”Тамхи хулгайллаа” хэмээн бусдыг хөнөөсөн хэрэгтэнд ял оноолоо Д.Тэрбишдагва БНХАУ-ын Элчин сайдтай уулзлаа Авто спортын залуус түймэр унтраалцахыг уриалж байна Нийслэлд 200 автомашины төлбөргүй зогсоол нэмэгдэв Шилдэг залуу эмчид Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртээлээ Буцалтгүй тусламжаар 22 залуу Японд суралцана Хонконгчууд Си Зиньпинийг эсэргүүцэв У.Хүрэлсүх: Монгол наадмаар монгол морь уралдах ёстой Онгоцонд зорчигчийн бие муудаж, эмч нар амийг нь аварчээ “Одод” наадамлаж байна Дүүргүүдийг хотын дагуул болгоно Тэтгэврийн насыг сонголттой болгосноор төсөвт дарамт учруулахгүй Шүүгчийн сонгон шалгаруулалтын босго өндөрслөө Мотоциклийн ослоор 12 хүн амь нас хохирчээ Явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироожээ Гордон Хэйвард багуудтай уулзана Орон нутагт шатахуун түгээх станцууд ажиллахгүй байна Филийн залгамжлагч Рокэтсийн талбайн шинэ жанжин Залуу буудагчид ДАШТ-д оролцлоо
Улаанбаатар 27°
Путин Хойд Солонгос руу цэргээ илгээжээ
2017.4.21

 

Солонгосын хойгт үүсч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Хойд Солонгосын хил орчимд цэргээ байршуулж эхэлсэн талаар албаны эх сурвалжийн мэдээллээс иш татан “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Москва хойд руу хэдэн цэргээ илгээсэн нь нууц хэвээр байгаа бөгөөд одоогоор уг мэдээллийг Кремль батлаагүй байна. ОХУ-ын явган цэргүүд болон танк, нисдэг тэрэг  Хойд Солонгосын хилээс хэдхэн км-ийн цаана байгаа гэнэ.

 

Барууны хэвлэлүүд өнгөрөгч долоо хоногт БНХАУ-ыг Хойд Солонгостой хиллэдэг бүс нутаг руу "150 мянган цэргээ илгээсэн" хэмээн мэдээлсэн билээ. Солонгосын хойгт дайн дэгдвэл олон мянган хойдууд Хятад руу дүрвэх нь тодорхой юм. Дүрвэгсдийн урсгалыг зогсоох үүднээс Бээжин цэргээ илгээсэн хэмээн хэвлэлүүд мэдээлсэн.

 

Гэхдээ уг мэдээллийн энэ долоо хоногийн эхээр БНХАУ-ын Гадаад хэргийн яам болон Батлан хамгаалах яамны удирдлагууд эрс үгүйсгэсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Путин Хойд Солонгос руу цэргээ илгээжээ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 6-р сарын 29, Пүрэв гараг