Монгол шаазан урлалын үзэсгэлэн болно Ганц бие бүсгүйчүүд хайрын аялалд гарлаа Ч.Хүрэлбаатарын баярын мишээл Н.Энхболд нарыг сайдаар томилохыг дэмжив Хувийн хэвшлийн түншлэл дээр ажил явагдана Шинэ нээлт Би С.Зоригийн амийг хохироосон хэргийг ил болгоно Томуугийн вакцин ирлээ “Зоригдолын орон”-д зочлоорой Х.Баделханыг БХБ-ын сайдаар томилохыг дэмжив Буцалтгүй тусламжаар олгосон техник хэрэгслийг хүлээлгэн өгнө Сан Паулу баг Какаг тоглуулах боломжтой гэв Надад ажил хийдэг, бяртай сайд хэрэгтэй Би том хувьцаа эзэмшигч биш Үндсэн хуулийн цэц хуралдана Халаасны хулгайчдыг барилаа Португалд түймрийн улмаас 31 хүн амиа алджээ Хотын дарга С.Батболдыг Ерөнхийлөгч хүлээн авч уулзав “ОРГИЛ” рашаан сувиллыг хувьчиллаа Хийл хөгжмийн хувцастай марафонд гүйлээ
Улаанбаатар -6°
Эрчим-Хангарьд багууд супер цомын төлөө өрсөлдөнө
2017.4.21

 

Монголын хөлбөмбөгийн холбооны 2 том цомыг хүртсэн багууд шинэ улирлын нээлтийн тоглолтыг хийж, супер цомын төлөө өрсөлддөг уламжлалтай. Энэ жилийн хувьд 2016 оны Хүрхрээ Үндэсний лигийн аварга Эрчим, 2016 оны Холбооны цомын аварга Хангарьд багууд супер цомын төлөө өрсөлдөх юм.

 

Уг сонирхолтой тоглолт энэ долоо хоногийн ням гарагийн 18:00 цагт болно. Хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэхэд болох энэ тоглолт үзэгч, дэмжигчдэд нээлттэй үнэ төлбөргүй болно гэдгийг холбооныхон онцолж байна.

 

Сонирхуулахад МХБХ-ноос анх 2011 онд супер цомын төлөөх тоглолтыг зохион байгуулсан бөгөөд өмнөх таван тоглолтод бүгдэд нь Эрчим клуб ялалт байгуулаад байгаа юм. Энэ жил  Хангарьд баг тэдний ялалтын цувралыг зогсоож чадах уу гэх асуултын хариу ням гарагт тодорхой болно.

 

Г.Баяраа

Эх сурвалж: MFF

 

Эрчим-Хангарьд багууд супер цомын төлөө өрсөлдөнө
Shuud.mn
сонин хачин
2017 оны 10-р сарын 18, Лхагва гараг