ЗХЖШ-ын удирдлагууд генералууддаа хүндэтгэл үзүүллээ 248 дугаар цэцэрлэг нээлтээ хийлээ Гал түймэр унтраах машинуудын сэлбэг хэрэгслийг хүлээлгэн өглөө Буруутай этгээдээр нөхөн сэргээлт хийлгэх хэрэгтэй Хятадын интернэтийн од 62 давхраас унаж, амиа алджээ Гвен Стефани найз залуутайгаа гэрлэхгүй Суданд гэмтсэн Монгол цэрэг эх орондоо иржээ Эрүүл мэндийн дэд сайд БНСУ-д айлчилж байна Аргентиний хамгаалагч асан Габриэл Хайнц клуб дасгалжуулна Пхеньян цөмийн туршилт хийхээр бэлтгэж байна гэв Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс “Тэргүүний хамт олон”-оор шалгарав Хамгийн их утаатай бүсийн сургууль, цэцэрлэгийг агаар шүүгчээр хангана Австралийн оны шилдэг баг тамирчид тодорлоо Авто худалдааны цогцолборын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна Засгийн газар хоорондын хөтөлбөрт гарын үсэг зурав Трамп чи эх орноо хамгаалж чадаагүй Үндсэн хуулийн төсөлд иргэдийн саналыг тусгана Эдийн засгийн байнгын хороо хуралдав Газрын тосны үйлдвэрийн ТЭЗҮ 2018 онд бэлэн болно Шилдэг залуу судлаачдад Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардуулав
Улаанбаатар -15°
Засаг даргын Тамгын газрын байр шатжээ
2017.4.21

Хөвсгөл аймгийн Алаг-эрдэнэ сумын Хатгал тосгоны Засаг даргын тамгын газар шатжээ.

 

Өчигдөр 06.00 цагийн орчимд тус аймгийн Онцгой байдлын хэлтэст галын дуудлага ирсэн байна. Энэ дагуу  аймгийн Аврах, гал унтраах  27 дугаар ангийн 13 албан хаагч хоёр машинтай гарч, нутгийн 75 иргэнтэй хамтран  галыг бүрэн унтраасан аж.  Онцгой байдлын алба хаагчид дуудлагын дагуу очиход Г хэлбэрийн байрны нүүрэн тал бүрэн шатаж нурсан, хажуугийн хэсгийн дээвэр рүү гал дамжсан байжээ.

 

Галын улмаас хүний эрүүл мэнд, амь нас хохироогүй байна. Одоогоор галын шалтгааныг тогтоохоор холбогдох албаны хүмүүс ажиллаж байгаа юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Засаг даргын Тамгын газрын байр шатжээ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 13, Лхагва гараг