128 мянган иргэнийг тогтвортой ажлын байртай болгоно Саналын хуудсыг орон нутагт нисдэг тэргээр хүргэнэ Гэрэлтүүлгийн шонд цэцгийн мандал хийж байна Фил Жэксон халагдаж болзошгүй БНХАУ-ын иргэд тарваснаас хордлого авчээ Монгол кино Москвад нээлтээ хийв Монгол шатарчид Зүүн Азидаа номер 1 Ц.Амгаланбаатар нарыг шүүх хурал дахин хойшиллоо Алба хаагчдыг нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэлээ Дахин санал хураалтыг долоодугаар сарын 7-нд явуулна Майкл Картэр Уиллиамс чөлөөт агент боллоо Орбитын уулзвараас Толгойт хүрэх замыг засч байна Хуушуурын зөвшөөрлийн материал авах хугацааг сунгалаа АН-ын гишүүд, дэмжигчид жагсаал хийнэ Рассэл Вэстбрүүк лигийн хамгийн үнэтэй тоглогч болно Сонгогчийн саналын нууцлал алдагдах магадлалтай байжээ Дэнвэр миний эхний сонголт биш УИХ-ын чуулган хуралдана Хурд хэтрүүлэх ослын тэргүүлэх шалтгаан болж байна Баян-Өлгийн сонгуулийн саналын хуудсыг гараар тоолохыг шаардлаа
Улаанбаатар 31°
Мессигийн давж заалдах шүүх хурал болно
2017.4.21

 

Испанийн Барселона багийн супер од Леонель Месси өнгөрсөн оны VII сард Испанийн Барселона хотын шүүхээс ял сонссон. Өөрийн эцэг Хорхе Мессигийн хамтаар 21 сарын хорих ял сонссон тэрбээр хуулийн дагуу  торгуул төлж хэргээ шийдвэрлэсэн байдаг. Жилийн өмнө шүүх хурал дээр “Би юу ч мэдэхгүй” хэмээн товчхон мэдүүлэг өгч байсан. Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин өнгөрсөн III сард Испанийн  Мадрид хотод очихдоо Дээд шүүхэд давж заалдах өргөдлөө өгсөн юм. Тэгвэл Испанийн шүүх түүний хүсэлтийг хүлээн авч, ойрын өдрүүдэд давж заалдах шатны шүүх хурлын товыг зарлахаа мэдэгджээ.

 

Түүний хэргийн хувьд 2007-2009 оны хооронд үйлдэгдсэн гэгдэж байгаа бөгөөд энэ хугацаанд Месси өөрийн эцгийн хамт 4.1 сая еврогын татвараас зайлсхийсэн гэж буруутгагдсан юм. Улмаар Месси өнгөрсөн жил 2 сая еврогийн торгуул төлж, хоригдох ялаас мултарсан бол эцэг нь  1.5 сая еврогийн торгууль төлсөн юм. Шүүхийн шийдвэр аль ч талд гарсан дэлхийн шилдэг хөлбөмбөгчин ял нэмэхгүй нь тодорхой. Гэвч түүнд  нэр хүндээ цэвэрлэх хамгийн чухал байгаа аж.

 

Г.Баяраа

 

Эх сурвалж: ESPN Global

Мессигийн давж заалдах шүүх хурал болно
Shuud.mn
сонин хачин
2017 оны 6-р сарын 28, Лхагва гараг