсон шиг Си Зиньпинийн ярьсан зүйл ил болно” хэмээн блогчид бичжээ.

 

Трампийн ярьсан зүйл алдаатай хэмээн Өмнөд Калифорни их сургуулийн профессор, Солонгосын түүхч, зохиолч Куинг Мүн Хванг мэдэгдэв. Тэрбээр “Ерөнхийлөгч Трамп Азийн түүх, соёлын талаар өөрийн гэсэн үзэл бодолгүй нэгэн байх. Үнэндээ тэрбээр Си Зиньпинээс энэ бүх ойлголтыг авсан байх. Миний бодлоор Си Зиньпин энэ талаар ярьсан байх. Энэ бүхнийг БНХАУ-ын Коммунист намын түүхийн төслийн хүрээнд хийгдэж буй ажлуудын нэг хэмээн үзэж байна. Солонгосын түүхэнд хоёр чухал мөч бий” хэмээн хэлжээ.

 

“Эхнийх нь Хан гүрний үед Солонгосын хойг тус улсын хяналтад байсан. Энэ үед Солонгосын хойгийн хойд хэсгийн дөрвөн аймаг хятадуудын хяналтад байсан. Гэхдээ энэ үед хятадууд үнэхээр Солонгосын дөрвөн аймгийг эрхшээлдээ байлгасан эсэх нь тодорхойгүй. Энэ асуудал дээр эрдэмтэд зөрчилдсөөр ирсэн. Харин хоёр дахь нь XIII зуунд Хятад болон Солонгос бүхэлдээ Монголын эзэнт гүрний хяналтад байсан. Энэ талаар өгүүлсэн хангалттай баримт, нотолгоо бий. Энэ үед Монголын эзэнт гүрний гол төв нь Хятад байсан. Тиймээс хятадууд Солонгосыг хяналтдаа байлгасан гэх нь эргэлзээтэй. Монголчуудын шууд захиргаанд Хятад байсан” хэмээн профессор өгүүллээ. 

 

Хамгийн чухал зүйл нь Си дарга Солонгосын талаар ямар байр суурьтай байгаа нь солонгосчуудын анхаарлыг зүй ёсоор татаж буй юм.

 

Трамп болон түүний Засгийн газрын эрхмүүд түүхийн мэдлэггүй гэдэг нь эхнээсээ ил болоод байна. Сирийн Идлиб мужийн иргэдийн химийн зэвсгээр хордуулсан гэх дуулианы дараа Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спишер мэдэгдэл хийсэн. Хэвлэлийн төлөөлөгч “Дэлхийн II дайны үеэр Адолф Гитлер ч химийн зэвсэг хэрэглэж зүрхлээгүй” гэсэн юм. Гэвч үнэндээ нацистууд дайны үеэр еврейчүүдийг холокаус гэх химийн хортой хийгээр хордуулан, олон сая хүний аминд хүрсэн билээ.

 

Шон Спишер алдаатай мэдэгдлийнхээ төлөө олон нийтээс уучлалт гуйсан түүхтэй. “CNN”агентлаг хэвлэлийн төлөөлөгчийг “огцрох хэмжээний алдаа гаргасан” гэсэн юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Дональд Трампын бас нэг АЛДАА
Shuud.mn
сонин хачин
2017 оны 6-р сарын 29, Пүрэв гараг