Гаалийнхан ажиллаж байна Жазз хөгжмийн өдөр тохиож байна Парламентын гишүүдийн тоог нэмэх үү АИХ-тай байх эсэхийг хэлэлцэж байна Парламентыг хоёр танхимтай болгох уу Улаанбаатарт 24 хэм дулаан байна Үсээ засуулбал эрч хүч сайжирна Эерэг, сөрөг талын мэдээллийг тэнцүү өгөх ёстой Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг сунгах уу Засгийг ”давхар дээл”-гүй болгох уу Дурсгалын зургаа татуулав Япон дахь монгол судлаачдын форум болно “Монголиа Опен”-д ирсэн хүчтэнүүд Тоттенхэм клуб Уэмблид тоглоно Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх нь зөв үү ЕАБХАБ-ын шинжээчид Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглана Аавын тарьсан хор уршиг Домогт Ларри Бөрд ажлаа хүлээлгэн өглөө Хэсгийн хэлэлцүүлгээр үргэлжилнэ Нэн хариуцлагатай хандана гэдэгт итгэж байна
Улаанбаатар 17°
Зөрчилтэй барилгуудыг буулгаж эхэллээ
2017.4.21

 

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/669 дугаартай захирамжаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт хууль, тогтоомж зөрчиж барилга угсралтын ажил эхлүүлсэн барилга байгууламжид хяналт, шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд дараах арга хэмжээг авч ажиллалаа.

 

Шалгалтаар барилгын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй, архитектур төлөвлөлтийн даалгавар аваагүй, техникийн нөхцөлгүй, батлагдсан ажлын зураггүй, гүйцэтгэгч нь тодорхой бус, суурийн нүх ухаад орхидог зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн байна.

 

Нийслэлийн хэмжээнд нийт зөрчилтэй 23 барилга бүртгэгдсэн.

 

 

Д/д

Дүүрэг

 

Зөрчилтэй барилгын тоо

 

1

Баянзүрх дүүрэг

 

5

 

2

Хан-Уул дүүрэг

 

4

 

3

Сонгинохайрхан дүүрэг

 

2

 

4

Баянгол дүүрэг

 

12

 

Нийт

 

23

 

 

Эдгээр барилгууд “Барилгын тухай” хуулийн 37, 40 дүгээр зүйлд заасан холбогдох бичиг баримт иж бүрдэл дутуу, зураг төсөл нь баталгаажаагүй, барилга угсралтын ажил эхлэх үргэлжүүлэх зөвшөөрөлгүй  байна. Энэхүү 23 барилгын барилга угсралтын ажил гүйцэтгэсэн аж ахуйн нэгж байгууллагын “барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл”-ийг Барилгын тухай хуулийн 20.8 дах заалтыг үндэслэн улсын байцаагчийн дүгнэлт үйлдэн цуцлуулах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүллээ.

 

 

Үүнээс албадан буулгуулах дараах 4 барилгын шийдвэр Нийслэлийн Засаг даргын Удирдлагын зөвлөлийн хурлаас гарсан байна. Үүнд:

 

  • ХУД-ийн  11 дүгээр хороонд байрлах Ц.Оюунцэцэгийн орон сууцны барилга;

 

  • ХУД-ийн 11 дүгээр хороо Зайсан толгойн баруун хойно баригдаж буй иргэн н.Баяндалайн захиалгатай 3 давхар үйлчилгээний барилга;

 

  • БГД -ийн11 дүгээр хороонд байрлах иргэн Ц.Машбатын  үйлчилгээний 2 давхар барилгын өргөтгөлийн хэсэг;

 

  • БГД 20 дугаар хороонд байрлах “Эх мандал” ХХК-ны оффисийн барилгын өргөтгөлийг  буулгах шаардлагатай байна.

 

Нийслэлийн Засаг даргын Удирдлагын зөвлөлийн 11 дүгээр хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу НМХГ-аас 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Ц.Машбатын Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах үйлчилгээний 2 давхар барилгын  өргөтгөлийн хэсгийг буулгалаа. Уг барилга нь  Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн баруун талд байрладаг. Тус барилгад хяналт шалгалтаар дараах зөрчлүүд илэрсэн. Үүнд:

 

  • Эзэмшил газраасаа хэтрүүлэн өргөтгөл барьсан

 

  • Архитектур төлөвлөлтийн даалгаваргүй

 

  • Эскиз, батлагдсан зураг төсөлгүй

 

  • Барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүйгээр барилгын ажил гүйцэтгэсэн

 

  • Явган хүний зам талбай зорчих хэсгийг хаасан

 

  • Инженерийн  шугам сүлжээ /2 худаг/ дээр баригдсан

 

Буулгах арга хэмжээ авснаар явган хүний зам талбай зорчих хэсэг чөлөөлөгдөж, инженерийн шугам сүлжээ худагт засвар үйлчилгээ хийх боломж нөхцөл хангагдах юм. Мөн Барилгын тухай хуулийн 37,40 дүгээр заалтууд хэрэгжинэ.

Зөрчилтэй барилгуудыг буулгаж эхэллээ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 4-р сарын 30, Ням гараг